Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“ХААН” банкийг дээрэмдэхийг завдсан этгээдүүд хэн, хэн байв

2017-11-10
0
ЖИРГЭХ

Баянзүрх дүүргийн 14 дүгээрхорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны тавд байрлах “Хаан” банкийг энэ сарын 8-ны өдөр багтай этгээдүүд дээрэмдэхийг завдсан талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэсэн. Сэжигтнүүд гурвуулаа байсан бөгөөд нэг нь гадаа үлдэж, хоёр нь дотогшоо орж буй дүрс бичлэг камерт үлджээ. Тэд банкнаас мөнгө дээрэмдэж чадалгүй оргон зайлсан ч гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажилласны үр дүнд саатуулсан байна. Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус байжээ.

 

 

Банк дээрэмдэхийг завдагсдын нэг нь ЕБС-ийн сурагч байжээ

 

Болсон үйл явдлйг тоочвол тухайн өдөр “Шөнийн зах” худалдааны тавд байрлах “Хаан” банк 22 цаг хүртэл ажиллах хуваарьтай байжээ. Гэвч 19.30 цагийн үед гэнэт баг өмссөн  буутай хүмүүс орж ирэн ажилтнууд руу нь буу тулган дээрэм хийхийг завдсан байна. Банкны ажилтнууд болон хамгаалагч нь хэдийгээр сандарч тэвдсэн ч цагдаагийн байгууллагад дуудлага өгч амжжээ. Гэвч цагдаагийнхан ирэхэд тэд зугтаж амжжээ. Улмаар цагдаагийнхан банкийг хамгаалалтандаа авч гэмт этгээдүүдийн хойноос тасралтгүй мөрдсөөр  энэ сарын 9-ны өдөр буюу өчигдөр 11 цагийн орчимд  гэр гэрээс нь баривчилсан байна.

 

 

Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус байсан талаар дээр дурдсан. Тодруулбал Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч Г, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршиг суугч 19 настай М, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 17 настай Э нар байсан байна. 19 настай Г нь нийслэлийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч бол М нь Сан дээд сургуулийн оюутан гэх мэдээлэл байна.

 

Хэрэг яагаад үйлдэх болсон талаараа тэд “ Бид хүсэл сонирхол нэгтэй найзууд. Гэмт хэрэг үйлдэх нь, баригдах болов уу яах бол гэж айж байсан ч мөнгө их хэрэгтэй байсан болохоор дээрэм хийхээр шийдсэн. Ажил хийж мөнгө олох гэхээр насанд хүрээгүй гэдэг” гэсэн бол 19 настай нийслэлийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г нь “Найздаа л туслах гэсэн юм. Sunday худалдааны төвөөс үрлэн сумтай буу авсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлгийг өгчээ.  Харин 17 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд насанд хүрээгүй учир асран хамгаалагчийг нь байлцуулан байцааж байгаа гэнэ. Тэдэнд эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж. Энэ хэргийн талаар “Халдлага болсон байгууллагад болон байгууллагын ажилчдад ямар нэгэн хохирол учраагүй” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Банк дээрэмдэх хэргүүдийн талаар...

 

Манай улсад банк дээрэмдэх гэмт хэрэг нэлээн өсөх хандлагатай болж буйг дараах мэдээллүүдээс харж болно. Иргэдийн хувьд холливиудын кино хэт их үзсэнээс болж ийм үйлдэл гаргалаа гэх нэг нь байхад эдийн засаг хямарсан үед иргэд ийм сонголт хийж байна шүү дээ гэх хүмүүс ч байна. 2004 оноос хойших банк дээрэмдсэн хэргүүдийг харахад ийм төрлийн гэмт хэрэгт өртөөгүй банк бараг л олдохгүй нь.

 

 

2004-2005 оны үед “Анод” банкны “ТБД Андууд”  дэлгүүрийн дэргэдэх салбарт зэвсэглэсэн этгээд халдаж, хамгаалагчийг нь шархдуулаад 125 сая төгрөг дээрэмдэн зугтсан хэрэг гарч байсан билээ. Уг хэргийг одоо хүртэл илрүүлж чадаагүй гэдэг. Мөн одоогоос дөрвөн жилийн өмнө “Голомт” банкин дахь хадгаламжаасаа мөнгө аваад гарч явсан хүнийг тоосгоор цохиж дээрэмдсэн хэрэг гарч байсан. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчлах үед тэрбээр бараг л бүх мөнгийг нь үрчихсэн, хадамдаа машин, өөрөө байр, машин авсан нь тогтоогдож, эд мөрийн баримтаар тэднийг хурааж авсан байдаг.

 

Мөн 2012 онд Налайх дүүрэгт байрлах “ХААН” банкны салбарт хоёрдугаар сарын 3-нд галт зэвсэгтэй этгээд орж, хоёр иргэнийг буудаж гэмтээсэн гэмт хэрэг гарсан. Түүнчлэн 2013 онд “Хадгаламж” банкны Замын-Үүд дэх салбарт буу барьсан эмэгтэй халдаж, теллерийн дэргэд өрөөстэй байсан мөнгөнөөс гурван сая авч зугтахдаа хоёр боодлыг нь унаган сая төгрөгтэй гарсан.  Хэд хоногийн дараа уг эмэгтэйг олж саатуулсан юм.

 

Түүнээс хойш нэг хэсэг банкинд халдсан гэмт хэрэг бүртгэгдэхгүй байсан ч 2015 онд дарааллан хэд хэдэн хэрэг гарсан удаатай. Тодруулбал гуравдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн  25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкинд мөн л зэвсэглэсэн этгээд халдаж, мөнгө авч зугтсан ч хамгаалагч нь хойноос нь гүйж цүнхнээс нь барьж авснаар гэмт этгээд баригдалгүй, банк хохиролгүй үлдэж байсан бол 12 дугаар сарын 12-ны өдрийн  10.00 цагийн үед Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төвд зэвсэглэсэн этгээдүүд халдаж 380 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг ах дүү болох Э, Б залуус хийсэн бөгөөд ихээхэн хэмжээний өрөнд орсон тул банк дээрэмдэхээр болсон хэмээн мэдүүлсэн байдаг.

 

Мөн үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 24-нд дахин ийм төрлийн гэмт хэрэг гарсан нь Хан-Уул дүүрэгт байрлах “Капитал” банкны салбарт гарсан хэрэг. 180 см орчим өндөртэй 25-30 орчим насны эрэгтэй халдаж 14 сая орчим төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Харин өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт  Төрийн банк өртсөн түүхтэй. Баруун дөрвөн замд байрлах Төрийн банкны орчимд хоёр этгээд галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагынхан сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж баривчилсан. Мөн хэргийн газраас эд мөрийн баримтаар тоглоомон буу болон бууны цаасан хайрцаг хураан авсан.

 

Мөн оны наймдугаар сард Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Хаан банкны тооцооны төвд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, дээрэм хийсэн. Тодруулбал Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн 2 этгээд халдаж бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан. Багтай зэвсэглэсэн этгээдүүд 23.2 сая төгрөгийг тус банкнаас дээрэмдэн зугтсан. Тэднийг баривчлах үед 10 гаруй сая төгрөг бэлнээр хурааж авсан байдаг.

 

Дээрмийн хэрэгт холбогдвол 5-20 жилийн хорих ялаар шийтгүүлдэг

 

Дээрмийн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Хэрвээ та хэн нэгэнд халдаж, энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл, цаашлаад бүлэглэн үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147-р зүйлд 5-20 жилийн хугацаатай хорих ял эдлүүлнэ гэж заажээ. Тодруулбал:

 

 

“147.1. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

 

  24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.9.40.10)
    Zailuul uruvdultei jahan mungu be dee huurhii
    2025 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.242.243.79)
    Эд яахав ядуус баячууд ил далдаар эрдэнэтийг хулгайлаа бизтэднийг
    2017 оны 11 сарын 13 | Хариулах
  • ХЭХЭ (103.57.94.36)
    НЭР УС ЭЦЭГИЙН НЭРИЙГ ТОДОРХОЙЛ БОЛГО
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шуумар. (182.160.35.98)
    Ороод ир Сайхан Банди болгондоо....
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.76)
    Усан тэнэг залууст банк яаж дээрэмддэггийг зааж өгсөн зааварлага шиг юм бичжээ!!! Г, М, Э гэдэг нэртэй хүн байхгүй, хэрэгтнүүдийг олж баривчилсан нь үнэн л юм бол нэрийг нь бүтэн бичих хэрэгтэй шдээ! Энд хүний эрх, хувь хүний нууц мууц огт хамаагүй!! Хэрэг хийсэн ч нэр нь нууцлагдаж хамгаалагддаг юм байна гэсэн ойлголт өгөх гээд байгаа юм уу?
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Ex (103.229.121.104)
    Ulsiinhaa umch. Ord gazruud, ard tumneesee xulgai xiij bayajdag gedgiig turiin tusheednerte luivarchid ta nar uurdduu. Zaluust xaruulaad zaagaad ulgerleed baigaa yum bishuu. Ta nariig l duuraisan bna shte ene xuuxduud. Zaluustaa ajliin bair gargaj uguuchee. Iim niigemd ajil oldoxgui. Tsalin baga gd amidrax nuxcul alga bna shte
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Mr.bean (103.57.95.69)
    Ta nar odoo bolimoor ym aa.Nasaar n horih yl esvel tsaazaar avch buudah ystoi sh dee
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • MGL (121.163.80.151)
    Za zaluu uls aldaal biz.yahaw tor shiitgeedel ongorno.Ene toroos hulgailj bga,ard tvmnii horongiig deeremdej bga tsagaan zahtan hulgaichuudiigl barij shorond hiij ysiin tsailgmaar bnshdee minii mongoliin ard tvmen min
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • Ж МӨНХБАТ ПАЦААН (103.57.94.222)
    ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛЖ УЛС ОРОН,ГАЗАР НУТГАА ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БГАА УИХ ГИШҮҮН НЭРТЭЙ ХУУЛЬГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ХЭДЭН УДАА ЦААЗАЛЖ,ХЭДЭН УДАА БУУДАХ ВЭ?
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • шоого (202.179.31.59)
    Нусан чац гуудыг хамгийн дээд хэмжээгээр нь хорих хэрэгтэй. Холливудын кино амьдрал өөр байдгийг мэдэж аваг.
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • bitcoin (202.9.47.177)
    ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно httpbtcclicks.com?r=95b2c5b7
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Fuck you
      2017 оны 11 сарын 10
  • zochin (27.123.214.87)
    Tsagdaa nar ni uursduu huvi hvrtdeg yum chin arggvi shvv dee
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • Soongo (103.229.122.171)
    зэвсэгтэй дээрэмчид ч гэх шиг үрлэн сумтай тоглоомон буу л барьсан байна, энэ залуучуудыг зөвтгөөгүй, гэхдээ бас 100 хувь буруутгаж бас чадахгүй, яагаад мөнгөнд дурлаж болохгүй гэж, нийгэм нь залуусдаа ийм л арга зааж өгөөд байгаа юм биш үүү, тэрбум тэрбумаар нь улсын мөнгө идэж баяжаад хэрэг хүлээх нь битгий хэл бүр албан тушаал дээшлээд байхад залуучууд мөнгө л олье гэж бодохгүй өөр юу гэж бодох вэ, эхлээд энэнд хариу өг
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
    • шоого
      мөнгийг өөрөө ажил хөдөлмөр хийж олохоос бус банк дээрэмдэх мэтээр олохыг буруутгахаас өөр аргагүй. чиний л банк, ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллагаа
      2017 оны 11 сарын 10
    • Zochin
      Buruu msj buu bich. Yduu ch hulgai hiilgui bor zurheeree amidarch baigaa olon saihan zaluus baij l baina
      2017 оны 11 сарын 10
    • хэхэ
      танай гэрийг ухаасай
      2017 оны 11 сарын 10
  • Зочин (36.107.179.97)
    Улсаас хэдэн тэрбумаар нь хулгайлсан улс төрчидийг яагаад баривчилдаггүй юм бэ ЦАГДАА НАР аа??!!!
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Terbymaas deesh idbel xyyli uilchildeggui umaa. Eruugiin xyyli sn ynsh.kk
      2017 оны 11 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    2 цаг 45 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    2 цаг 49 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 56 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 2 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 26 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК