Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөн ч хөгжилтэй, гоё нийгэмд амьдарч байна даа

2018-3-09
0
ЖИРГЭХ

Баярлаж цэнгэхгүй өдөр монголчуудад тун ховор болжээ. Өдөр бүхэн л ямар нэгэн баяр наргиа, цэнгээнтэй байх. Үгүй ядахад л найзын төрсөн өдөр, хүүхдийн даахь үргээх найртай. Өдөр хоногийн баяр ёслолын байдалтайгаар өнгөрөөж, халамцуу, гөлөмцүү нүдээр орчлонг тольдон явах нь хэвшил болж дээ, хөөрхий. Ингэж наргиж, цэнгэхэд төр ч бас гайгүй сайн ташуур өгч байгаа. Манарч жарга, мансуурч амарцгаа гэсэн байртай л байх юм гэсэн шүүмжлэл цахим ертөнцөөр түгэх. Баяр ёслолгүй ч сар гэж ер нь алга. Жилийн 12 сард ямар нэгэн хэмжээгээр баяр тэмдэглэж, бүх нийтээр амарч, 365 хоногийг найр наадмаар үдэж байна. Зарим сард хэд хэдэн удаа бүх нийтээрээ амарч, цэнгэн хөгжилдөх нь бий.

Баяр тэмдэглэх талаархи нэгэн хошигносон яриа ч дэлгэгдээд түмний дунд ам дамжин явж байгааг та бүхэндээ хүргэе.

Эмэгтэйчүүд уухыг “Март 8”, Эрэгтэйчүүд уухыг “Цэргийн баяр” Эр, эмгүй нийлж уухыг “Эх үрсийн баяр”, Энэ дэлхийг доргитол уухыг “Наадам”, Ойр дотныхонтойгоо уухыг “Төрсөн өдөр”, Орлогогүй хүмүүс нийлж уухыг “Гуялах”, Багш сурагчидтайгаа нийлж уухыг “Хонхны баяр”, Баар сав дүүртэл сууцгаагаад уухыг “Баасан ахын төрсөн өдөр” буюу баасан гаргийн шоу, Байнга уудаг хүмүүстэйгээ гоёлын хувцастай уухыг “Шинэ жил”, Нэгнийхээ гэрт нь ах дүү хамаатан саднаараа очиж уухыг “Цагаан сар”, Хүүхдийн үс хайчилж наргихыг “Даахины найр”, Хорвоогийн тоос хөдөлгөхөөр ирсэн өдрөө тэмдэглэн цэнгэхийг “Төрсөн өдрийн баяр” гэх мэтээр тодотгожээ. Үүнээс гадна Их хаан Чингисийн мэндэлсэн өдөр, Үндсэн хуулиа баталсны баяр, аймаг, сум, дүүрэг байгуулагдсаны ой, аливаа цэнгүүн гээд тэмдэглэх зүйл мундахгүй. Энэ бүхэнд хундага харшуулж, хатуу дарсыг сөгнөнө шүү дээ. Эгээтэй бяцхан балчрууд хундага тулгах нь холгүй. Ёстой л үхэшгүй мөнхийн рашаан олдсон мэтээр шил шилээр нь залгилж, маргааш нь “матрын” царай гаргаж хэвтэцгээнэ.

Ийм дүр төрхөөр өдөр хоногийг өнгөрүүлж байхад улс орон хэрхэн хөгжиж дэвжих ч билээ. Бүр төр засаг нь иргэддээ зориулж бүх нийтийн амралтын өдрийг зохиож өгч байгаа юм. Бусад улс оронд байхгүй, иргэдээ хайрлаж амраадаг тийм их буянтай төр. Баярын өдрөөр бүх нийтээр нь хэд хоногоор ажил хийлгэхгүй байх тухай хуультай. Монголчууд маань ч амралт баяр гэхээр шилтэй цэнхэртэйгээ нөхөрлөж, болор, шилэн, цаасан гээд хундагуудаа мөргөлдүүлэн, тэмдэглэлт өдрийг мансуурсан байдалтай өнгөрүүлдэг нь ёс мэт болжээ.

Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өндөрлөлөө. Нийтээрээ сайхан тэмдэглэв. Чамгүй олон хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхдүүд цагдаад баригдсан байна. Өдөр нь, тусгаар Монгол Улсын төрийн ордны өмнөх Их хааны хөшөөний урд байх Сүхбаатарын гэж нэрлэгдсэн төв талбайд эмэгтэйчүүд жагсав. Ёстой лаг жагсаал болсон. Эрхээ хамгаална, эмэгтэйчүүдийн төлөө жилийн 365 хоног тэмцэе, тэрбумаараа нэгдэж тэмцэцгээе гээд л. Бүр “эротик” жагсаал ч болсон гэж байгаа. Найман эмэгтэй бандаашнаас өөр хувцасгүйгээр жагсаж, олон нийтэд биеэ гайхуулж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж өг хэмээсэн. Мөн тэдний хийж байгаа зүйлийг төр засаг дэмжих ёстой аж. Эрхээ хамгаалахаар нүцгэлсэн бүсгүйчүүдэд тайз засах эрх ч олгоогүй нь тэдний гомдох бас нэгэн шалтгаан болж. Уг нь, тайзан дээр гарч тайчих ёстой байсан гэнэ. Гэтэл тайз байхгүйгээс үүдэн талбайн голоор алхахаас өөр гарцгүй болсон аж.

Төр нь эрхээ хамгаалан, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гэсэн “тайчигч”, нүцгэлэгч бүсгүйчүүдэд жоохон ч атугай дэмжлэг үзүүлээд тайз засуулсан бол гомдох сэтгэл нь тэр хэмжээгээр нимгэрэх байсан ч юм билүү. Ядахад гажуудаж байгаа эрхээ хамгаалах өдөр нь ганц тайз засуулчихгүй дээ гэсэн бодол ч төрөх.

Монголын өнөөгийн нийгэм нэг иймэрхүү өнгө төрхтэй. Төр нь түмэн олноо гээсэн, түмэн олон нь төрсөн биеэ гаргангуунд нь гаргасан дүр зурагтай. Бид ийм улс оронд л амь зууж, аж төрөн сууна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (139.5.216.105)
    unexeer sanal neg bnaa sogtuu bailgax sonirxol bn
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.145)
    Согтуу байлгах төрийн сонирхол байна. Согтуу хүмүүс эрхийнхээ төлөө тэмцэхгүй, төрийн бодлогыг ширэний араас өөр газар шүүмжлэхгүй, тийм болохоор бүх нийтээр нь согтуу байлгаж байвал 30 гэр бүлийнхэн амар тайван идэж уугаад амьдарч болно. Согтчихоороо ядуу байсан ч бүгд баянаа гайхуулна, хэтрээд байвал согтуудаа хууль зөрчлөө гээд төмөр торонд хийж хашираагаад гаргана. Ер монголчууд баяр тэмдэглээд байнга согтуу байх нь тодорхой зарим хэсэгт нь хэрэгтэй байдаг байх оо.
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • зочин (64.119.19.68)
    сургуулийн насныхан нь РС-д донтчихсон,залуучууд нь баар буудал караокенээс салахгүй,төрийн албаныхан нь хулгай,луйвар дээрэмээр гаршчихсан ийм л улс оронд амьдрах гэж ядаж байна даа
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
    • гггг
      үнэн гэхэд хэцүү ч зарим үед тийм дээ гэээр санагддаг шүү энэ олон буудлыг болиулвал таарна
      2018 оны 03 сарын 10
  • Зочин (64.119.25.217)
    gg
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.44.77)
    butehguieee ene arhidalt
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • зочин (202.9.42.28)
    дарга нар согтуу хүний хармаа суйлхад амар гээд олон баяр зохиож ар хударгаар нь улсаа зарж байна
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (202.55.180.182)
    талбайд нүцгэн жагсаж байгаа нь эрх байгаагийн шинж
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
    • ravdan.
      Huhnuud yamar ch baisan henii ch umnu hamaagui shaldagnah erhteigee l baigaa yum baina. Chamlahaas changa atga gej neg ug bii dee. Ordny tsonhoor ter nutsgelsen huuhnuudiig semhen hertsgaasan UIH-iin erhmuud bolon Yerunhiilugch, Erunhii said zereg erchuud negiig bodoj hoyoryg setgej baigaa bailgui dee. Yu ch gesen taivan, tevcheertei harj l baiya
      2018 оны 03 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    7 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    31 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    1 цаг 19 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    1 цаг 39 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    1 цаг 55 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    2 цаг 15 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    2 цаг 21 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    2 цаг 53 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    3 цаг 52 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    5 цаг 0 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    5 цаг 16 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    6 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    6 цаг 51 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    7 цаг 26 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    7 цаг 28 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    17 цаг 44 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    17 цаг 46 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    22 цаг 59 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК