Азийн паралимпийн хорооны ерөнхий ассемблей АНЭУ-ын Дубай хотод болж байгаа бөгөөд манай улсаас паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат нар оролцож байна. Энэ үеэр Азийн паралимпийн хорооны Эмэгтэйчүүдийн спортын хорооны сонгууль болоход МПХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат Бахрены Сара Алшавитай өрсөлдөж, ялалт байгуулснаар ирэх дөрвөн жилд энэ албыг удирдахаар болов. Н.Оюунбат энэ албанд очихоос өмнө тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд өдгөө ЗГХА, Биеийн тамир, спортын газрын Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.
Б.Жаргал