Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан гэдэг шалтгаанаар хойшилсон билээ. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас М.Сономпил нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна. Шүүхээс түүний гэм буруутайг тогтоох юм. АТГ-аас шүүгдэгч М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдсон.
Тэрбээр Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд нэр холбогдсон байдаг. Тиймээс АТГ-аас прокурорт эрүүгийн хэрэгт татах саналтайгаар шилжүүлснээр хэрэг шүүхэд ийн шилжсэн юм. Хэрвээ өнөөдөр болох шүүхээс М.Сономпилийг гэм буруутай гэж үзвэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял авсан төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалтыг тэргүүлэх юм.
Г.Нацаг