Австралийн Оберварт хотод зохиогдсон “European Judo Open Oberwart” тэмцээнээс манай тамирчид хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж, амжилтаараа хоёрдугаар байр эзэллээ. Европын нээлттэй тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхай нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Мөн 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлжээ. Г.Наранцэцэг Их Британи, Польш, ОХУ, БНХАУ, Б.Ганхайч Австри, Польш, Бразилын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна. Мөн 57 кг-ын жинд хамгийн олон буюу 40 бөх барилдсанаас Л.Энхрийлэн Австри, Серб, Унгарын бөхчүүдийг ялсан ч Польшийн Анна Боровска, Японы Кана Томизавад ялагдан шагналт тавдугаар байрт орсон байна. Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн багууд удаалжээ.
Сэтгэгдэл (5)