Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Гантулга: Манай улс уушгины хорт хавдраар дэлхийд хоёрдугаарт жагсдаг

2019-2-08
0
ЖИРГЭХ

СЭМҮТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Гантулгатай ярилцлаа.

 

-Тамхины хяналтын талаар судалгааг иргэдийн оролцоотой явуулахдаа “Tobacco Spoter” аппликейшн ашиглаж байгаа гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?  

-ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зургаан бүсээс нэг нэг орон сонгогдон тамхины талаарх туршилт, судалгаа хийж байна. Уг судалгаанд Монгол Улс багтсан юм. Энэ хүрээнд бид гурван судалгааны аргыг ашиглан, явуулж байгаа. Эхний судалгааг өнгөрсөн онд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт судлаачдын бэлтгэгдсэн судлагаагаар хийж дуусгасан.

Одоо ямар судалгааны ажил явагдаж байна гэхээр иргэд өөрсдөө гар утсан дээрээ тус аппликейшныг татан авч тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийн хоёр заалтыг үнэлэхэд хувь нэмрээ оруулах юм. Ингэснээр бидний судалгаа маш дүнтэй болно. Иргэд “Tobacco Spoter” аппликейшныг татаж аваад улс, хэл, нас, хүйсээ сонгоход л хангалттай. Үүнийг ашиглахад их энгийн. Автобусны буудал орчимд тамхидалт их байдаг шүү дээ. Судалгаанаас гарсан үр дүн Засгийн газарт танилцуулах учраас уг судалгааг хэр олон хүн үнэн зөв бөглөнө тухайн газарт тамхи татуулахгүй байх хуулийн зохицуулалтыг хийхэд чухал гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тухайн агшинд хаана байгаа гэдгээ мэдэгдэхийн тулд байршил заагчаа асаан зааврын дагуу бөглөхөд л хангалттай. Судалгааг бөглөхийн тулд доор байршуулсан бичлэг хөтөч болох болно.

-Тамхи татдаггүй хүнд гудамжаар тамхи зуусан хүнтэй зөрөх эсвэл тамхи татаад зогсож хүнтэй зөрөхөд хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тамхи татдаггүй хүмүүсийн хувьд эрх ашгаа хамгаалуулахад судалгаа ихээхэн ач холбогдолтой юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, тухайн иргэд уг асуудалд бухимдсан ч хэнд хандахаа мэддэггүй шүү дээ. Тиймээс таны эрх ашгийг хамгаалах, мэдээллийг тань хүлээж авах судалгааны бааз бий боллоо гэж ойлгож болно. Уг судалгааг бөглөснөөрөө бүх нийтийн эрүүл мэндийн хувьд эерэг нөлөөтэй. Учир нь тамхины хэрэглээнээс шалтгаалан цус харвалт, хавдар сүүлийн үед ихэсч байна. Зүрх судасны эмгэгийн тэргүүлэх шалтгааны нэг болоод байна шүү дээ. Ерөөсөө л бүх өвчлөлийн ард чимээгүй тахал болох тамхины хор уршиг явж байна. Энэ нь шууд нөлөө үзүүлдэггүй. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн агсам тавих зэргээс эхлээд нүдэнд харагдах хор хөнөөл нь ил байдаг. Гэтэл тамхи хүнийг удаанаар өөрөөр хэлбэл, чимээгүй үхүүлж байна. Удаан хугацаанд тамхи татсан хүн мэргэжлийн хүний нүдэнд маш тодорхой харагддаг л даа. Харамсалтай нь, хүмүүс ихэвчлэн хавдар үүсээд эцсийн шатандаа орсон үедээ л хожимдож ухаардагт  байна. 

-Залуучууд тамхины түлхүү хэрэглэх болсон талаарх олон судалгаа бий. Харин тэдгээр хүмүүсийн хэрэглээг энгийнээр бол хянах боломжтой болж байгаа гэж ойлгох уу?

-Дэлхийн тамхины хяналтын суурь конвенци гэж байдаг. Уг конценцид дэлхийн хамгийн олон улс нэгдсэн байдаг юм. Тэдгээр орнуудын нэг нь Монгол Улс шүү дээ.  Мөн дотооддоо Тамхины хяналтын тухай зохицуулалттай. Уг нь цаасан дээр дүрэм журам, хууль нь байдаг. Гэвч хэрэгжиж байгааг нь бодитоор үнэлье гэхээр эргэлзээтэй байдаг. Тиймээс уг судалгаа нь тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж байгаа эсэхийг бодитоор харуулна. Өөрөөр хэлбэл, нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэнд, боловсролын байгууллага, олон нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг хаана уг хууль хэрэгжихгүй байна гэдгийг нотолгоотой гаргаж ирэхэд чиглэгдсэн юм. Ер нь тамхины хэрэглээ ихэсч байгаа асуудал зөвхөн манай улсад ч биш дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсон. Тиймээс дээр дурьдсан гурван аргыг ашиглаад хамгийн хямд, бодитой аргыг сонгоход туслах арга гэж харж байгаа юм. Онцлог нь тухайн судалгаа бөглөж байгаа хүн Ховд аймгаас бөглөж байгаа гэж орууллаа гэж бодоход үнэхээр тус аймгаас оруулсан эсэхийг нь хянах боломжтой.

-Тамхины хяналтын тухай хоёр заалт хэрэгжиж байгаа эсэхийг хянах зорилготой гэсэн. Энд ямар хоёр заалт багтаж байна вэ?

-Тамхины хяналтын тухай хуулийн наймдугаар зүйл, есдүгээр зүйл хэрэгжиж байгаа эсэхийг хянана. Тухайлбал, наймдугаар зүйлд “Тамхины сурталчилгаа, дэмжлэг ивээн тэтгэлгийг хориглох” гэж заасан байдаг. Харин есдүгээр зүйлд “Тамхигүй орчин бүрдүүлэх” гэж заасан байдаг юм. Үүнд дотоод орчин ямар байна, тамхи татахыг хориглох тэмдэг байгаа эсэх, мөн тамхи татаж байгаа хүнийг харлаа гэж бодоход мэдээлэх мэдээллийн утас нь байгаа эсэхийг хянана. Энд хувь хүний зургийг авах, халдах зүйл бол байхгүй. Ерөөсөө л ажиглалтын судалгаа юм. Тиймээс цаашид жишиг болгон ашиглана гэсэн үг.

-Эхний хийсэн судалгаагаар ямар зөрчлүүд ажиглагдсан бэ?

-Нэгдсэн дүн гараагүй байна. Харин судлаачдын явсан газруудад янз янз байна гэж хэлсэн. Тодруулбал, нийтлэг ажиглагдсан зүйл нь тамхи татахыг хориглоно гэсэн анхааруулга тун бага. Мөн энэ талаар мэдээлэх зүйл бол бүр байхгүй гэхэд болно. Дотоод орчинд тамхи татах байдал гайгүй байна. Ямартай ч судалгааны дүнг нэгтсэний дараа тодорхой болно.

-Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад манай улс тамхины хэрэглээгээрээ нэлээд дээгүүрт явдаг юм билээ?

-Манай улс дэлхийд тамхины хэрэглээгээрээ эхний аравт багтдаг. Тодруулбал, нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэж гарсан. Тиймээс уушгины хорт хавдрын  өвчнөөр дэлхийд хоёрдугаарт ордог. Энэ нь тамхины хэрэглээтэй шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, тамхи хавдар үүсгэдгийн нь л нэг илрэл нь юм. Зөвхөн уушгины хавдар ч биш эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар, умайн хүзүүний хавдар мөн элэгний хавдар, ам залгиур, улаан хоолойн хавдрыг үүсгэнэ. Хүмүүс тамхи уушги руу ороод буцаад гараад явчихдаг гэх ойлголттой байдаг. Гэтэл үгүй. Уушгинд орсон тамхи цусны эргэлтээр дамжин бүх биеэр хор нь тархдаг.

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд тав орчим жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд юу өөрчлөгдсөн бэ. Таныхаар?

-Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаар дотоод орчны тамхидалтыг хязгаарлаж чадсан. Өмнө нь нэг үйлчилгээний газарт орж үйлчлүүлэхэд ширээ бүрт үнсний савтай, цэнхэртээд л суудаг байсан бол одоо тийм асуудал байхгүй. Харин дотоод орчны тамхидалт гадагшаа гарчихсан байна. Нөгөөтэйгүүр, тамхи татах түвшин нь буураагүй.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.118.174)
    гудамжинд тамхи татахыг хориглох хэрэгтэй ш дээ урд алхаж яваа хүний тамхины утаа үнэртээд үнэхээр бухимдмаар,,
    2019 оны 02 сарын 09 | Хариулах
  • иргэн (64.119.16.131)
    Өөрсдөө хүнсний янз бүрийн хот нөлөөтэй бүтээгдэхүүн урд хөршөөсөө оруулж ирж байгаагаас шалтгаалж байж болзошгүй. Томоохон судалгаа явуулах хэрэгтэй. Хүнийг муутгаж болохгүй, өөрсдөө л очиж худалдаж авч буй.
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 34 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 32 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 11 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 30 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 19 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 0 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 6 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК