зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн томчуудыг “эвийлж суудаг” шүүх засаглалын “буянаар” суллагдсан авлигачид

2019-2-13
0
ЖИРГЭХ

Монголчууд олон улсын жишигт гэж ярих дуртай. тэгвэл бидний ам уралдан ярьдаг олон улсын жишигт хуулиас давсан эрх мэдэл гэж үгүй. Гэвч Монгол Улсад хуулийн хүчин чадлыг эрх мэдэл, халаасны хэмжээгээр хэмждэг болоод уджээ. Бүр ийм байдал буглачихсан гэж хэлсэн ч болно. Улс төрд нөлөө бүхий эрхмүүд хуулийн цоорхойг гаргууд ашиглаж, хэргээс яаж бултахаа андахгүй. Учир нь ямар ч дуулиантай хэрэг байсан хэрхэн сунжруулж, шүүхээс татаж, бүр болохгүй бол зовж зүдэрсэн царай гаргаж байгаад л хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахаа мэддэг. Үүнийг доор дэлгэх баримтууд ч нотлоод өгөх биз ээ.

Гол асуудал нь хуулийг ингэж ашиглаад буруутай эдгээдийг ялла гэж шүүгчдэд эрх мэдэл олгосон атал хуулийг хүчгүйдүүлсээр байгаа нь гайхмаар. Уг нь шүүгчид үнэн худлын дэнс болж хүний хувь заяаг хөтөлдөг учраас тэднийг шударга байлгах гэж улс чадлынхаа хэмжээнд л бөөцийлдөг гэхэд нэг их буруудахгүй байх. Энгийнээр бол хүссэн болгон нь хүртээд байдаггүй цалин пүнлүүг шүүгчид олгодог. Тэгсэн атлаа энгийн иргэдийг хоногийн дотор “аавын хаалгаар” оруулдаг төмөр зүрхтэн атлаа төрийн томчуудыг энхрийлж суудаг шүүх засаглалыг хэрхэн вэ. Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улс хамгийн их авлигад идэгдсэн байгууллагаар шүүх байгууллага тодорсон юм.

Ингээд шүүхээс буцаагдсан  төр түшилцдэг эрхмүүдийн хэргүүдийг нэхэн сануулъя.

 

Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын хэрэгт холбогдсон ч шүүхийг "МУРИЖ" суугаа эрхмүүд

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр экс Ерөнхий сайдууд шалгагдаж буй. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг уг асуудалтай холбогдуулан шалгаж, баривчилсан байдаг. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр 30 хүртэлх хоногийн хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг хугацааг дууссаны дараа үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан юм.

Харин энэ хугацаанд экс Ерөнхий сайд нарын бие дараалан алжаасан тул “сайд” нарын эмнэлэг гэгдэх Улсын Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж улмаар батлан даалтаар сулласан билээ. Одоогоор шүүх хурал дахин товлогдоогүй бөгөөд уг асуудал шийдэгдэх хүртэл хилийн хорио тавьсан юм.

           

Албан тушаалаа зарж, авлига авсан хэрэгт холбогдож олны анхааралд өртөөд буй эрхэм бол Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ юм. Тэрбээр сурагч элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлига авсан гэх үндэслэлээр 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр АТГ-аас саатуулагдсан бөгөөд хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг. Түүнчлэн Г.Бум-Эрдэнэд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар энэ сарын 26-ны өдөр хүртэл мөн л хойшлууллаа.

Хөгжлийн банкийг хөнтөрч, бондуудыг боомилсон эрхмүүдийн тоонд “Фортуна" Н.Батбаярын болон Б.Гарамгайбаатар, Р.Онон нар яах аргагүй багтана.

Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож, улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм.

Эдгээрт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 10-ны өдөр болсон бөгөөд шүүх хурлыг өнгөрсөн сарын 25-ны өдөр товлосон ч мөн л хойшлогдсон юм. Учир нь шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсчээ.

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Онон нарт холбогдох шүүх хурал ирэх баасан гаригт болно.

 

Улсын баатар Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайн хамт яллагдагчаар мөн л татаад буй.  Тодруулбал, Хөгжлийн банк, бондуудын мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулан  улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай гэх үндэслэлээр шалган нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн сард яллах дүгнэлт үйлджээ. Харин Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох шүүх хурал энэ баасан гаригт товлогдсон бөгөөд Хөгжлийн банкийг хөнтөрсөн улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн булхай нэг нэгээрээ удаалсаар байна.  

 

Авлига хээл хахууль, мөнгө угаасан гэх хэргээр холбогдсон дараагийн сунжирсан асуудалтай эрхэм бол Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа. Түүнийг АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус тусдаа хэрэг нээн шалгасан байдаг.

Тодруулбал, АТГ-аас Д.Жигжиднямаад Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэдгийг 2018 оны гуравдугаар сарын 25 буюу сар бүрийн мэдээллийн цагаараа мэдэгдэж байлаа. Шалгалтаар Д.Жигжиднямаа нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиглах хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй ба 15.2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэрэг асуудал гарсан байдаг. Мөн өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил тухайн үед илэрсэн байдаг юм.

Энэ хүрээнд АТГ-аас уг асуудлыг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн ч прокуророос шалгалт дутуу хийгдсэн илүү дэлгэрүүлж тодруулах шаардлагатай гэж үзэн өнгөрсөн оны тавдугаар сарын 3-ны өдөр буцаасан байдаг.

Харин Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хийсэн шалгалтаар түүнийг хувийнхаа компанийн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар тооцжээ. Д.Жигжиднямаа нь олон улсын тээвэр зуучийн “Фрейт коммодити консалтанс” компанийн захирлаар ажилладаг байсан бөгөөд өдгөө 33 хувийг нь эзэмшдэг юм байна.

Тэрбээр уг ажлыг хийж байхдаа 2013-2017 онд татварт 350 гаруй сая, НӨАТ-т хоёр тэрбум гаруй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэг тэрбум төгрөг улсад төлөөгүй хэмээн татварын байцаагч акт тогтоожээ. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2018 оны зургадугаар сард гаргасан дүгнэлтдээ хууль зөрчиж, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй гээд хүү, торгууль, алдангийг нь тооцсон аж. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид уг асуудалтай холбогдуулан хоёр удаа дүгнэлт гаргасан байдаг. Улмаар Д.Жигжиднямааг дөрвөн тэрбумын татвараас зайлсхийх зорилгоор 406 сая гаруй төгрөгийн татвар төлөх орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хэмээн буруутган шүүхэд шилжүүлэхээр болсон талаар Өдрийн сонин энэ оны нэгдүгээр сарын 25-ны дугаартаа нийтэлж байжээ.

Үүнтэй холбогдуулан мөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Д.Жигжиднямааг уг асуудлыг шийдэгдэх хүртэл улсын хилээр нэвтрэхийг хориглосон бөгөөд түүний хэрэгт холбогдох шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй одоогоор байна.

Б.Лхам

           

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Жийгээ даргын хувьд дээрх бичээд байгаа юмнууд нь бүгд худлаа. Элдэвээр гүтгэж байгаад оронд нь суугаад оросын талаас өгнө гэсэн 100 тэр бум төгрөгөөр гараа угаана гэж горьдсон бааснуудын гүтгэлэг!!! (66.181.161.113)
    УБТЗ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    ОБЁГ ДАРГА БАДРАЛ ИХ ХӨРӨНГӨЖСӨН ШҮҮ.ЗАЙСАН ЖАРГАЛАНТАД ХАУСУУДТАЙ ЭРДЭНЭТЭД 16ДАВХАР ОРОН СУУЦ БАРИУЛЖ БНА ОНЦГОЙД НИЙЛҮҮЛСЭН ГАЛЫН МАШИНУУД НЬ СОЛОНГОСЫН ХАМГИЙН МУУГ ННЬ ХЯМД АВДАГ МОНГОЛД УГГСАРСАН БАЙДАГ .
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 38 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    14 цаг 18 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    14 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    14 цаг 28 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    14 цаг 32 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК