Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭРЭЭН

2018-2-08
0
ЖИРГЭХ

 

Энэ амьтныг хальт харахад нохой гэж андуурмаар юм билээ. Сайн тогтоох аваас чоно шиг соотон чихтэй. Шулуухан хэлэхэд, Чонон чих, мууран толгойтой нохой гэчихвэл хэн хэндээ амар байх. Гэхдээ баргийн хүнд харагдаж муугаа үзүүлдэггүй гайхал л даа. Түүнтэй хаа тааралдаж болох вэ гэвэл Өвөрхангайн Богд сумын их, бага Богдын хярд. Тэндхийн малчид шилүүсээс ихэд цээрлэх агаад өхөөрдөх, үзэн ядахын аль нь болохыг бүү мэд эрээн гэж нэрлэцгээж байсан.

 

Энд сонирхуулахад, хотонд эрээн морилох аваас хүний амины гарлагатай гэж үзэн тийм тохиолдолд тэр даруй нүүдэл  суудал хийцгээдэг гэсэн. Нөгөөтэйгүүр, шилүүс гуайг муур авхай миний садан төрөл хэмээн заргалддаг авч түүний урт тэгш хөл, хавчиг сарвуу руугаа  шигдэн орсон тэнийдэггүй хумс зэрэг нь нохойтой илүү төстэй гэж хэлмээр юм билээ. Тэдний садан төрлүүд хорвоогоор нэг биш ч халуун хүйтэн хоёр туйлд бий. Үеэл ах арслан, бар хоёр нь Африкийн ширэнгэн ойд тус тусын вант улсаа төвхнүүлж суурьшсэн бол өөр эцэгтэй ирвэс, мануул дүү нар нь тэнгэр уул, цаст Хималай, Тагна, Саяны оройгоор дамжин Төв азид тэр тусмаа Ар халхын цаст алтайн нуруугаар нүүдэл суудал хийсэн шигээ амьдралаа залгуулах жишээний. Харин мууржав гуайтай л хаана ч тааралдаж болно. Үнэн хэрэгтээ муур, нохой хоёр энэ яваа насандаа бүү хэл, урд, хойд төрөлдөө ч бие биеэ үздэггүй өстнүүд шүү дээ. Тэгсэн атлаа өстнүүдийнх нь хэн хэнийх нь шинж ирвэс, шилүүсний аль алинд нь бий гэнэ лээ. Тэд ямар ч амьтанд заяагаагүй хурдтайгаараа зартай. Хурдаар тэдний хөлийн чигчий хуруунд ч хүрэх аз нь шовойсон аавын хүү одоогоор алга байна. Шилүүс агнах олзоо салхины хурдаар, цагт 110, заримдаа бүр 140 км хүртэл хурдлах нь түүний хувьд байх зүйл гэсэн. Харамсалтай нь түүнд салхи татуулан хурдалж ид шидээ үзэх боломж тэр бүр гарахгүй. Учир юу хэмээвээс шилүүс ноёнтны өргөө янгир л дүүлэх цавчим хадан дунд байх тул бууриа тойроод л хүнстэйгээ залгадаг болоод тэр. Тиймээс дөрвөн мөчнийхөө шар усыг тэнийлгэмээр болсон үедээ тал руу бууж зээр, бөхөн мэтийн жижиг туурайтныг хөөж зугаа гаргана. Бас түүний хараа гайхамшигтай хурц гэж байгаа. Довцог, толгод  цаашилбал, өндөр хадан хясаан дээрээс өнгийгөөд л талд бэлчээрлэж буй зээрийн сүрэг, тэр бүү хэл талаар дэгдэж яваа туулайн бүжинг ч олоод үзчихдэг гайхал. Тэгээд л олзоо овоо хараандаа сайн гэгч тааруулж аваад алсаас хяраан бараг л хэвтээгээрээ мөлхөж гарна. 20-100 метрийн зайнаас үсрэн олз руугаа үсрэх тэрхэн агшинд гайхалтай гэмээр хурд авч нүд ирмэхийн зуурт л урд савраараа цохин унагаж, тэр дор нь хоолойг нь тас хаздаг байна. Харин олзоо гүйцэлгүй алдсан тохиолдолд түүнийхээ араас чоно шиг улайрахгүй нь даанч сайхан даа.

 

Буянаа барж буй эрээн

Тэр төрөл садныхаа нэгэн адилаар дээд өвгөөсөө цас сорох, нүүрээ угаах хоёрыг л өвлөжээ. Өглөө сэрүүт биеийнхээ чилээг гаргаж хэд сайн суниачихаад нүхнийхээ ойролцоох чулуу сандайлан урд хоёр хөлийнхөө тавхайг шүлсдэж байгаад л хошуу, хамар, нүд, чихний араа нямбай гэгч угаана. Нөгөө муу соотон чихээ ч хайрлалгүй хугалчих шахан зүлгэнэ дээ. Эм шилүүс бүхнээс урьтан өөрийнхөө нүүрийг угааж ариун цэвэр сахичихаад зулзагануудынхаа хошуунаас аваад хошногыг хүртэл долоож, цэвэрлэн авна. Бас үсийг нь самнахаа мартахгүй. Орой ч мөн адил бүгдийнх нь нүүр гарыг угааж өгчихөөд хэвтэшлэнэ. Тэд ийн өглөө, үдэшгүй нүүрээ угаасаар байгаад хамаг буянаа барж буй юм байх. Сүүлийн хэдэн жил зуд турхан нүүрлэснээс хотон дахь янгир нь өсөж үржих нь бүү хэл сүйрлийн ирмэгт хүрээд байгаа аж. Зарим газар янгиргүй болсон тул аргагүйдсэн шилүү амь зуухын эрхээр тал руу бууж малчны хоттой хонь руу мярааж явахав дээ. Тэр тоолонгоор амь нас нь хутганы ирэн дээр ирнэ гэсэн үг. Аз болж янгир ямаа шигээ “Улаан ном”-д бүртгэлтэй тул түүнийг авлаж өшөөгөө авах сэтгэл малчдад байхгүй.

 

Ид хавтайд нь өөрийгөө тушаах “авхай”

Өвлийн эхэн сар гармагц зулзаганууд нас биед хүрч оноолт тавилангийнхаа зам мөрийг хөөж одох нь жам ёсны асуудал. Мөн энэ үеэр өөрийнхөө гоо төрснийг гадарлах болсон шилүүс авхай орон гэртээ тогтохоо больж эр сүвтнүүдийг хуйлруулах шиг л болно. Эртэй чадалтай нь түүнийг өөрийн болгохын тулд арьсан дээлээ уралцах нь юу ч биш. Тэднийг ийн уралцуулж байж гэмээнэ сая нэг юм бах нь ханаж ид хавтайд нь өөрийгөө тушаана. Эм сүвтний төлөөх тулаанд ялсан баатар өөрийн отгийг буй болгож сүргийг ахлах агаад хүч чадал муутайхнууд нь хос хоёрын нөмөр нөөлөгт багтдаг байна. Эр, эм хоёр тостой тогоонд хошуу холбосноос хойш гурван сарын дараа дөрөв хүртэлх тооны зулзага төрүүлж бүл нэмнэ. Эх нь тэднийгээ хоолоо залгуулахуйц хүртэл, өөрөөр хэлбэл найман сар дэлэнт эхийн зовлонг эдлэх учиртай. Түүнийг ганцхан үр төлөө цэвэрч боловсон өсгөх үүрэг хүлээдэг гэвэл эндүүрэл. Мярайж, мөлхөхөөс авахуулаад амьдралд хөлөө олох бүхий л арга замыг биечлэн сургадаг гэнэм.

 

“Би та нарын эцэг чинь байна”

Зарим судлаачид шилүүсийг хар амиа хичээж явдаг зантай балиар амьтан хэмээн тэмдэглэсэн байдаг хэдий ч өөрийнх нь үр төл өнчирч хоцорсныг мэдвэл тэднийгээ хоолоо олж идэж чадах хүртэл нь асрамчилдаг гэсэн. Тэгэхээр мань шилүүс тийм ч арилсан дотортой амьтан биш байгаа биз. Ямар муу эцэг байтлаа “Би та нарын эцэг байна” гээд л үр төлийнхөө хувь заяанд анхаарал тавин хоол зуусаар ирж байхав. Гэхдээ муужгайнууд эцгээрээ тийм ч олон сар тэжээлгээд байдаггүй аж. Тэдний хувьд найман сар боллоо л бол эрийн цээнд хүрлээ л гэсэн үг. Муужгайхан гурван долоо хоногтой болмогц сүүнээс гарч шууд л хар нүдээ өмх махнаас өгөхөөс буцахгүй болно. Энэ бол тэдний цусанд шингэсэн араншин тул яалтай билээ.

Энд сонирхуулахад, муужгайн хумс дөрвөн сар хүртлээ муурынх шиг тэнийдэг байснаа эр бие өсч том болохын хэрээр тэнийхээ больдог юм байх.

Ч.Чулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (119.40.99.2)
    chi haanaas orchuulsan yum shig muu orchuulga irves shiluus 2 oo yalga l daa
    2018 оны 02 сарын 09 | Хариулах
  • МУУР, ШИЛҮҮС 2-ЫН ЗУРАГ ТАВИЧХААД ИРВЭСИЙН ТУХАЙ ШИЛҮҮС ГЭЖ ХОЛЬЖ ХУТГААД БАЙХ ЮМ (202.21.100.210)
    ШИЛҮҮС ЧИНЬ ХАНГАЙД МОДТОЙ ГАЗАР АМЬДАРДАГ ЗЭРЛЭГ МУУР, ХАДТАЙ ГАЗАР ГОВЬД АМЬДАРДАГЫГ НЬ ИРВЭС, ТАЛ ГАЗРЫН ТАРВАГА ШИГИЙГ НЬ МАНУУЛ ГЭДЭГ ЮМ БИШ ҮҮ. ЭРЭЭН ГЭДЭГ НЬ ЧОНЫГ БООХОЙ ГЭДЭГТЭЙ АДИЛ ЦЭЭРЛЭСЭН НЭР
    2018 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    14 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    24 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    37 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    1 цаг 1 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    1 цаг 25 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    1 цаг 55 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    2 цаг 0 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2 цаг 6 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    2 цаг 17 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    10 цаг 3 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    10 цаг 7 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    16 цаг 54 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    18 цаг 28 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    18 цаг 39 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    18 цаг 45 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    20 цаг 37 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    21 цаг 4 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    21 цаг 10 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    21 цаг 21 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    21 цаг 26 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
24 баримт
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК