зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүнсэнд шингэсэн гэмшил

2019-2-16
0
ЖИРГЭХ

Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж.
Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төлөвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ.
Аравдугаар анги дүүргээд сургуулиас завсардсан хоёр ач нь, отгон хүү бэр хоёрт нь бүл болохоор тэднийд өвгөнтэй хамт өвөлжив. Хоёр ач, отгон хүү бэртэйгээ Сэдваанчигт тун сайхан.
Гэхдээ насыг хамт элээсэн эмгэнээ сэмхэн их үгүйлнэ. Тэрсхэн хоёр ач нь дүрсгүйтэх нь ядарсан өвгөнд халгаатай ч, "тэсвэрлэе" гэж хатуу шийдсэн учир нүд аньж, эрхи эргүүлсээр өдрийг барна. Хааяа амсхийх зуур хоёр ачдаа бөх ярьж, шилээ шөргөөж, цээж ханхалзуулах санаатай. Уг нь мань эр залуудаа бузгай барилдаж, сумын наадамд түрүүлж байсан агаад бяр нь багтахгүй бөх болж харагдахын тулд хоолойгоо шахаж бүдүүн дуугарах, их идэх гэж мангарлах, мөн бөхөрхүү алхаа гишгээгээр алцганаж явсан нас түүнд бий. Зөнөг өвөөгөө уйдсан хоёр ач нь ёргионо. Өвгөн янхир араг яс хэрзэгнүүлснээ юм бараг үзэхээ больсон мөндөр шиг хоёр цэхэр нүдээр ач нарынхаа бие бялдрыг шинжлэн гөлөрч гөлөрч,
-Та муу хоёр золигт уг нь бөхийн удам гарцаагүй байх ёстой сон гэж сөөнгөдөхөд эцэнхий нүүрт нь удахгүй учрах үхлээ мартсан баяр гийх агаад архаг мэнгэрийн цэр дүүрсэн цээж удахгүй унтрахын дохио юу гэлтэй, ой гутам хэржгэнэснээ нэгэн битүүхэн дорой авиа болон тээр цааш хяхтнасаар завхрав.
Өвгөн гэр дулаацсан хойно яарамгүй өндийнө. Нэг өглөө хоёр ач нь малдаа явахын өмнө дундаа түмпэнтэй мах тавьчихсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж, хөхрөлдөөд байх юм. Өвгөн сэм харвал бөхийн удамт нөгөө хоёр чинь үхрийн бадруун сээр хуга шаах гэж буй бололтой. Ээлжлээд л нөгөө сээрийг нүцгэн нударгаараа дэлсэх юм. Сээр хугардаггүй ээ.

Дахиад л гөвших юм. Өвгөн "Зөв. Дахиад сайн шаа” гэж сэм дэмжив. Нөгөө хоёрын гар нь өвдсөн бололтой "ёо ёо" гээд гараа үлээцгээн, унан тусан хөхрөлдөж хөхрөлдөж, сээрээ хугалж дийлэлгүй гарцгаав. Өвгөн "Эвий нь л олсонгүй дээ. Тэрнээс биш сээр хуга шаадаг л юм гэсэн. Би тэгж сээр хугалж үзээгүй ээ. Хоёр хүү минь эвий нь л олсонгүй. Миний удамд сээр хуга шаах хүү заавал байх ёстой сон" гэж хэвтлээ.

Сэдваанчиг босож, бэрийнхээ гарын цайг зооглож, цагаан тос, зөөлөн боов шүдгүй амандаа маймарч сууснаа түмпэнтэй мах авч, амандаа үмхчихмээр зөөлөн юм эргүүлдэв. Тэгтэл хоёр ачий нь хугалж дийлээгүй мөлжүүртэйгээ үхрийн сээр нүдэнд тусчээ. Өвгөн сээрийг авч, эргүүлж тойруулж үзсэнээ хэрзгэр том ясан гараараа дэлсэж орхитол сээр хуга үсрээд, хоёр хэсэг болон түмпэнд тонхийн ойчив.
Гайхсан бэрий нь нүд орой дээрээ гарснаа,
-Аав аа, та яасан мундаг юм бэ гэж дуу алдахад Сэдваанчиг додигорхон зуумалзсан боловч, бярандаа таарсан хариу үг олсонгүй.
Эзгүй ууланд өвөлжингөө уйдсан бэр, гадаа үхрийн зэл цэвэрлэж буй хоёрт, зэлүүд нутагт ховор юмны нэг, хөгжилтэй мэдээ дуулгаж, баясгахаар нөгөө хугархай сээрийг нэг нэгээр нь хоёр гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарч гүйлээ.
Өвгөн их маадгар "Хоёр ачийгаа хугарсан сээр үзээд яах бол?" хэмээн хэ хэ гэсээр хоцров.
Зэлний хүйдэс хамж байсан нөгөө хоёр руу бэргэн гүйж очоод хугархай сээрээ үзүүлж,
-Та муу хоёр үүнийг хар
. Намайг харж байхад аав ганцхан шаагаад ингээд хоёр хэсэг болгочихлоо гэвэл нөгөө хоёр үхтлээ инээж,
-Үгүй ээ. Наад сээрийг чинь, бид хоёр өвөөд мэдэгдэлгүй төмрийн жижиг хөрөөгөөр сэм хөрөөдөөд, арай салгалгүй хөрөөдсөн газраа өөхөөр сайн шаваад тогтоочихсон юм. Харин та өвөөд битгий хэлээрэй Бид хоёр өвөөгөө үхэхээс нь өмнө ганц сайн баярлуулах гэсэн юм гээд хоёул гэрт уралдан гүйж орлоо.
Тэгээд бөх өвөөдөө,
-Өвөө та ямар мундаг юм бэ? Та яаж тэр үхрийн сээрийг хуга шааж чадав аа? Бид хоёр таван сарвуугаа бяцартал зөндөө гөвшөөд хугалж дийлээгүй юм шүү дээ гэвэл өвөө нь баяртайгаар,
-Юманд чинь эв гэж бас байдаг юм. Дан хар бяраар бөх болохгүй шүү гэж сургамжилсан харцаар мялаажээ.

Дүрсгүй, уйдсан хоёр ач нь "Өвөө та одоо ийм бяртай байгаа юм чинь залуудаа ёстой аварга бөх байсан байх аа" гээд толгой сэгсрэн магтлаа. Хоёр ачийнхаа магтаалыг Сэдваанчиг сонсоод сэтгэл нь хөөрсөндөө умс шиг хөх нүүрээ үрчийлгэн уйлах дөхөв. Ач нарын нь хоолой зангирсан хэдий ч, "Манай өвөө гартаа ямар аймаар хүчтэй юм бэ?" гэж шогширсоор. Өвөө нь хөөрч хэнхэлзсээр. Үндсэндээ тэр гурав ийнхүү наргиж, урт өвлийг барж буй билээ.
Хавар болж, газрын дор бууж, дулаарч, тараг сүү дэлгэрэх үед эмгэн Сэрээдэнэ хөдөөлж, хоёр биенээ санасан өвгөн эмгэн хоёр дөрвөн ханатаа юуны түрүү овойлгов. Хоёул тусдаа амьдрах нэг л ондоо. Сүүлийн жилүүдэд хоёул яльтай яльгүй юмнаас болж үг сөрмөлцөж, муудалцах, тэр ч байтугай, хэрэлдэх болсон гээч. Өвлийн хэдэн сарыг тус тусдаа өнгөрөөсөн хоёр хөгшин бие биедээ их л эелдэг хэд хонов.
Тэгтэл хэрэг бишидлээ. Олон хүүхэд, ач зээ нараасаа болж тэр хоёрын хэрүүл үүсдэг юм. Бас л тэгж. Өвгөн хэнийг зэмлэж, хэнийг буруутгана, тэр болгоныг эмгэн тас өмөөрнө. Өвгөнд энэ нь их лайтай. Эмгэн ямагт өвгөнийг үгүйсгэж, хүүхдүүдээ зөвтгөнө. Хүүхдүүдээ дэс дараалан зөвтгөж, өвгөн тэр болгонд, дэс дараалан буруудна. Хэрүүл ингэж цааш үргэлжлэхэд, эцэстээ өвгөний тэвчээр барагдаж, уур нь оргилж, байх суух газраа олж ядна. Уухилна. Оволзоно. Хүүхэд бүрээ зөвтгөж, өвгөнийг буруутгах гэж ухаангүй улайран зүтгэх эмгэндээ хэлэх муу үг олсонгүй. Дэмий л,
-Чи муу төрийн хутгуур гэж цоллов.
Хамгийн муу үгээ цээрлэлгүй хэлж, өшөөгөө авч буй нь тэр.
Хэрүүл дээр санаандгүй орж ирсэн отгон хүү нь, эргэнэг хавиар идэж уух юм хайнгаа, хоёр бие рүүгээ давшлан хэрэлдэж буй зөнөг эцэг эх хоёрыгоо харж харж,
-Яваад бай, яваад бай. Давшаад бай, давшаад бай гэж ташуур өгч, тохуурхаад гарч одов.

"Төрийн хутгуур" гэсэн үгний учрыг эмгэн сайн олоогүй ч сүрхий хорсчээ. Хэрүүлд улангасахаараа давахын төлөө хамгийн муухай хорон үг олж хэлэх гэж хорхойсдог эмгэний удмын гажиг сэдэрч,
-Чи өөрийгөө их сүрхий хүн гэж бодож байна уу? Тэр үхрийн сээрийг чинь, хоёр ач чинь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, хөрөөдсөн ормоо царцуу өөхөөр шавж тогтоогоод чамайг дамшиглах гэж түмпэнд тавьчихсан юм гэсэн шүү, зөнөг толгойт оо. Чи муу хөрөөдсөн сээр хуга шаачихаад, зөнөгөө мэдэхгүй онгирч, хүүхдүүдийнхээ элэг доог болсноо одоо мэдэж ав. Хэлэх үггүй болов уу, хэрүүлч ээ. Ичиг, ичиг гэж хорыг нь малтав.

Өвгөн нэг л хачин, сэжигтэй, таг чимээгүй болчихсон гэнэ. Тэр дахиж үг унагасангүй. Хэвтээд өгч.
Удалгүй өвгөний лагшин гэнэт чилээрхэв. Хамгийн аймшигтай нь өвгөн буруу харж хэвтчихээд дуугардаггүй. Эмгэн ухаангүй сандарлаа. Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ.
Сүүлдээ цөхөрсөн эмгэн өвгөндөө "Тэр сээр чинь хөрөөдөөгүй сээр байсан юм. Би уурандаа чамайг дийлэх гэж хөрөөдсөн сээр гэж худал хэлсэн юм" гэж аргадсан боловч Сэдваанчиг бас л дуугарсангүй. Өвгөн нь, тиймхэн залинд хууртагдахаар хүн биш гэдгийг Сэрээдэнэ чавганц дэндүү сайн мэдэх тул яаж ч чадахаа болилоо.
Өвгөн дуугарахгүй буруу харж хэвтсэн чигтээ хэд хоноод 90 насандаа амьсгал хураав.
Эмгэн орилоод салдаггүй. "Би юунд тийм хэрэг хийв ээ?" гэж уйлаад, гэртээ хүн ороход дургүйцэж, гав ганцаар мэгшихийг хичээнэ. Хөөрхий тэр чавганц, бас удахгүй бололтой. Өвгөнөө гомдоогоод явуулчихсан. Өвгөн нь ганц удаа ч эргэж хараагүй. Ганц үг ч хэлээгүй. Ийм их харууслыг өтөл эмгэн даахгүй нь түмэн зөв. "Явах" гэж морио эмээллэчихсэн өвгөнд хөндлөнгийн ялимгүй шалтаг таарвал түүнийг аваад залрах эгзэгтэй мөч отож байсныг эмгэн анзаарсангүй. Өчүүхэн утсанд амь нь дөнгөж торж байсныг мэдсэнгүй. Эмгэний харуусал зүрхтэйгээ цуг мөхдөг болов уу, эсвэл сүнсэнд нь шингээд, хойт насанд нь буухиалдаг болов уу? Яадаг бол. Тэнэг тоглоом оо гэж. Заримдаа бас гай чирдэг ажээ.

Утгын чимэг-2008 наадмын тэргүүн байр эзэлсэн өгүүллэг
Зохиолч Ц.Доржготов

0
ЖИРГЭХ
Санал болгох
1960-аад оны дэлхийн рок хөгжмийн ерөнтөнц Бент Режийн нүдээр...
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hopkins (202.131.225.197)
    Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ.
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    27 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    33 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    36 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    1 цаг 9 мин
  • Ц.Даваасүрэн: Х.Булгантуяа үндсэн хуулийн дагуу санал хураасан
    1 цаг 56 мин
  • Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна
    2 цаг 13 мин
  • Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
    3 цаг 29 мин
  • Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ
    3 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.612 болжээ
    3 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
    4 цаг 46 мин
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
    4 цаг 57 мин
  • ТНБД Т.Жамбалцэрэн Япон Улсын Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн дэд сайд Ватанаве Ёочитой уулзлаа
    5 цаг 10 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
    5 цаг 36 мин
  • Монголоос олон улсын зах зээлийн жишгээр Энержи Ресурс нүүрсээ нийлүүлж байна
    5 цаг 42 мин
  • Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна
    6 цаг 36 мин
  • 1960-аад оны дэлхийн рок хөгжмийн ерөнтөнц Бент Режийн нүдээр...
    6 цаг 42 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв
    6 цаг 48 мин
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
    6 цаг 53 мин
  • Бүсчилсэн хөгжлийн хороо Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
    6 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 19 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • Голомт банк Монголын анхны WEARABLE төлбөрийн картыг танилцуулж байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Байнгын хороод хуралдана
24 баримт
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК