УИХ-ын намрын чуулганаар Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард явуулахаар баталсан билээ. Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д зааснаар сонгуулийн товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах юм. Тиймээс төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захиралын алба хашигчид ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан ёстой юм байна.
Г.Алимаа