Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хөгийн Монгол"

2018-2-26
0
ЖИРГЭХ

Ийм зүйл хэлснээрээ ч юм уу, эсвэл бичсэн гэдэг утгаараа олон хүний зэвүү дургүйцлийг хүргэх нь гарцаагүй биз. Юу гээд дэмийрээд байнаа гэж хэлэх болов уу. Гэвч өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэхүйн асуудал дээрх үгийг хэлүүлэх шалтгаан болов. Үнэхээр хөгийн Монгол Улс, монголчууд болох нь.

Дэлхийн талыг байлдан дагуулж, Их Монгол Улсыг байгуулсан эзэн Богд Чингис хаанаараа бид овоглодог монголчууд бидэнд хайрлах зүйл гэж үгүй болсон мэт. Газар нутаг, хэвлийн баялгаа гадаадынханд эзэмшүүлэх, хамтран ашиглах нэрийдлээр худалдаад зарчихна. Төрийн дээдсүүд нь түмэн олондоо зориуллаа хэмээх нэрийн дор түрийвчээ түнтийлгэх хууль баталдаг. Бизнес эрхлэх гэж байгаа нөхдүүд гадаадын зээл тусламж хүсч хамтрагчаа хулхидах жишээтэй. Улсын хууль цааз батлагч, сан хөмрөгийг захиран зарцуулагчид нь гадаадаас хоёр алга тосон бадар барьж, хэдэн бор төгрөг олж ирээд эх орноо, иргэдээ өрөнд оруулах нь ёс мэт болжээ. Ерөнхийдөө хайрлах зүйлгүй хүмүүс монголоор дүүрч, бүхнийг зоосны нүхээр л хардаг болсон цаг юм уу даа. Үүнийг бид олж хараагүй байхад гадаадын нэгэн эрдэмтэн олж хараад “Тархины тураал” хэмээн нэрийдэж, монголчуудыг ямархуу дүр төрхтэйг илэрхийлжээ. Кимура Аяако гэдэг япон хүний бичсэн зүйл бас нэгийг бодогдуулах. Нээрээ бид чинь юу болчихоо вэ гэдэг зүйл. Мэдээж хэрэг бид өөрсдийн харьцаа, өдөр тутмын амьдралын хажуугаар аливаад нүд хурц байж чадаагүй нь ойлгомжтой. Өглөө ажилдаа, орой гэрт гэсэн маршрутаар л амьдарч байна. Замын түгжрээнд өдрийн талыг өнгөрөөх нь энүүхэнд. Тиймээс яаж ч олж харах билээ. Бөөн уур бухимдал, сэтгэлийн хямрал дунд л алхаж яваа.

Кимура Аяако “Монголчууд, Монгол үндэстэн, Чингис хаан гэсэн нэрийг барьж гаднаас ямар нэгэн тусламж харж зүгээр гар хумхин сууж бэлэнчлэх сэтгэлгээг “Тархины тураал” хэмээн нэрлэсэн нь нэг талаас зөв байж болох ч нөгөө талаас төр засаг удирдаж буй бус дээдсүүдэд энэ нэрийг өгмөөр ч юм шиг. Залхуурах, бэлэнчлэх сэтгэлгээ, худал ярьж, хулгай хийх, бусадтай хуйвалдан хууль бус үйлдэл үйлдэх, хар амиа хичээх, хээл хахуульд автах зэрэг энэ нийгэмд давамгайлж буй бүхий л муу зүйлийг дээд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд нь зааж сургаж буй. Бүр биеэр үлгэрлэн харуулж байна” гэжээ.

Мөн биднийг маш азтай хүмүүс гэж тодорхойлсон байгаа юм. Яагаад гэвэл “Монгол үндэстэн” гэдэг нэрээр дэлхий даяар эрхэлж, дэлхий нийт ч эрхлүүлдэг аж. Их эзэн “Чингис” хааныхаа нэрийг барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж харан, хүлээгээд л суудаг улс гэж бичсэн байгаа. Монголчууд хэн нэгний тусламж, аливаа нэг хэрэг гарвал тухайн хүнээ залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болдог гэх муу нэрийг ч өгөөд амжжээ. Муу дээр нь муухай, муухай дээр улцан нэмэр гэдэг л энэ байх. Түүний бичсэн нийтлэл дэлхийн хэчнээн улсын хэл дээр орчуулагдан гадаадын улс үндэснүүдэд тарсан нь тааварлашгүй. Тэд монголчуудыг залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй, гуйлгачин, бизнесийн хамтрагчаа хулхиддаг нөхдүүд гэж ойлгосон нь гарцаагүй. Ер нь, хажуудахаа хайрдаг, хамтарч ажиллах шаардлагагүй “Хөгийн Монгол” болж хувирсан нь ойлгомжтой.

Авах гээхийн ухаанаар олон зүйлийг тунгаан бодох цаг иржээ. Бидний цөөхөн монголчууд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахааргүй болсон нь үнэн. Төр засаг нь улсынхаа нэрийг барьж бадарчлан, зээл тусламжийн гараа хэн сунгах бол гэж тормолзтол харж яваа. Засаглал нь дотоодын нөөц бололцоо гэдэг зүйлийг мартсан. Аль болох өр тавих гэж зүтгэх бодлоготой. Газрын хэвлийн баялаг нь төр, ард түмнийх гэх сайхан тодотголтой, хуульчлагдсан нь ч гадаадынх, хөрөнгө оруулагчдын өмч. Ийм л улс орон болж хувирчээ.  

Япон эрдэмтний нүдээр Монгол Улс, ард түмэнтэйгээ ингэж л харагджээ. Бид нэгийг бодож хоёрыг сэтгэх цаг ирсэн мэт. Худалгүй чухам үнэн үгийг хэлсэн Кимура Аяако-д баярлалаа гэж хэлэхэд багадах биз. Гэвч цөөн хэдхэн муу хүмүүсийн балгаар ард нийтээрээ ингэж хэлүүлэх нь юутай уйтай. Бидэнд өөрийн гэсэн соёл, ёс суртахуун гэж бий. Хэтэвчээ түнтийлгэж, хэн нэгнийг луйвардах тэднээс өөр сайхан сэтгэл өвөрлөсөн нь олон. Магадгүй үүнийг Кимура Аяако олж хараагүй нь харамсалтай.

Бурууд нүд хурц байсан түүнд баярлах нь зүйтэй. Одоо бид алдаж буй “Тархины тураал” гэх асуудлаа цэгцэлж, дэлхий нийтэд монголчууд залхуу хойрго, бэлэнчлэх сэтгэлгээтэй, гуйлгачин улс биш гэдгээ харуулах болсон мэт.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүлжээ
    10 мин
  • Хаврын саруудад цаг агаар ямар байх вэ?
    21 мин
  • Иран улс Персийн булангийн орнуудад АЙДАС төрүүлж байна
    29 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    32 мин
  • Поп од Рианнагийн байшин руу хэн нэгэн бууджээ
    42 мин
  • Охид юу хэлэхийг хүсдэг вэ?
    56 мин
  • Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
    1 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 0 мин
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
    1 цаг 9 мин
  • Бүгд Найрамдах Колумб Улсад парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ
    1 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: "Ардчиллын өглөө" аяны талаар мэдээлэл хийнэ
    1 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 19 мин
  • Төрийн албанд ажиллаж байгаагүй Иран улсын удирдагч Можтаба Хаменеи гэж хэн бэ?
    1 цаг 27 мин
  • Улаанбаатарт 5 градус дулаан байна
    1 цаг 34 мин
  • Монголд төрсөн словак жазз дуучин 5 настайдаа сурсан “Аяны шувууд” дуугаа одоо ч мартаагүй
    19 цаг 32 мин
  • ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
    20 цаг 40 мин
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
    22 цаг 57 мин
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
    23 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Мартыннайман нэртэй нэг хүн байна
    23 цаг 59 мин
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Музей үзэх шинэ МООД
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
24 баримт
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК