Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн маргааш (2.9-2.10-нд) эхэлнэ. Энэ оны анхны Их дуулгад манайхаас гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин тэргүүтэй 21 жүдоч зодоглохоо мэдүүлсэн байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин (ДАШТ-ий мөнгөн медальт), Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, Н.Мөнхбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Батболд, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, -100 кг-д Д.Цэрэнняам, +100 Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг (дэлхийн аварга), Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Баасанжаргал, -78 кг-д Ш.Сэржмядаг, +78 кг-д Э.Гандиймаа нар эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)