Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ энэ сарын 15-наас өмнө өгөх ёстой. Тиймээс төрийн албан хаагчдын хэдэн хувь нь ХОМ-ээ мэдүүлснийг АТГ-аас тодруулахад "Улсын хэмжээнд 33600 мэдүүлэг гаргагч цахим системд мэдүүлгээ оруулж баталгаажуулсан. Явц 84,1 хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн хувьд 280 орчим төрийн өндөр болон бусад албан тушаалтан ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 149 төрийн өндөр дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлсэн байна. Явц байдал 5.,1 хувьтай байна” гэлээ.
Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж өгөөгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулдаг. Харин удаа дараа хожимдуулсан бол цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл хариуцлага тооцох заалттай байдаг байна.