Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Дорждагва бол шинэ цагийн Монголын уртын дууны их сургуулийн эцэг

2018-2-26
0
ЖИРГЭХ

Монгол түмний өв их соёлын нэг, сонгодог уламжлал бол уянгат сайхан уртын дуу билээ. Үүнтэй хэн ч маргахгүй. Тэгвэл уламжлалт өв соёлыг хойч үедээ хадгалан үлдээх үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухааны зориулсан нэгэн гавьяатай хүн нь Монгол Улсын Гавъяат жүжигчин, Зууны Манлай, Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагва агсан гэдэгтэй хэн ч маргадаггүй. Ж.Дорждагва нь соёлын өвийг тээгч байсан бөгөөд залгамж үедээ өвлүүлэн үлдээх үйлсийг гүйцэтгэсэн гавьяатай. Өнөө цагийн хөгжмийн урлагийн лидерүүд түүний гараар хүмүүжиж, өдий зэрэгт хүрсэн. Тиймээс орчин цагийн соёл урлаг, уртын дууны их сургуулийн багш, эцэг гэж нэрлэх нь бий.

Энэ эрхэм хүний мэндэлсний 115 жилийн энэ онд тохионо. Монгол Улсын соёл урлагийн түүхэнд мөрөө үлдээж, мөнхөлсөн ХХ зууны манлай, алдарт уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит тэнхим Монгол Улсын Консерваторид нээгдэж байгааг дуулгахад таатай байна. Нэгэн цагийг эзэлсэн уртын дууч, шинэ цагийн урлагийн түүхийн эхний хуудсыг бичилцсэн авьяас билгийн манлайгийн тэнхим үүсгэн байгуулалцаж байсан сургуульд нь ийнхүү бий болж байгаа нь бас нэгэн түүхийн шинэхэн хуудас биз ээ. Эрхэм хүний сургаж хүмүүжүүлсэн шавь нар ч үүнд сэтгэл ханамжтай байгаа нь гарцаагүй. Багшийгаа дурсан ярьж, хэрхэн дуулах урлаг заалгаж байсан үүх түүхээ ч тэд тодхон санадаг.

Хувьсгалын дараа хуварга дээлээ тайлж, эгэл жирийн амьдралд хөл тавьсан цагаасаа урлагт хөл тавьсан гэхэд хилсдэхгүй. Цөөн хэдэн жил Төв түүхий эдийн баазад ноос ялгагч, Улсын хэвлэлийн хороонд үсэг өрөгч, цаас зөөгч хийж байсныг нь эс тооцвол. Их хэлмэгдүүлэлтийн үед хуварга дээлээ тайлаагүй бол уртын дууны өв их соёл яах байсан нь тодорхойгүй. Магадгүй өдгөө түүхээ мартах хэмжээнд ч хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй. Түүний төрүүлэн гаргасан, зааж сургасан шавь нараас дурдаж тоочвол дандаа л олны танил эрхмүүдийн нэр дурдагдах юм. Өөрөөр хэлбэл, бурхан орноо залраад чамгүй олон жил болсон уртын дууг дэлхий нийтэд таниулсан Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, хоормейстр, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гээд олон алдартныг өлгийдөн авч бойжуулсан ажээ.

Ж.Дорждагва нь багаасаа л дуулах дуртай, талыг цуурайттал уртын дуугаа уянгалуулдаг байсан гэдгийг үр хойч нь дурсан ярьдаг. Түүхийн үнэт өвийг ирээдүйдээ өвлүүлэхийн тулд чамгүй их хөдөмөрлөсөн гэдэг нь тодорхой. Соци нийгэм рүү шилжих үед эзэн Чингис хааны нэрийг дурссан хүн шоронд ордог байсан цаг. Учир нь, феодалийн дарангуйлагч засаглалыг дурслаа хэмээн буруутгадаг байсан байна. Энэ цагт тэрээр уртын сайхан дуугаа аврахын тулд зарим нэг үгийг нь ч өөрчилж байсныг түүний зээ охин нь ярьсан юм. Тодруулбал, Эртний сайхан гэдэг дуунд их хааны нэр орсныг өөрчилж, дуунаас авсан аж. Хэрэв ийм зүйл хийхгүй бол ардын дайсан болоод зогсохгүй эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн үнэт соёлоо хойчдоо үлдээх боломж хязгаарлагдах байсан болохоор тийнхүү ардын дууны үгэнд өөрчлөлт оруулсан байна. Хожим үүнийгээ хэлж засч залруулахыг шавьдаа хэлсэн гэдэг. Монгол үндэстний сонгодог уламжлал болох уртын дууны уянга тасраагүй нь Ж.Дорждагва агсны гавьяа билээ. Үүнээс гадна уртын дууг ноотлуулж чадсан нь хойч үед үлдэх чухалд гарц болсон. Авьяас билгийн ундраа болсон эрхэм хүн социалист нийгмийн хүнд үед уртын дууг ноотлуулж, хөгжим хэрхэн эгшиглэхийг бий болгуулсан суутан юм. Магадгүй тухайн цаг үед асуудлыг өөр өнцгөөс харж, бага зэрэг өөрчлөлт оруулж байгаагүй бол өнөө цагийн алдартнууд төрөх ч билүү гэсэн бодол толгойд орох.

Үүнээс гадна орчин цагийн урлагийн суурийг тавьж, хөгжилд хувь нэмрээ оруулсан нь түүхнээ бичээтэй үлдсэн. Орчин цагийн хөгжмийн урсгал болох эх суурийг тавьсан “Соёл Эрдэнэ” хамтлагийн түүхэнд гүн хувь нэмэр оруулсан гэдгийг дуулгасан билээ. Тус хамтлаг үүсэн байгуулагдах үед барууны соёлыг түгээн дэлгэрүүлэх нь гэсэн хандлагаар удирдах дээд түвшинд эсэргүүцсэн байна. Үүнийг сонссон Ж.Дорждагва агсан аливаа зүйл цаг үеэ дагадаг гэх мэт хэдэн үг унагаснаар хамтлаг амьд үлдсэн ажээ. Тэгэхээр дан ганц уламжлалт сонгодог уртын дуу бус орчин үеийн хөгжмийн урсгалд ч үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Дуулах урлаг, ноот заалгасан шавь нар нь өдгөө энгүй их ачтай хүнийхээ талаар сайхан дурсамжийг хөврүүлэх нь бий. Хэрхэн шавь орж байсан, юу заасан, юуны төлөө амьдарсан гээд бүхнийг хүүрнэдэг. Тэрээр амьдралынхаа бүхий л цаг хугацааг соёл урлагт зориулсан бөгөөд тэр дундаа уртын дууг хойч үедээ залгамжлуулах, сургахад зориулсан билээ. Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай багшийнхаа талаар “Дорждагва бол шинэ цагийн Монголын уртын дууны их сугуулийн эцэг нь мөн гэж тодорхойлж болно. Эцэг гэдэг мундаг сайхан дуулдаг хүнийг хэлэхгүй. Эцгийн ажил юу билээ гэвэл. Өрх гэрээ толгойлно, эдийн засгаа босгоно, үр хүүхдээ асарна, өрх гэр барьж өгнө, айл хоттой харьцана, аян жин тээнэ гээд олон ажил бий. Өөрөөр хэлбэл, уртын дууны орчныг бий болгох том мэдлэг, түүнийхээ төлөө тэмцэх тэмцэлтэй хүнийг эцэг гэнэ” гэж хэлсэн. Мэдээж хэрэг Ж.Дорждагва ийм л зүйлийг хийж бүтээхийн төлөө тэмцсэн, чадсан нэгэн билээ.

Ж.Дорждагва нь 200 гаруй уртын дуу дуулдаг байснаас 30 гаруй нь шашны гүн ухааны Шаштир,(шоштир) дуу байжээ. Түүний ой ухаан сайтай, тогтоох чадвар маш өндөрт хөгжсөн хүн байсан гэлцдэг. Тиймдээ ч дууг нэг сонсоод цээжилж, хаана нь хэрхэн нугалаа хийж, өнгө аяс нь өөрчлөгдөж байгааг сурчихдаг байжээ. Магадгүй сүм хийдэд шавилан сууж байсан нь түүнд ийм чадвар суулгасан байхыг үгүйсгэхгүй. Эсвэл байгалиас заяасан авьяас ч байж болно. Зууны манлай уртын дуучийн хувьд зургаан хэв маягаар дуулдаг байсан аж. Тодруулбал, Түшээт ханы хэв маягаар "Хуур магнай", "Асрын өндөр", "Холч морь", Сэцэн ханы хэв маягаар "Дөрвөн цаг", "Хоёр бор", "Уртын сайхан хүрэн", Бараатын хэв маягаар "Түмэн эх", "Эрдэнийн Галибираасан мод", Боржигон хэв маягаар "Сэтэрт шарга", "Цэвцгэр хурдан шарга", "Түмэн эх", "Эртний сайхан", Дарьганга хэв маягаар "Магнай түргэн", Засагт ханы хэв маягаар: "Дуртмал сайхан", "Гишгэтэл сайт", "Үрээ зээрд", "Хүрэнгийн жороо" зэрэг дууг дуулдаг байжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.42.28)
    монгол хүн гэдгийг хойч үедээ уламжилж үлдээсэн хүн шинэ монгол мэдэж байгаа ч юм уу хэн мэдлээ монгол улс тавин мянган жил болно гэсэн бошиг байдаг юм байдаг
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүлжээ
    10 мин
  • Хаврын саруудад цаг агаар ямар байх вэ?
    21 мин
  • Иран улс Персийн булангийн орнуудад АЙДАС төрүүлж байна
    29 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    32 мин
  • Поп од Рианнагийн байшин руу хэн нэгэн бууджээ
    42 мин
  • Охид юу хэлэхийг хүсдэг вэ?
    56 мин
  • Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
    1 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 0 мин
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
    1 цаг 9 мин
  • Бүгд Найрамдах Колумб Улсад парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ
    1 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: "Ардчиллын өглөө" аяны талаар мэдээлэл хийнэ
    1 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 19 мин
  • Төрийн албанд ажиллаж байгаагүй Иран улсын удирдагч Можтаба Хаменеи гэж хэн бэ?
    1 цаг 27 мин
  • Улаанбаатарт 5 градус дулаан байна
    1 цаг 34 мин
  • Монголд төрсөн словак жазз дуучин 5 настайдаа сурсан “Аяны шувууд” дуугаа одоо ч мартаагүй
    19 цаг 32 мин
  • ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
    20 цаг 40 мин
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
    22 цаг 57 мин
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
    23 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Мартыннайман нэртэй нэг хүн байна
    23 цаг 59 мин
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Музей үзэх шинэ МООД
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
24 баримт
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК