Францын Парис хотод жүдо бөхийн Их дуулга болж байгаа бөгөөд манайхаас 21 жүдоч өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгөн, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Ц.Цогтбааатар хагас шигшээд Косовогийн бөх Акил Гаяковаг нэмэлт цагт ипон буулгаснаар финалд шалгарсан бөгөөд алтан медалийн барилдаанд Японы Хашимотог арай барсангүй.
Ийнхүү Монголын жүдочид Их дуулгын эхний өдөр нэг мөнгө, нэг хүрэл медаль, гурван бөх шагналт байрт орсон амжилтаар зургадугаар байрт жагсч байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)