Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс өргөдөл ирүүлжээ

2017-11-15
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Энх-Амгалан болон Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Монгол Дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцов.

 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэхдээ, “Хилчин” хотхон гэр хорооллын дахин төлөвлөлт, газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд амины орон сууц бүхий жишиг хороолол болох ёстой байсан. Тэнд амьдардаг 168 өрхийн 672 иргэн дахин төлөвлөлтийн төслийг дэмжсэн.

 

Төслийн хүрээнд 168 айл, өрхийг цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох, хашаа, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт зэрэг цогц ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан. 

 

Харамсалтай нь эдгээр айлын нэг нь ч одоог хүртэл цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй, халаалтгүйгээс тав тухгүй амьдарч байгаа талаар удаа дараа өргөдөл ирүүлсэн тул бид Өргөдлийн байнгын хороон дээр холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” хэмээн онцоллоо.

 

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчдод “Хилчин” хотхоны өнөөгийн байдлын талаар товч дүрс бичлэг үзүүлэв.

 

УИХ-ын гишүүд хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, төслийн санхүүжилтийн хүрээнд олгогдсон 4.5 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан, зураг, төсөл нь хийгдээгүй ажилд яагаад санхүүжилт олгосон, цаашид төслийг бүрэн хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын төсвөөс гаргах уу, эсвэл төслийг хэрэгжүүлсэн гүйцэтгэгч компаниар төлүүлэх үү зэрэг асуулт байлаа.

 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Н.Ибрай, “Монгол Дайвин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбаатар нар асуултуудад хариулт өгч, тайлбар хийсэн.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Энх-Амгалан нар төслийг хэрэгжүүлсэн компанид шалгалт хийж, асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох газруудыг хамруулж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж хохироод буй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн дүгнэлт гаргаж, арга хэмжээ авах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Өргөдлийн байнгынхорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Байнгын хорооноос албан бичгээр холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    45 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    48 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    55 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    1 цаг 1 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    23 цаг 1 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    23 цаг 1 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    23 цаг 5 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    23 цаг 18 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    23 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    23 цаг 32 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    23 цаг 40 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    23 цаг 46 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК