Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Сүхбат: Бөхийн эрдэм мэхэндээ гэдэг. Авхаалж самбаа, мэх сайтай нь түрүүлнэ

2019-2-04
0
ЖИРГЭХ

Өнөөдөр битүүний өдөр. Монгол зон олон түмэн энэ өдөр идээ, шүүсээ дэлгэж, айл хотлоороо битүүлэхийн зэрэгцээ хүчит бөхөө шимтэн үздэг сайхан уламжлалтай билээ. Тиймээс сар шинийн барилдаан буюу Бага наадамд хоёр удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж олон түмнээ уухайлуулж байсан Агваансамдангын Сүхбаттай түүний бөхийн талбарт туулж өнгөрүүлсэн замналыг нэхэн ярилцсан юм. Тэрбээр өдгөө их спортоос хөндийрч улс төрийн замналыг сонгосон ч гэлээ энэ л өдөр зүлэг ногоон дэвжээ юугаан нэхэн санаж, сэтгэл гэгэлздэг гэдэгт итгэнэм. Тиймээс түүнтэй хэсэгхэн хором ч атугай улиран одсон дурсамжийг сөхөхийг хүсэхэд “Ард иргэд яаж хүлээх авах бол гэдэгт санаа зовж л байна шүү” гэснээр бид ярилцсан юм. Ингээд УИХ-ын гишүүн А.Сүхбаттай цөөн хором хөөрөлдснөө хүргэе.

 

-Өнөөдөр битүүний өдөр. Цагаан сар, Улсын баяр наадам дөхөхөөр танд бусдаас өөр мэдрэмж төрдөг болов уу гэж боддог юм. Энэ утгаараа нэг зодогломоор санагдах үе гарах уу?

-Хариулахад хэцүү асуулт байна. Би нэгэнт сонголтоо хийсэн. Энэ утгаараа л хүлээж авдаг гэхэд болно. Цагаан сар, наадам гэдэг агуу их өвөг дээдсийн бидэнд үлдээсэн өв соёл. Өөрөөр хэлбэл, муу бүхнээ ардаа үлдээж, сайн, сайхан бүхнийг ярилцдаг билгэдлийн баяр. Энэ баяртай хамт ёс суртахуун, хүмүүжлийн сургалт давхар явж байдаг. Тиймээс наадам, цагаан сар гэдэг монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй аугаа их ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлдэг бахархлын том баяр гэж боддог.

-Жил бүр л үзүүр, түрүүний таамаглал гардаг. Та олон жил үзүүр, түрүүнд үлдэж байсан. Энэ жил хэн гэдэг бөх олон түмнийг баярлуулах бол?

-Би жин, хүчийг бус мэх, ухааныг голчилж барилддаг хүн. Тиймээс хэн авхаалж самбаатай, хэн шинэ мэх сурсан, хэн сайн бэлтгэл сургуулилттай бөх түрүүлнэ.

-Сүүлийн үед бөхийн жудгийн талаар их ярих боллоо. Бөх хүн ямар жудагтай байх ёстой вэ?

-Бөх, тамирчин хүн байна гэдэг том дэг сургуулиар орж боловсорсон хүн байдаг. Ах захаа хүндлэх, эрэмбэ дараагаа барих, ард түмэн, найз нөхдөө хүндлэх гээд их олон зүйлд суралцсан хүнийг бөх хүн гээд байгаа юм. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг шиг бөх ч нэлээн олон мэргэжлийн эзэн. Энэ утгаараа монгол төр ариун байхад монгол бөх цэвэр ариун, ёс жудагтай байх нь багагүй хувь нэмэр оруулна гэж боддог. Учир нь Монгол эрчүүдийн сүлд хийморь бөхдөө оршдог. Бөхчүүд цэвэр ариун байх юм бол Монголын төр цэвэр ариун байна гэдэгт шууд итгэдэг.

-Гэхдээ бөхчүүдийг цолны найраа хийдэг нь нэгэнт ил болчихсон. Ийм байхад хүртэл та энэ үгэндээ итгэнэ гэж үү?

-Энэ бол яах аргагүй бөхчүүдийн алдаа. Тухайн цаг үед нь тасалж чадаагүй удирдлагын, том цолтой бөхчүүдийн алдаа. Ер нь настан буурлууд нь залуу үеэ яаж хүмүүжүүлдэг билээ. Хүүхэд үгэнд орохгүй, ааш нь эвдрээд байвал нэг сайн аашлуулаад, ташуурдуулсан байхад болохгүй байгаа зүйл нь үргэж, хийморь орж, гялалзаад байдаг шүү дээ .Түүн шиг энэ ёс уламжлал алдагдсаны гэм гарч байгаа нь энэ.

Монгол бөхчүүд ард түмнээсээ уучлалт гуйна гэж боддог. Учир нь “цолны найраа хийсэн, допингийн асуудалд нэр холбогдсон, уран барилдааныг боймилсон (шуудагны барьц), бид 17 жил хэрүүл маргаантай явж байна биднийг уучлаарай” гээд уучлалт гуйх байх аа. Нөгөөтэйгүүр цолоо авч чадаагүй бөхчүүддээ хүндэтгэл үзүүлж нутаг орноор нь явж тэр хүмүүсээ алдаршуулах, эргээд ах дүүд нь хүндэтгэл үзүүлэх байх.

-Алдаагаа одоо яаж засах юм бэ?

-Ажил хөдөлмөр, үйлсээрээ засна.

-Монгол бөхийн дэвжээг та юу гэж тодорхойлох вэ?

-Би түрүүн хэлсэн. Би бөх хүн толгойгоороо барилддаг гэж хэлэх дуртай. Монголчуудын гайхамшигтай арга мэх, ухаан нь бөхдөө шингэсэн байдаг. Бөхчүүд бол ард түмний нэг хэлтэрхий. Та бидний дотор үндэсний спортоо дэмждэг улс зөндөө бий. Алдаа бол нийтлэг байгаа. Засах ёстой. Сайн хэлүүлсэн ч, муу хэлүүлсэн ч монголчуудын нэр гарна. Тиймээс алдаагаа дор бүрнээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бөх гэхээр тусдаа хүн байдаг юм биш. Бид баярладаг, гомддог. Бусадьтай адил цусан зүрхтэй улс шүү дээ.

-Та яагаад улс төрийг сонгосон юм бэ. Таны сонголт бөх сонирхогчдыг ихээхэн гонсойлгосон?

-Бөхийн том цолтон байна гэдэг нийгэмд үйлчилдэг хүнийг хэлж байгаа юм. Олон нийтэд үйлчилдэг хүн. Адил төстэй тал нь энэ. Би өмнө нь энэ ажлыг хийж байсан юм шиг санагддаг. Би 15 наснаасаа хойш барилдсан. Өнөөдрийг хүртэл ард түмнийхээ дунд яваа. Тэднээсээ огт хөндийрөөгүй. Тиймээс ард түмний төлөө үйлчлэх, тэдэнд санаа зовох, сайн сайхны төлөө ухаанаа чилээх ийм л төөрөгтэй хүн юм байна гэж өөрийгөө бодох болсон.

-Хамгийн сүүлд хэзээ бөхийнхөө дэвжээн дээр гарав. Мөн сүүлд хэзээ зодог шуудгаа өмссөн бэ?

-Зун бүр л өмсдөг.

-Бэлтгэл хийдэг гэсэн үг үү?

 -Бэлтгэл хийдэг. Ер нь байнгын бэлтгэлтэй байдаг. Тэгж байж улсын цолтой бөхчүүд эрүүл мэнд, зүрхээ хамгаалдаг.

-Таны залуу бөхчүүдэд захидаг зүйл?

-Бөхийн эрдэм мэхэндээ гэдэг. Монгол бөхийн тэр олон сайхан, уран мэх олныг сурах хэрэгтэй. Миний хувьд Монголын ард түмэн, залуу бөхчүүд, бөх сонирхогчиддоо өртэй хүн гэж өөрийгөө боддог. Олон сайхан шагналыг авлаа, энэ нэр хүндийг эзэмшиж амсаж явна. Тиймээс намайг хүндэлж хайрладаг энэ хүмүүст эргээд ямар бэлэг барих вэ хэмээн өөрөөсөө байнга асууж явдаг. Би ард түмний хайр буяныг хариулж чадсан уу, биеэ зөв авч явж чадсан уу, би хэдэн залуу бэлдсэн бэ, миний ажлын үр дүн гарч байна уу гээд өөрөөсөө байнга асуудаг.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zazz (202.9.43.15)
    ene metiin durakuudiig uls tord gargahaa bolichih l doo
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (45.117.32.130)
    За гол нь допинг доо
    2019 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.184.160)
    Нэг л их жудаг ярьсан жудаггүй амьсгаа. Допинг хэрэглэж л аварга болсон ш дээ.
    2019 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Төв аймгийн бөхчүүд тав давсангүй улс төр гэж явахаар бөхийн залгамж халаагаа бэлдэхийг зөвлөж байна
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    5 цаг 48 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    5 цаг 50 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    6 цаг 15 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    7 цаг 28 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    7 цаг 28 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    7 цаг 37 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    7 цаг 49 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    8 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    8 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 31 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    8 цаг 50 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    9 цаг 6 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    9 цаг 46 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    10 цаг 36 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    10 цаг 38 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    11 цаг 7 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    11 цаг 8 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 13 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    11 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК