Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүсээгүй тавилан

2019-1-24
0
ЖИРГЭХ

Хэвлийд бяцхан зүрх цохилов... Аз жаргал, тунирхал хосолсон хамгийн нандин хугацаа бол жирэмсэн байх. Д. Мөнхзаяа ч мөн адил энхрий үртэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж, ээж болох хариуцлагатай хамгийн сайхан албаныхаа бэлтгэлийг базааж байв. Өрхийн эмчдээ үзүүлж, шинжилгээнүүдээ  өгөв. Шинжилгээний хариу сайн гарах бүрт баярлана. Төрөх хугацаа дөхөж ЭХО-д үзүүлж хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулав. Орчлонг гэрэлтүүлэх охинтой болохоо мэдэж хадам ээжтэйгээ хамт баярлаж явсан үе түүний амьдралын хамгийн сайхан мөч. Нөхөр нь дөрвөн хүүтэй айлд өссөн болоод ч тэрүү “Анхны ач охин” хэмээн  гэр бүлээрээ баярлаж байсан гэдэг. Гэтэл тэдний хүлээлт тэс өөрөөр эргэжээ...

2011 оны хоёрдугаар сарын 28-ны тэр нэгэн өдөр Хоёрдугаар төрөхөд очсон байна. Анхны төрөлт учраас  Д.Мөнхзаяа хэрхэн дүлж, амьсгалаа зөв хуваарилахаа мэдэхгүй. Өвдөлтөндөө сульдсан тэрээр эмчээс хийсвэр хагалгаагаар төрүүлэхийг аврал эрэн гуйсан боловч тоолгүй “Өөрөөр чинь төрүүлнэ. Эсвэл хүүхдийг чинь татаж гаргалаа шүү” хэмээн зандарчээ. Магадгүй тэр эмч эх хүний нинжин сэтгэл гаргаж 27 насандаа буюу хожуу төрж байгаа түүнд амьсгалаа зөв хуваарилахаас эхлээд чин сэтгэлийн зөвлөгөөг өгсөн бол охин нь эрүүл саруул өсч, торних байлаа. Гэвч дүлэх ч тэнхэлгүй болсон түүний хүүхдийг “татаж” авсан байна.

Охиноо амлуулчихаад төрөх орноос буухдаа ухаан алдаж унасан учраас төрөхийн дараах үйл явцын талаар юу ч мэдээгүй гэнэ. Удалгүй эмнэлгээс гарч шинэ ээжийн хариуцлагатай албандаа оржээ. Өрхийн эмч нь нярайг ирж үзээд, заавар зөвлөгөө өгч нэг л мэдэхэд бяцхан охин нь найман сар хүрэв. Энэ үеэс охин уйлж, инээхгүй, хөлд орохгүй ямар нэгэн сэтгэлийн хөөрөлгүй байгааг анзаарч  ЭХЭМҮТ-ийн эмчид  үзүүлэхэд тархиндаа цус харвалт өгснийг дуулгажээ. Алагхан үрийнхээ тухай ийм мэдээ сонсох нь ямар ч эмэгтэй, ээж хүний хувьд хамгийн хүнд цохилт болох нь мэдээж. Эмнэлгийн хонгилоор уйлж явсан тэрээр мэдрэлийн эмчид зургийг нь харуулахад “Цус харвалт биш байна. Санаа зоволтгүй. Тархины судасны хатуурал, нарийсал байна. Тариулаад зүгээр болчихно” гэжээ.

Мэргэжлийн эмчийн амнаас “зүгээр” гэх үгийг сонсоод Д.Мөнхзаяагийн сэтгэл тайвширч, эмчлүүлээд хэвийн болчихно хэмээн бодсон нь даанч эндүүрэл байжээ. Хөдөө очиж, хүүхдээ цэвэр агаарт байлгаж байтал охин нь гэнэт таталт өгч хот руу яаралтай иржээ.

Хувийн нэгэн мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч “Төрөхдөө тархиндаа цус харвалт өгчихсөн байна. Ийм хүүхдэд хамаагүй эм өгч, тариа тарихаар таталт өгч байгаа юм. Одоо насаараа асаргааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болно” гэх үгийг сонсоноос хойш сэтгэлийн дарамттай амьдарч яваа аж.

Ийнхүү түүний амьдрал орвонгоороо эргэжээ. Хайрлаж дурлаж, хамтын амьдралаа эхлүүлсэн хань нь түүнийг хаяад явсан байна. Үхтэл үр харам гэж эхийн сэтгэлээр  хөгжлийн бэрхшээлтэй охиноо  ганцаараа асарч, өсгөх сонголттой нүүр тулав. Өдөр, шөнөгүй үргэлж асрах үүрэг түүнд ногдсон байна. Хүсэн хүлээж байсан үрээ эмчийн буруутай үйлдлээс болж хүсээгүй тавилангаар амьдруулж байгаадаа тэрээр сэтгэлээр унаж, амьдралд цөхөрч, уйлж явсан өдрүүд олон. Хэлэх гэсэн үг бүрээ ээждээ харцаараа ойлгуулдаг хатуу тавиланд амьдарч байгаа үрээ хайрлаж, хамгаалж, халамжлах үүргээ тэрээр умартсангүй.

II

Ө.Цолмон охин өнөөдөр найман настай. Явж, ярьж чадахгүй ч хүний хэлж байгаа бүх үгийг ойлгодог. Баярлаж, гомдож, өлсч цангаж байгаагаа үйлдлээрээ илэрхийлдэг. Өдөр бүр цаг тутамд эм ууна. Байнгын таталт, хөхрөлт өгнө. Хэзээ, хаана хэдэн цагт таталт өгөхийг хэн ч мэдэхгүй. Тэр бүрт  эмнэлгийн тусламжийг эмч биш ээж нь л  үзүүлнэ. Энэ бол тэдний хувьд өдөр бүр магадгүй цаг тутамд хийх ёстой "ажил".

Гадуур түрээд явахад хүртэл таталт өгдөг. Тэрэгнээс нь буулгаад тэвэрч суугаад тайвшруулж, эмчилгээ хийхээс өөр аргагүй. Төрөөс түүнд үзүүлдэг тусламж ердөө л уудаг эмэнд зориулсан  155 мянган төгрөг. Хүүхэд асаргааны мөнгө гэж ээжид нь  сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэмж олгодог байна. “Охин минь байнгын асаргаанд байдаг. Өдөр бүр эм уух шаардлагатай. Гадуур гарах бүртээ живх хэрэглэдэг. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд таарах том размертай живх байдаггүй. Хүүхэд өсөх тусам асуудал их болж байна. Гадны улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бодлоготой юм билээ. Гэтэл манайд ийм төрлийн өвчтэй хүүхдийг хүний тооноос хасчихсан юм шиг санагддаг. Хэрвээ эмч миний хүсэлтийг хүлээж аваад хийсвэр хагалгаа хийсэн, эсвэл эмнэлгээс гарахад хүүхдээ зулайн ЭХО-д үзүүл гээд зөвлөсөн бол миний охин эрүүл саруул өсөх байсан гэж бодож явдаг”... хэмээн хоолой зангируулан хоёр нүдэндээ нулимстай хэлэх эхийг  харахад өөрийн эрхгүй өр өвдөж, зүрх шимширнэ.

Хүмүүний амьдралын тавиланг эмч хүсээгүй болтол нь ийн өөрчилжээ. Хатуухан тавиланд амьдарч буй энэ ээж охиноо хэзээ таталт өгчих бол гээд шөнө бүр сэрүүн,  дэрэн дээрээ өнчин нулимстай хонодог нь даанч харамсмаар. Охин нь шөнө дөлөөр таталт өгөхөд өөр өрөөнд унтаж байсан хүргэн ах, эгч хоёр нь  сандран босч өөрсдийн хэмжээнд эмнэлгийн тусламж үзүүлсээр найман жил өнгөрчээ.

Хөхрөлт өгч амьсгалгүй болно. Энэ үе бол манай гэр бүлийн хувьд хамгийн аймшигтай мөч. Бүгд айж сандарч, уйлаад  их хэцүү. Манай эгч бол одоо ч үүнтэй нь эвлэрч чаддаггүй. Бурхан өршөөг... гээд уйлаад  залбираад байдаг хэмээн Д.Мөнхзаяа ярилаа.

III

Ө.Цолмон охин даашинз өмсч, гоёж гангалах дуртай. Хоолондоо сайн ч бүхэл зүйл идэж чаддаггүй гэнэ. Энэ нь зажилж чаддаггүйтэй нь  холбоотой. Дуртай хоол нь цуйван. Аяганд хийгээд өгөхөд өөрөө эвээ олоод идчихдэг. Зурагтай ном үзэх сонирхолтой. Хөгжим сонсч элдвийг эргэцүүлэн бодож суух өдрүүд түүнд олон. Тэрээр юу бодож, юу хүсдэг нь сонин. Эрээн өнгийн даашинз өмсөөд ээж ээ гэж дуудаад гараас нь хөтлөөд гадуур явах юмсан гэж боддог ч байж магадгүй. Ээж нь охиноо хэвлийд байх үеэс нь төгөлдөр хуур тоглуулж, бүжигчин болгоно гэж хүсдэг байжээ. Ээжийнхээ нэг ч гэсэн хүслийг биелүүлэх гэсэн шиг охин одоо хааяа нэг хөгжим тоглож, хөөрхий ээждээ баяр баясал авчрах  нь баярламаар.

Ээж болгон хүүхдээ сургуульд сургаж, боловсрол мэдлэгтэй хүн болгоно гэж боддог. Түүний адилаар Д.Мөнхзаяа ч охиноо Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар сургуульд 14 хоногийн турш суралцуулаад аргагүйн эрхэнд гаргажээ. Байнгын асаргаанд байдаг хүүхдийн хажууд асран хамгаалагч нь байхгүй бол элдэв янзын эрсдэл гардаг учраас ийм шийдвэр гаргасан тухайгаа Д.Мөнхзаяа ярьсан. “Сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн олонхи нь ярьж явдаг. Өөрийгөө тодорхой хэмжээнд илэрхийлж чаддаг хүүхдүүд сурдаг. Миний охин ярьж, явж өөрийгөө илэрхийлэх ямар ч чадамжгүй. Ядаж живхийг нь солиод өгдөггүй юм билээ. Тийм орчин нөхцөлтэй газар охиноо байлгахыг хүсээгүй” гэлээ.

Охиноо үзүүлэх гээд Улсын эмнэлэгт цаг авна. Дор хаяж 14 хоног хүлээх шаардлагатай. Эмнэлэгт үзүүлж эмчийг зорих нь тэр бүр олдохгүй учраас дугаараа хүлээж, өдөр хоногийг тоолох нь энүүхэнд. Хяналтын мэдрэлийн эмчид үзүүлэх бол  2-3 сар хүлээнэ. Охины бие муудвал хяналтынхаа эмч рүү залгаж, зөвлөгөө авна. Болохгүй бол  очиж үзүүлнэ.  Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд таталын эмчилгээ хийдэг газар одоохондоо байхгүй. Харин  Хөх хотод бий, мэдээж төлбөр нь өндөр.  Надад тийм их хэмжээний мөнгө байхгүй. Хэрвээ 20 сая төгрөг байвал охиноо эмчлүүлнэ. Таталт өгөхөөр тархины эсэд нь үхжилт явагдаж насжилт нь богиносдог  гэсэн хэмээн  ярилаа.

Хайртай охиноо хорвоог хэзээ орхичих бол гэж бодохоор бүтэн нойртой хонодог шөнө  ховор. Хэсэг хором байтугай хэдхэн секунд ч холдох, анхаарал сарних төдийд юу болох бол гэдэг нь түүний хувьд төсөөлшгүй аймшигтай санагддаг гэх.

Ө.Цолмон охин ээжтэйгээ хамт жилийн дөрвөн улирлыг ажралгүй жижигхэн төмөр тэрэгтэйгээ хотын нэг захаас нөгөө зах хүртэл явдаг. Автобус, таксинд суух “эрх” тэдэнд байхгүй. Суух гээд очиход зарим жолооч хэдхэн секунд хүлээх тэвчээр байдаггүй байна. Хаалгандаа хавчуулж, хэд хэдэн удаа охиныг уйлуулж айлгасан тохиолдол гарчээ. Охин гадуур ээжтэйгээ явах дуртай. Хувь болон хувьсгалынм ажлыг үргэлж хамт амжуулна. Хүүхдээ түрээд явахад нь хүмүүс хоорондоо шивэр авир хийх, хүүхдүүд хэд хэдээрээ гарч ирээд  охиныг мэдрэл муутай гэж дуудах энүүхэнд.

IV

Д.Мөнхзаяа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг төгссөн ч мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүнийг ойлгоод, ажиллуулах газар манай улсад л лав байхгүй бололтой. Тэглээ гээд зүгээр суусангүй. Өөрийнхөө хумс хурууг янзалж чаддаггүй байсан тэрээр хүүхдийнхээ төлөө зүтгэсээр өдгөө хэнээс ч дутахааргүй сайн манекурчин болжээ. Үрээ гэсэн эх хүний сэтгэл эндээс тодоос тод харагдана. Охинтойгоо хамт хүний хумс янзална гэдэг хэцүү. Гэнэт таталт, хөхрөлт өгвөл үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйгаад охиндоо яаралтай тусламж үзүүлнэ. Ойлгодог нэгэн байхад омгорхож, эгдүүцэх нэгэн ч бий.

“Нөхрөөсөө салаад таван жил болж байна. Салахаас өөр арга байгаагүй. Хүүхэд өвчтэй байхад анхаарал халамж тавьдаггүй байсан. Эцэг  хүн хайр халамжаа хүүхдэдээ зориулах ёстой. Гэтэл тэгдэггүй байсан. Зугаа цэнгэл хөөдөг нь  сэтгэлийг минь улам  эмзэглүүлдэг. Тэгээд л хоёр тийш болсон” гэж хэлж  буй түүнээс эх, эцгийн хайрыг тэнцүү өгөх гэж хичээж яваа нь харагдаж байлаа.

Хүмүүний амьдрал олон өнгөтэй. Д.Мөнхзаяа бүсгүй түүний бяцхан охин Ө.Цолмонг хорвоогийн хамгийн сайхан гэрэл гэгээтэй, цав цагаан өнгөтэй зүйрлэж болохоор. Эх хүний нинжин сэтгэл, үүрэг хариуцлагыг ганцаараа үүрч яваа түүнийг харахаар хайр хүрэх, хаяад явсан ханийг бодохоор харуусал төрж байлаа. Эрүүл саруул хүүхдээ хаяад, голоод явдаг “ээж” гэх алдар хүндэдсэн эмэгтэйчүүд олширч байгаа энэ үед хүсээгүй тавилангаар амьдарч  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ бүхнээ зориулж байгаа түүнийг хайрламаар...

“Хэзээ нэгэн цагт охин чинь чамайг орхиод л явна шүү” гэж анхааруулсан байдалтай хэлдэг хатуухан үгэнд тэрээр шаналж явдгаа нуусангүй. Охины бие хоёр удаа муудаж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэхэд  эмч “Охинтойгоо уулзуулах хүн байвал уулзуулаарай. Одоо сэргэхэд хэцүү шүү” гэж хэлж байсан гэдэг. Харин азаар охины бие сайжирч ээжтэйгээ хамт байх заяа нь түшжээ.

“Орчлонд би ганцаараа үлдэж, охингүй амьдарч чадахгүй” гэж уйлах түүнийг харахаар эмч “хийсвэр” хагалгаа хийчихсэн бол Ө.Цолмон охин өнөөдөр эрүүл саруул, ээж аавын хайранд элэг бүтэн амьдрах боломж байжээ.

Биднийг ийн хөөрөлдөх зуур Ө.Цолмон охин инээж, уцаарлаж, ээжтэйгээ харцаараа ярилцаж хамт хэсэг хормыг өнгөрөөсөн юм. Аавынхан талаар ярихад гар хөлөө хөдөлгөж, авиа гаргаж анхаарал татах гэж оролдсон тэрээр ээждээ “Та хоёр юу яриад байгаа юм бэ” гэж бодлогошронгуй хэлж байгааг Д.Мөнхзаяа тайлбарлалаа. Одоо ч охин аавыгаа хайрлаж, харуулдсаар байгаа нь энэ байв.

Хүн бүхний хүсэл мөрөөдөл өөр өөр. Гэхдээ бүгд л сайн сайхан зүйлийг хүсдэг. Харин Д.Мөнхзаяагийн хүсэл биднийхээс тэс өөр. Тэрээр нэг удаа ч гэсэн охиноо хөтлөөд гудамжаар алхах.. Бусдын адил инээж, хөөрч баясан дэргэдээ алхах охиноороо ЭЭЖЭЭ гэж дуудуулах...

C. Ичинхорлоо

 

Уншигч та ээж, охин хоёрт туслахыг хүсвэл:

5011396957 ХААН банк Д.Мөнхзаяа

Холбоо барих утас: 96890885

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • zochin (183.177.97.14)
    Ymar hetsuu horvoo ve chadlaara mungu hadivlana baga ch gsn nemer boloh boltugai
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.126.89.148)
    энэ хөөрхөн охины эцэг үүнийг заавал уншаасай үүрэгээ ухамсарлаасай эмээ гэх хүн өөрийнхөө хүүхдийн хүүхдээс яаж татгалзаж чадаж байнаа.үхтэл үр харам гэж мундаг ээжид сэтгэлийн дэм өгьё.та 2минь эдгэнээ .
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    mongoliin emch nar hyn ih zagnana, tedend er ni hyn zagnah doromjloh erh hen ogson um be, dendyy bydyyleg hymyys,,,ed nariin hariuzlagaguigees olon ger byl hohirsn l baidag, hyn bolgon olon niited delgehgui l bolohoos, es surtahuungui , harizaanii soelgui, hariuzlagagui baij bolohgui bizdee, darga zereg said nar ni helj , zasrahgui bydyyleg emch nar er ni emch hiih erhtei umuu ???!!
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Хэцүү юм бэ. Тусламж хэрэгтэй бол туслахад бэлэн шүү.
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.242.147)
    Uruvdultei ymaa
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.242.147)
    Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж хэчнээн хүн бие сэтгэлээрээ хохирч байгаа бол. Бодохоос аймар!
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.242.147)
    Энэ хүнтэй яаж холбоо барих вэ
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
    • Door n dugaar n bn shd
      2019 оны 01 сарын 24
  • Зочин (43.242.242.147)
    Арайчдээ
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Гантуяа (192.82.65.241)
    Эмчийн хариуцлагагүй байдлаас үр хүүхэд хохирч байгааг харах харамсалтай. Нэг хүүхдийн ирээдүйг баллаад зогсохгүй гэр бүлээр нь тамлачих юмаа. м
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • irgen (150.129.143.67)
    humsaa zasuuldag humuus ene huneer uilchluuleh tald davalgaal
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • irgen (150.129.143.67)
    humsaa zasuuldag humuus ene huneer uilchluuleh tald davalgaal
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • багш (202.21.96.74)
    үүнийг уншаад өрөвдөх сэтгэл төрлөө. Хүнийг өрөвдтөл уянгын халилтай бичдэг сэтгүүлчийн чадвараар бахархав. харин буруу хандлагыг улам өөгшүүлж, ээж охин хоёрт тус болохоос илүү ус болох зүйл хийж байгаагаа сэтгүүлч ойлгохгүй байгаад харамсав. өрөвдүүлэхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тооноос хасах сэтгэлгээ улам бэхжинэ. Эвий хөөрхий, хүсээгүй хувь заяа, дутуу заяанд төрсөн, тахир дутуу гээд л хөвөрнө. Та энэ хүүхдийг, түүний ээжийг ингэж л таниуллаа. Үүний хариуд төр халамжлаад, эвийлж хөөрхийлөөд, Цогзолмаа сайд бодлогоор асуудлыг зохицуулахын оронд ирж хамт уйлаад л, гарын бэлэг өгөөд л ивээлдээ аваал. Буянтай төр ийм хүний ч хайр ивээлдээ аваал... Сэтгүүлч ээ, хүний эрхийн тухай унш, судал. Охинд, ээжид аз жаргал хүсье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо байгаа, охиныг хөгжүүлэх, бусад хүүхэдтэй хамт нийгэмших хөтөлбөр, арга хэмжээ тэнд явагддаг.
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
    • нар
      Илгээх Энэ эмчийн буруугаас болсон үйл явдал байна. Чи ерөөсөө юм ойлгодоггүй хүн байна. Чамаас болон үр хүүхдээс чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарвал чи ойлгох байх. Харин сэтгүүлчид хөгжлийн бэрхшээлтэй, даунтай синдромтой хүүхдийн талаарбичдэг болсонд баярлах хэрэгтэ
      2019 оны 01 сарын 24
    • Энэ эмчийн буруугаас болсон үйл явдал байна. Чи ерөөсөө юм ойлгодоггүй хүн байна. Чамаас болон үр хүүхдээс чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарвал чи ойлгох байх. Харин сэтгүүлчид хөгжлийн бэрхшээлтэй, даунтай синдромтой хүүхдийн талаарбичдэг болсонд баярлах хэрэгтэй
      2019 оны 01 сарын 24
  • irgen (139.5.218.33)
    evii,evii
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    8 цаг 8 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    8 цаг 10 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    8 цаг 35 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    9 цаг 48 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    9 цаг 49 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    9 цаг 58 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    10 цаг 9 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    10 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    10 цаг 26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    11 цаг 10 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    11 цаг 26 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    12 цаг 6 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    12 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    12 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    12 цаг 58 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    13 цаг 27 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    13 цаг 28 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 34 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    13 цаг 35 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК