Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан

2026-3-04
0
ЖИРГЭХ

Монголын уудам тал нутгаас Солонгос жуулчдад хүрэх гүүр болсон “АНОР ТИ ЭНД ТИ” ХХК-ны гүйцэтгэх захирал, хөтөч тайлбарлагч Энх-Амгалангийн Энхболдтой ярилцлаа. 


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу , та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Энх-Амгалангийн Энхболд гэдэг. МУИС-ГГФ-ыг хайгуулын геологич мэргэжилтэй төгссөн, “ АНОР ТИ энд Ти “ ХХК-ны гүйцэтгэх захирал, Солонгос хэлний мэргэжлийн хөтөч тайлбарлагч байна. Би аялал жуулчлалын салбарт хөтөч тайлбарлагч, аяллын маршрут хөтөлбөр зохион байгуулан энэхүү салбарт ажиллаж байна.

-Анх Солонгос жуулчдыг Монголд аялуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Би 2013-2021он хүртэл Өмнөд Солонгос улсын Иксан хотын Вонгванг Их сургуульд эхнэрийн хамт суралцаж, ажиллаж амьдарсан. Тэр хугацаанд Солонгос хүмүүс манай улсыг их сонирхож асуудаг байсан л даа. Түүнээс хойш л Монгол орны өргөн уудам тал нутаг, хосгүй өвөрмөц тогтоц бүхий байгалийн гайхамшгийг үзүүлэн тайлбарлаж өгөх мөрөөдөлтэй болсон.

Манай компани 2022 онд “АНОР ТИ ЭНД ТИ” нэртэйгээр байгуулагдсан. Бид Солонгос жуулчдыг Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий бүс нутгуудаар аюулгүй, тав тухтай аялуулах зорилготой ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлж, зах зээлдээ тогтвортой байр суурь эзлэхээр зорин ажиллаж буй старт-ап компани байгаа.

-Солонгос жуулчдад Монгол Улс юугаараа онцгой санагддаг вэ?

-Монгол Улс бол Солонгос жуулчдын хувьд өдөр тутмын амьдралаас тэс өөр орон зай. Хотжилт ихтэй, хүн амын нягтрал өндөр орчноос ирсэн жуулчдад Монголын уудам тал нутаг, нам гүм байгаль, цэнгэг агаар жинхэнэ амралт болдог.

“Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан.

-Монголын байгаль, соёл, уламжлалаас жуулчид хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг зүйл нь юу байдаг вэ?

-Юуны өмнө Монголын тал хээрийн хязгааргүй уудам орон зай жуулчдад онцгой мэдрэмж төрүүлдэг. Тухайлбал Говийн уудам цөл, Хөвсгөл нуурын тунгалаг ус, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын өвөрмөц хад чулуу зэрэг байгалийн тогтоц жуулчдад гүн сэтгэгдэл үлдээдэг.

Мөн нүүдэлчдийн ахуй соёл хамгийн их гайхширал төрүүлдэг юм билээ. Монгол гэрт хонох, морь унах, айраг амсах, малчны хотонд зочлох нь зүгээр нэг үзвэр биш, харин амьд соёлтой шууд харьцаж буй мэдрэмжийг өгдөг.

-Жуулчдын хувьд Монголд аялах хамгийн тохиромжтой улирал нь ямар улирал байдаг вэ?

-Монголд аялах хамгийн тохиромжтой улирал бол зун, ялангуяа 6-8 сарууд. Энэ үед цаг агаар дулаахан, байгалийн өнгө үзэмж үгээр хэлэхийн аргагүй гайхалтай, хөдөө орон нутгаар аялахад таатай нөхцөл бүрддэг.

Мөн 7-р сард Нүүдэлчин Монголчуудын уламжлалт хамгийн том болох “Үндэсний их баяр наадам” болдог учраас монголын олон соёл, уламжлалыг нэг дороос сонирхох боломжийг олгодог. Намар байгаль шаргалтан үзэсгэлэнтэй боловч шөнөдөө сэрүүсдэг, харин өвөл, хаврын аялал тусгай бэлтгэл шаарддаг.

-Гадны жуулчдын хувьд аяллын хөтөлбөр маш чухал байдаг. Та бүхэн аяллын хөтөлбөрөө хэрхэн гаргадаг вэ?

-Манай хөтөлбөр жуулчдын сонирхол, хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохион байгуулагддаг. Бид зөвхөн үзвэрийн газраар явах бус тухайн нутгийн ахуй, амьдралын хэв маягийг бодитоор мэдрүүлэхэд анхаардаг. Мэргэжлийн хөтөч тайлбар, найдвартай тээвэр, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ажилладаг. Ингэснээр аялагч бүрд тав тухтай, дурсамжтай аяллыг бий болгохыг зорьдог. Аялал бол нэг талаараа амралт учраас тухайн аялагчдад зориулан хөтөлбөрүүдээ нарийн зохион байгуулж бэлддэг.

-Тэгэхээр яг Солонгос жуулчдадаа зориулсан тусгай үйлчилгээ бий юу? (солонгос хэлтэй хөтөч, хоол, тохирсон маршрут гэх мэт)

-Тийм ээ, Солонгос жуулчдад зориулсан тусгай үйлчилгээ бий. Манай компани нь Солонгос хэлний мэргэжлийн сургалтанд хамрагдсан хөтөч тайлбарлагч, мэргэшсэн жолооны үнэмлэхтэй, жуулчин тээврийн зөвшөөрөлтэй автомашин зэргээр аяллын турш соёл, түүхийг ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэдэг. Мөн Солонгос жуулчдын хоолны сонголтод мэдээж халуун ногоо болон хүнсний ногооны олон төрлийн сонголтыг заавал оруулдаг. Дараачийн бидний зайлшгүй анхаарах асуудал буюу ариун цэврийн нөхцөлийг онцгой анхааран ажилладаг.

-Аяллын үеийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, жуулчдын амь нас, тав тухыг хангах тал дээр танай компани ямар бодлого баримталдаг вэ?

-Тэгэлгүй яахав. Аялагчдынхаа амь нас, аюулгүй байдал бол нэн тэргүүн тавих ёстой. Бид юуны өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, даатгал болон жуулчны тээврийн зөвшөөрлийг бүрэн хангадаг. Жолооч, хөтөч нар нь туршлагатай, осолгүй жолоодлогын дадалтай бөгөөд аяллын маршрут бүрийг урьдчилан судалж, замын нөхцөлд тохируулан зохион байгуулдаг. Тав тухын хувьд 16 хүний суудалтай, цэвэр тохилог Toyota Hiace автомашинаар үйлчилж, агааржуулалт, суудлын зай, ачааны багтаамжийг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэдэг. Мөн аяллын явцад ундны ус, амралтын зогсолт, шаардлагатай үед анхны тусламжийн хэрэгсэл зэргийг бүрэн хангаж ажилладаг.

-Анх удаа Монголд ирж буй жуулчдад ямар төрлийн аяллыг санал болгодог вэ?

-Анх удаа ирж буй жуулчдад байгаль, соёл хосолсон тойм аяллыг санал болгодог.

Юуны өмнө Улаанбаатар хотын аяллаар эхэлж, музей, сүм хийд, орчин үеийн амьдралтай танилцуулна. Дараа нь Хонгорын элс, Ёлын ам, Баянзаг зэрэг байгалийн алдартай бүс нутгаар аялна. Нүүдэлчин айлд зочилж, уламжлалт цагаан идээний бүтээгдэхүүнээс танилцуулж, ахуй соёлтой танилцуулах нь жуулчдад хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг. Хэрэв аяллын хугацаа нь 7-р сард таарвал Үндэсний их баяр наадмыг үзүүлэхийг зорьдог. Ингэснээр богино хугацаанд Монголын онцлогийг бүрэн мэдрэх боломжтой болдог.

-Таны хувьд хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн түүхээсээ хуваалцаж болох болов уу?

-Бололгүй яахав. Миний хувьд бүх л аяллаасаа дурсамж, шинэ туршлагыг олж суралцдаг. Тэдгээрээс хамгийн сүүлд Говь, хангайн бүс нутгийг хамарсан 12 хоногийн аялал сэтгэлд минь онцгой дотно үлдсэн. Хос жуулчидтай хамт уудам говиос эхэлж, Сэлэнгийн мөрний хөвөөнд өндөрлөсөн урт аялал байлаа. Арван хоёр хоногийн турш бид нэг гэр бүлийн ахан дүүс мэт дотно уур амьсгалтай, нэгэн сэтгэл зүрхээр аялсан.

Хөтөч тайлбарлагч миний хувьд энэ аялал зүгээр нэг ажил биш, харин хэзээ ч мартагдашгүй, гайхамшигтай бас тодорхой хэмжээнд сорилт болсон өдрүүд байсан. (инээв)

-Өмнө ирж байсан жуулчдаас дахин ирсэн тохиолдол бий юу?

-Одоогоор яг ижил жуулчин дахин ирсэн тохиолдол хараахан байхгүй байна. Гэхдээ манайхаар аялсан жуулчид өөрсдийн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо манай аяллыг санал болгож, тэднийг илгээсэн тохиолдол цөөнгүй бий. Миний хувьд энэ нь дахин ирэхээс дутахгүй үнэтэй үнэлгээ. Жуулчин өөрийн ойр дотнын хүнд санал болгож байна гэдэг бол үйлчилгээ, аюулгүй байдал, зохион байгуулалтад итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл гэж бодож байна.

-Цаашид Солонгос аялагчдадаа ямар шинэ адал явдал, аяллыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?


-Бид Солонгосын зах зээлд зориулан Монгол орны зүүн бүс нутгийн байгалийн гайхамшгийг танилцуулах шинэ аяллуудыг хөгжүүлж байна. Жишээлбэл, “Энерги тур” нэртэй аялалд Улаанбаатар хотоос эхлэн Дорноговийн Хамрын хийдэд өндөрлөх, зүүн ба зүүн өмнөд талын говийн бүсийг дамнасан маршрут багтаж байгаа.

Мөн сүүлийн жилүүдэд Солонгос жуулчдын ихээхэн сонирхож буй Монголын хойд бүсээр дамжин, ОХУ-ын нутагт байрлах Байгаль нуурыг зорих олон улсын хосолсон маршрут боловсруулан ажиллаж байна.

-Солонгос жуулчдад хандаж юу хэлэх вэ, ямар амлалт өгч чадах вэ?

-Юун түрүүнд манай Монгол улс бол байгалийн онгон дагшин үзэсгэлэнт тогтоц, нүүдэлчин өв соёлыг тээж буй төв азийн сүүлчийн улс. Тиймээс таны аялал бидний соёл, байгаль, найрсаг зочломтгой байдлыг мэдрэх сайхан боломж байх болно. Бид аялал бүрийг аюулгүй, тав тухтай, мартагдашгүй сайхан дурсамж болгохын төлөө ажиллах болно гэж амлаж байна. (инээв)

Т.Зузу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
“Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Roseline Lizzy (13.42.33.68)
    RECOVER LOST CRYPTO INVESTMENT BY CONTACTING // GEO COORDINATES RECOVERY HACKER If you have invested your hard-earned crypto funds or money in some online Platform and now you can't withdraw OR they just disappeared with your crypto, it can be so frustrating and disheartening. However, there are steps you can take to increase your chances of recovering your funds from these unscrupulous individuals. One option you can consider is reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER , a reputable and reliable cryptocurrency recovery service that specializes in helping individuals recover lost or stolen cryptocurrencies. They made me believe that my case wasn't lost and that they would guide me through every step with their expertise. They remained in contact with me for a few days, providing me with reports that increasingly assuaged my anxiety and restored my dwindling hope. Their services are secure, confidential, and efficient, making them one of the best options for anyone in need of cryptocurrency recovery assistance. Get in touch with GEO COORDINATES RECOVERY HACKER via below contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    2 цаг 26 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    2 цаг 36 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    3 цаг 43 мин
  • “Монгол улсын төрийн дууллын өдөр”-ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
    4 цаг 10 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    4 цаг 37 мин
  • Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
    4 цаг 45 мин
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
    4 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
    5 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    5 цаг 58 мин
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
    6 цаг 37 мин
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
    6 цаг 51 мин
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
    6 цаг 53 мин
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
    7 цаг 17 мин
  • GenZ үеийнхэн чихэвч хэрэглэх дуртай, гэхдээ тэд эрсдэлийг нь мэддэг үү?
    7 цаг 23 мин
  • Хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа
    7 цаг 27 мин
  • Үйл явдал: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар МҮХАҮТ-ын Их танхимд болно
    7 цаг 32 мин
  • Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаантай танилц
    7 цаг 33 мин
  • Монголын сүмочид медалийн хур буулгав
    7 цаг 49 мин
  • Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
    7 цаг 53 мин
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК