Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Анужин, Асашёрюү Д.Дагвадорж нарыг оффшор руу “хөтөлсөн” Мизү

2017-11-08
0
ЖИРГЭХ

"Парадайз пейпэрс" хэмээн нэрлэгдсэн 120 гаруй улстөрчдийн оффшор дансны материалыг багтаасан 13.4 сая баримт бичгийг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ)-аас дэлгэсэн нь шуугиад тариад байна. Учир нь Парадайз пейпэрсийн баримтуудын дийлэнхийг Бермудагийн "Appleby" гэх хуулийн компаниас гаргасан аж. Баримтуудад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын танхимын гишүүд, зөвлөх, ивээн тэтгэгч нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинын хүргэнтэй холбогдох материал, Их Британийн Хатан хаан II Элизабет гэхчилэн олон хүний оффшор дансан дахь хөрөнгийн мэдээлэл дэлгэгджээ.

 

 

Тэгвэл Хонконгийн хэвлэлд гарсан тус улсын нэртэй бизнесмэнтэй холбоотой баримт Монгол улсын хоёр ч компанитай холбогдсон нь анхаарал татаад байна.

 

Хонконгийн эрэн сурвалжлах багийн мэдээлж байгаагаар Хятадын нэрт жүжигчин буюу бидний мэдэх "Хуанжу Гэг" кинон гол дүрийн жүжигчин Жао Вэйнгийн нөхөр Хуанг Юолонг нь оффшор компаниар дамжуулан Монгол дахь компанид 70 гаруй сая долларын хөрөнгийг 2011 онд оруулжээ.  Хуанг Юолонгийн эзэмшлийн Монголын компани нь “Мизү” ХХК бөгөөд уг компани нь “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюссер асан П.Анужингийн экс нөхрийнх аж. Цементийн үйлдвэрлэл эрхэлдэг тус компани мөн нэлээд олон тооны лицензтэй бөгөөд  Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр тус компани нь 2008 оны 5 дугаар сарын 7-ноос хойш Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд нийт 3941.47 га талбай эзэмшдэг юм байна. Одоогоос гурван жилийн өмнө “Мизү” ХХК нь Дорноговь аймгийн Айраг суманд Алаг толгой, Цагаан-Өндөр уул, Цагаан-Чулуут зэрэг газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бол Хадан-Ус гэх талбайд 2039 он хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр бүртгэгджээ. 

 

П.Анужин бол Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэлээд ойр байдаг хүмүүсийн нэг. Х.Баттулга Ерөнхийлөгч болсоныхоо дараа оффшор бүсэд данстай улстөрч, бизнес эрхлэгчдийг хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирэхийг уриалж 49 хоногийн хугацаа өнгөрч байсан билээ. Энэ хугацаанд ганц эрхэм хөрөнгөө татсан нь “НИК”-ийн ТУЗ-ын дарга Ч.Давааням. Тэрбээр 4,3 сая ам доллараа оруулж ирсэн нь тус татваргүй бүсэд хэр их хэмжээний хөрөнгө нуугдаж байгааг харуулсан ч бусад  иргэд өнөөг хүртэл хөрөнгөө нуусаар байгаа юм.

 

Өнгөрсөн хугацаанд  “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэг хэнийх вэ гэдэг асуулт байс гээд л тавигдаж ирсэн. Нэг удаа энэ талаар П.Анужин ““Чухал 100” нэвтрүүлгийнхээ хөтлөгч хийх саналыг “Hero entertainment” надад тавьсан юм. Нэвтрүүлгийн анхны санаа нь сонгуульд зориулсан улс төрийн ток шоу байсан. Хамтран ажиллах саналыг хүлээж авсныхаа дараа бодож байгаад түр зуурын богино хугацааны уран бүтээл хийхээс илүүтэй утга гүн, үлдэц их нэвтрүүлэг хийе гэсэн саналыг тэдэнд зөрүүлэн тавьсан. Монгол түмэн маань гэгээтэй бахархалтай юмаар дутаж, оюун санаа нь гундаж мохоод байна уу даа гэсэн зовнил байнга миний толгойд эргэлддэг байлаа. Ер нь бид дотроо байгаа, өөрсөд дундаа байгаа сайн сайхныг нэрлэж, мундаг сайн хүмүүсээ хүлээн зөвшөөрч чадахаа байгаа юу даа гэсэн эмзэглэл төрөх болоод байсан юм. Бид өмнөх түүхээ мэдэж, бас энэ үеэ таньж байж л ирээдүйгээ алдаа оноо багатай бүтээнэ шүү дээ. Тэдний дотоод хүн, хүсэл зорилго юу байдаг юм, тэд юуг санаж эгээрч, бодож сэтгэж явдаг юм бас хүсэл зорилго нь ямар юм гэдгийг бүгдийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх энэ төслийг нөхрийн маань удирддаг “Мизү” компани дэмжин хамтран ажиллахаар болсон. Продюссер гэх болсны тухайд монгол тулгатан даяарын эрхэм хүмүүсийн тухай бүтээл хийх санааг минь үнэлэн ингэж нэрийдэх болсон байж болох” хэмээх тайлбарыг өгч байжээ.

 

Түүнээс гадна өнөөгийн Ерөнхийлөгчийн зөвлөх Асашёрюү Д.Дагвадорж П.Анужингийн нөхөр Д.Эрдэнэбаттай “Мизу” компанийн хувь эзэмшил болон 10 сая ам долларын асуудлаар шүүхдэлцэж байжээ. Энэ талаар Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд хүртэл хандаж байсан бөгөөд “Миний бие одоогоос хэдэн жилийн өмнө Монгол түмний хайр хүндэтгэлийн хүлээсэн сүмогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдож, тэд манай төслүүд дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчдыг надад танилцуулсан. Тэрхүү хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун буюу та бид түүний гэргий нь Хятадын алдарт жүжигчин Жао Вэй буюу “Хуан Жу Гэг”  нэрээр  мэдэх байх. Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Эрдэнэбат миний нэр дээр 10 сая долларын зээлийн гэрээ хийсэн. Уг мөнгийг Д.Дагвадоржийн банк болох ҮХОБ-аар дамжуулан оруулж ирсэн ч мөнгө бүтнээрээ Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн байдаг. Зээлийн гэрээг нэр дээрээ хийсэн миний бие ганц ч долларыг захиран зарцуулалгүй, миний хувийн дансанд нэг ч доллар шилжин орж ирээгүй. Гэтэл Хуан Ёу Лун 10 сая доллараа 15 сая доллар болгон надаас нэхэмжилж эхэлсэн тул энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байна” хэмээн мэдэгдэж байжээ.

 

Хэдийгээр П.Анужин, Асашёрюү Д.Дагвадорж нарыг оффшор бүсэд бүртгэлтэй тус компанид одоогоор хамааралтай эсэх нь тодорхойгүй ч дээрх мэдээллүүд эдгээр эрхэмүүдийг оффшор бүс рүү “хөтөлж” магадгүй байна. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (50.204.62.58)
    Дагвадорж тэгэж мэдэх амьтан. Баттулга Дагвадорж хоер таарсан хул гайчууд
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (27.123.214.121)
    Teg j taarna.. ANU UJIN AIMAAR ONGIROO BSIIMAA.YAVCH SHUDARGA MUNGU BISH
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • Zochin (59.153.114.141)
    Xudlaa gedgiig ne barag gadarlana daa Eronxiilogchtei oir xumuusiin esreg l yavuulj bui zaxialgat umnuud olon garax baix daa
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (174.205.6.131)
    Дагвадорж ийм л хульхи гар хар багын л хулхи амьтан байсандаг
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • Soongo (103.229.122.171)
    Давгадорж аврага, Анужин нар бол мөнгөтэй хүмүүс шүү дээ, мөнгөтэй хүн мөнгөөрөө юу хийнэ мань мэтэпд ямар пад байна, хамгийн гол анхаарах юм бол төрийн албан насаараа өндөр албан тушаал хашиж байсан бизнес хийж байгаагүй төрийн түшээдийн оффшир данстай холбоотой асуудлыг ярьж улсын мөнгийг буцааж төлүүлэх хэрэгтэй шүү дээ, бусдаар өөрсдөө бохир байна уу бодлоготой байна уу бизнес хийж байгаад баяжсан дуракуудтай дараа л тооцоо хий,
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.184.72)
    Анужин тийм учраас нөхрөөсөө салсан нь харин шудрага юм биш үү муу юм хийгээд байсан нөхрөөсөө салахаас өөр яах юм мангаруудаа төрөөс хулгайлсан хулгайч нарыг өмөөрч бусад руу худлаа гүжирдэхээ больж үз
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
    • Zochin
      Chi sain bna iim l bh heregtei
      2017 оны 11 сарын 09
  • Зочин (66.181.184.72)
    Энэ Асашеро ямар улсаас мөнгө авсан биш бяр чадлаараа олсон мөнгөө хаана хадгалах хэнд хамаатай юм төрөөс мөнгө хуссан хүмүүс л харин хулгайлсан мөнгөө офшороос авчир
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • ЛХАГВА (27.123.214.122)
    ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ НӨГӨӨ ХӨМСГӨӨ ЗАНГИДААД АТГ-Г ШААРДАЖ ШАХААД БАЙСАН СҮҮЛИЙН ҮЕД ХОРИГ , ЗАСАГ ГЭЭД ӨӨР ЮМ ЯРИАД БАЙНАА ДАА БАС 60 ТЭРБУМ НАЙРАН ДУНДАА ОРСОНУУ ҮГҮЙ ЮУ
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • Гацаа Тулга (213.205.251.235)
    Жэнко лалар өөрөө оффшортой биз дээ?
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
    • Zochin
      Bitgi huts chi l lalar oilgoo yamar teneg mal we archaagvi yuchgvi nusaa goojulsan yum bj bas hvnig lalar geed bdag chi ch eostoi teneg Lamar yuma
      2017 оны 11 сарын 08
  • Зочин (202.179.6.218)
    Нэг казак залуу чихээ тасдуулсан гэж дөвчигнөөд байсан их аварга өөрөө чих хамраа зэрэг тасдуулах нь уу. Женко байх 4 жилд ч алзахгуй дээ.
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.46.207)
    Дугуй дугуйгаа олноо гэж.Баттулга Анужин Дагвадорж Хэро Баатар гэхээр хаха.Баахан хар хэрээнүүд.Гэгээн дүр эсгэж хамгийн балиар юм хийж явдаг муу шид нь бүрдсэн муу зальтай юмнууд
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Хулгайч Баттулгыг хэн тойрон хүрээлэх нь ойлгомжтой шүү дээ
      2017 оны 11 сарын 08
    • Зочин
      harin tiimee...battulgiig toirson humuus tuuniig muuhai hargduulaad bgaa yum daa.
      2017 оны 11 сарын 08
  • Зочин (66.181.184.181)
    Ард түмнийхээ хүнлэл хайрыг зөв ухаарч хүлээж аваасай билээ
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • bitcoin (202.9.47.177)
    ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно httpbtcclicks.com?r=95b2c5b7
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.42.80)
    Сда HERO Бххтарл байнашдээ
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.93.151)
    Дагвадорж иймэрхүү дээрмийг уужуухан хийх байхаа. ард нь сайн ах жкнко байгаа юм чиаь
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • 1233 (49.0.137.6)
    Пануужин авгай ч 10-р хорооллоос Сансарт хөөрчихсөн юмаа.хойд эцэг Пүрэвочир, ээж нь Өлзийочир, хаясан эцэг нь хар Буд нар чин гараад өгсөн байсан чин Монголын баялгаар ХӨӨРӨӨД байсан байна ш тээ.
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • 123312345 (49.0.137.6)
    Пануужин авгай ч 10-р хорооллоос Сансарт хөөрчихсөн юмаа.хойд эцэг Пүрэвочир, ээж нь Өлзийочир, хаясан эцэг нь хар Буд нар чин гараад өгсөн байсан чин Монголын баялгаар ХӨӨРӨӨД байсан байна ш тээ.
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • аяяяяяя (103.11.194.70)
    Пануужин гэж бузар авгайгаас гарахгүй юм байхгүй юм базарваань шунал ихэдвэл шулам б но гэж яасан үнэн үг вэ
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
    • Zochin
      Tenegt hol ochij huts honhort ochij gulguu garga ergvv nohoin baasaa
      2017 оны 11 сарын 08
  • би (103.11.194.70)
    энэ офшор арай дэндлээ
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    3 цаг 44 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    3 цаг 47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 54 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    4 цаг 0 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК