Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн гадаадад элчин сайдаар томилогдохоор УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ нэлээд ноцтой гэмээр баримтууд дэлгэсэн. Тодруулбал, эрхэм гишүүдтэй холбогдох хүн амины хэрэг, авлига гэх асуудлыг хөндсөн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. Учир нь, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу прокурор, АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг, Б.Хурцын хууль бус үйлдлүүдийн талаар Нээлттэй хэлэлцүүлэг хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байна.
Сэтгэгдэл (7)