Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн мөнгийг “саасан” Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын араас сайд асан М.Сономпил суллагдлаа

2019-2-19
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банк, бондуудын мөнгийг өөриймсөгөөр өөртөө “завшсан” УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Онон нарыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон. Тэднийг 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон юм. Яг энэ цаг мөчид төрийн мөнгийг хувьдаа завшдаг цагаан захтнуудтай хариуцлага тооцдог шударга тогтолцоо ажиллаж байна хэмээн иргэд горьдсон боловч тэдний итгэл найдварыг шүүх засаглал уландаа гишгэлсэн шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан юм.

Учир нь, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх дээрх цагаан захтнуудад холбогдох хэргийг шүүх хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Шүүхээс ийм шийдвэр гаргаснаар Хөгжлийн банкийг хөнтөрч, бондуудыг боомилсон Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр болон Онон нар наранд гарсан юм.

Тэгвэл төрийн мөнгийг өөриймсөгөөр өөртөө завшсан хэрэгтнүүдийн нэгээр тодорч, шалгагдсан сайд асан М.Сономпилийг ч гэсэн мөн л "чөлөөлөх" шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргалаа. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянасан юм. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Ийм шийдвэр гаргахаасаа өмнө шүүх хуралдаан бараг бүтэн өдөржин шахуу хуралдсан. Сураг сонсох нь ээ, нотлох баримтыг судалж, үзсэн гэх. Үзэж үзэж эцэст нь сайд асанд холбогдох хэргийг прокурорт буцаагаадахав.

Ингэснээр төрийн мөнгийг завшсан ч наранд налайж хэвтэх тэнгэрийн умдаг атгаж төрсөн хосгүй хувь тавилантай нөхдийн тоог нэгээр мөн л нэмлээ. Тун удахгүй экс Ерөнхий сайдууд болон Хөгжлийн банк, бондуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэнэ. Гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр, М.Сономпил нарын хэргийг шүүх хэрхэн шийдснээс үзвэл тэдэнд холбогдох хэрэг ч гэсэн мөн л прокурорт шилжих замаар замхрах бололтой. Ингэж хэлсэн шалтгаан нь авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд хэргийг шүүхээс татаж, прокурорт буцаах, өөр зүг рүү чиглүүлэх, займчуулах нь хамгийн шалгарсан аргад тооцогддог. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн мөнгийг холгосон хэрэгт холбогдсон нөхдүүдийн хэргээс харахад ийм үйлдэл тодхон харагддаг. Тэр бүхнийг нь нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэх зэргээр шалтаглаж, хайцаалсан нь олон юм.  

Шүүгчийн “хайрыг татсан” М.Сономпил ямар хэрэгт холбогдсон бэ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татах үедээ түүний эзэмшлийн “Залуу Монгол” компанийн байранд болон гэрт нь нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримт болон бусад эд зүйлсийг нь хураан авсан байдаг. Хууль хүчний байгууллагаас ийм шийдвэрийг яаран гаргасан шалтгаан нь тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон аж. Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан нь тогтоогдсон байна. Нотлох баримт сэлтээр бол Хөгжлийн банкнаас хэдэн зуун саяыг салгачихсан. Тэрийг займчуулахын тулд хэдэн гар дамнуулсан бололтой юм. Хамгийн гол нь 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны цахилгаан станцыг Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор барихаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байсан юм. Ийнхүү станц барихаар ханцуй шамласан сайд асан нэг л өдөр Хөгжлийн банкийг хөнтөрсөн хэрэгт унаж, хоёр жил шахам шалгуулж, бүр саатуулагдсны дараа бусдынхаа нэгэн адил хэрэг замхрах тийшээ хандав бололтой.

Эцэст нь хэлэхэд, төрийг самарч, ард түмний мөнгөөр гараа угаасан авлигачин түшээд эрт, оройгүй хэргээс мултрах нь ойлгомжтой гэдэг нь дээрх хэргүүдээр нотлогдлоо. Хамгийн гол нь тэдэнд хайр зарлаж, эвийлж суудаг шүүх засаглалынхан бүр агуу хүмүүс юм байна. Угтаа бол шүүгч, прокрорын алин ч бай, өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаж, хуульт ёсыг үндсэн чигчээ болгон үнэн худлыг дэнслэх учиртай. Гэсэн атал авлига, албан тушаалтанд холбогдох хэрэг бүрийг өмөөрч, атга гурилны төлөө “алалцсан” аавын хүүг ад үзэх нь юуны учир бэ.

Тиймээс л Монголд шударга шүүх гэж байна уу, эс бөгөөд гурван сая ард түмэн бүгдээрээ төрийн сэнтийг харлуулж хардаг харалган нүдтэй болчихоо юу.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • СА (66.181.160.39)
    АТГ цАГААН ЗАХТНУУДЫГ БАРЬСАН БОЛЖ ПРОКУРОР ХЯНАСАН БОЛЖ ШҮҮХ ШҮҮСЭН БОЛЖ УЛСЫН ХОХИРОЛ БАРАГДАХГҮЙ АТГ ПРОКУРОР ШҮҮГЧДИЙН ТҮРҮҮВЧ НЬ ТҮНТИЙЖ ОРЛОГО НЬ НЭМЭГДЭХЭЭС ӨӨР ЮМ ГОРЬДОЛТГҮЙ.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.111.65)
    Hurelsuhtei naiziin holbootoi hun shorond orj haragdana daa.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.252)
    Нэг гар утас хулгйлаад баригдсан жирийн иргэн ѳдийд хэдэн жилийн ял аваад шоронд сууж бга да! Томчууд бол аймар юмаа аймар юм. Гэхдэ ард түмэн бид томчууд бол аймар аймар гээл бодоод зүгээр суугаад байж болхгүй. Тэгвэл ард түмэн удахгүй бүр газрын доор амьдрах болно!
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Чулуун (66.181.177.239)
    Наадуул чинь хийсэн юмтай улс хоёр нүдыгчинь хон хэрээ ухаад хоёр хөлөө хөрөөдүүлчихээгүй бол барьсан барилга нь тавьсан зам нь Илхэн байнаа ногоон малгайтны Сүнс нүүд ээ
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
    • АН-н залуу гишүүн
      Лүндэндорж алуурчины шүүх өөр юу хийх юм бэ Цалин нэмэхгүй бол авилга авна шүү гэж гишүүд УИХ дээр хэлээ биздээ түүнийг нь гишүүд зөвшөөрсөн шүүдээ
      2019 оны 02 сарын 19
    • АН-н залуу гишүүн
      Зам бариайгүй УБ-Өндөрхааны хооронд зүгээр л яваад байсан шороон замыг эвдэрхий цементийн хогоор дүүргээд автобус явахад хэцүү болгосон
      2019 оны 02 сарын 19
    • Зочин
      Тиим шүү
      2019 оны 02 сарын 19
  • Зочин (64.119.24.126)
    "ТҮҮХ" болон үлдсэн үү. Шүүх.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • унш (202.126.89.11)
    хулгайч худалч авилгач долдой шүүгч нарыг хуаранд ни хориж хумсалсан хулгайлсан эд хөрөнгө мөнгө нтрийг ни цэгцлэх тийм хуули эрхин орчин мнглд бхгүй болохоор ингэж завхрахаас ч яахав
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (103.26.195.207)
    Өнгө мөнгө хоёрт үнэн юм гэж байхгүй гэдэг яасан үнэн үг вэ
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.150)
    Хамгийн өндөр цалин авч ажилладаг биз дээ шүүгчдийг шалгаж үнэн мөнийг шударга ёсыг тогтооё!!
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочинбаатар (192.82.65.195)
    ӨНӨӨХ "ШУДРАГА" -ГЭЖ ХАШГАРАЛДДАГ ХОН ХЭРЭЭНҮҮД ХАЙЧСАН ВЭ? ИЙМ ЛУЙВАРЧДЫГ ТАВЬЖ ТУУДАГ ШҮҮХИЙНХЭН ҮНЭХЭЭР ИЧДЭГГҮЙ, идэж ханадаггүй ХҮҮРНҮҮД ЮМАА. эднийг эхний ээлжинд зайлуулаачээ.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • ард (202.9.42.94)
    шүүг нарыг шалгах хэрэгтэй
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.119.232)
    одоо материал нь 1000 ил байгаад ч ял авахаа больжээ. Баз хургэн хулгайч Наран овор монгол Содоо гээд шалгах хамсаатнуудтай шдэ. Зэв зочид буудал худалдаж авсан монго хаанаас гарав дан авилга шдэ
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.119.232)
    ХУНАН ИНДУСТРАЛ ЭККУПМЕНТ ГЭХ ХЯТАДЫН КОМПАНААС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВАХ АСУУДАЛ ЧИНЬ ХОЖИМ ТОЛГОЙГ ЧИНЬ ЦУСДАЖ МЭДНЭ. Х
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • ИРГЭН (202.180.220.172)
    ШҮҮГЧ НАРЫГ ШАЛГАХ ЦАГ БОЛЖЭЭ. ШҮҮХИЙГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛ
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Хүзүүгүй дээрэмчин, МАНАН бүлэглэлийн байгуулсан ДЭЭРЭМИЙН ЗАСАГЛАЛ амь бөхтэй оршсоор л биана (192.82.65.56)
    Сар суусан болоод $40 сая доллар буюу 100 тэрбүм төгрөг кармаанд аан!!! Тэгээд бүр шүүхээр ял авч эдэлсэн нэр зүүгээд хэргээ хаалгааад!!! Шүүгч нар гэж АВИЛГАЧИД бүгд үйлээ үзнэээ!! Хүзүүгүй дээрэмчин, МАНАН бүлэглэлийн байгуулсан ДЭЭРЭМИЙН ЗАСАГЛАЛ амь бөхтэй оршсоор л биана
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.45.242)
    Шударга ёс гэж байна уу. Тендер бүрээс хувь авдаг хүн ш дээ.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.87.151.125)
    оюун эрдэнээ хэзээ жагсаал зохион байгуулах гэж байна Одоо энэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийе ээ батзандангаа дагуулаад ирээрэй
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.9.43.179)
    Тоглоом тохуу хийх нь хирээс хэтэрч байна. Ингэж хуулийг эрээн бараан болгож алагчилсан шийдвэрүүд ар араасаа хөвөрч эхэлхэд нөгөө шудрага, эх орончид яагаад таг блчихвоо. Тэдний мөрөөдөл том албан иушаалд л суух хүсэл нь шудрага нэртэй тэмцэл болохгүй байвал зүгээрсэн.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.19.172)
    Шүүхэд хэдийг төлсөн бэ, хөгшөөн???
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Баяраа (43.252.115.27)
    Гарамгайтай хамааралтай компани Хөгжлийн банкаар санхүүжилт авч 100км зам барьсан. Бодит мэдээлэл энэ шүү.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.39.82)
    барилаа . шүүгч ривер гарденд байр аваад сулаллаа. энэ бол элбэгдоржийн тогтоосон тогтсон жишиг.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Хаах (66.181.177.27)
    Шүүх прокорыг хуугаар нь солихгүй бол үнэн шүүхгүй дэ
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.88.32)
    Ugaasaa shuuh prokuroriinhan asuudakrai shdee
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.87.151.125)
    Энэ бүхний төлөө бид гадаа талбайд жагсаж байсан биз дээ нөгөө батзадан болд оюун эрдэнэ аюурсайхан нямбаатар нарын шударга ёс энэ шүү дээ М Энхболдыг буулгачихвал бид нар ёстой бусдад авилгачдыг нам дарна гээд байсан таг чимээгүй нөгөө шударга 5 маань хараагүй дүлий болчихсон байна новш
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
    • Сар суусан болоод $40 сая доллар буюу
      Сар суусан болоод $40 сая доллар буюу 100 тэрбүм төгрөг кармаанд аан!!! Тэгээд бүр шүүхээр ял авч эдэлсэн нэр зүүгээд хэргээ хаалгааад!!! Шүүгч нар гэж АВИЛГАЧИД бүгд үйлээ үзнэээ!! Хүзүүгүй дээрэмчин, МАНАН бүлэглэлийн байгуулсан ДЭЭРЭМИЙН ЗАСАГЛАЛ амь бөхтэй оршсоор л биана
      2019 оны 02 сарын 19
  • Зочин (66.181.178.119)
    АТГ мундаг харин шүүх прокурор хэрэг алга
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    та нар хуулийг гууль болгож байгаа бол гуулийг хутаг болгож болно шүү
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • авилгал (66.181.178.119)
    Ер нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа мөн хашсан хүмүүсийг шүүхгүй гэдэг хууль гаргавал аль алинд нь амар юм биш үү. Зөвхөн ядарсан ард иргэдийг маш хурдан ял хүлээлгэнэ г.м Хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
    • Шүүгч нар гэж АВИЛГАЧИД бүгд үйлээ үзнэээ!!
      Сар суусан болоод $40 сая доллар буюу 100 тэрбүм төгрөг кармаанд аан!!! Тэгээд бүр шүүхээр ял авч эдэлсэн нэр зүүгээд хэргээ хаалгааад!!! Шүүгч нар гэж АВИЛГАЧИД бүгд үйлээ үзнэээ!! Хүзүүгүй дээрэмчин, МАНАН бүлэглэлийн байгуулсан ДЭЭРЭМИЙН ЗАСАГЛАЛ амь бөхтэй оршсоор л биана
      2019 оны 02 сарын 19
    • ард
      ЁСТОЙ ЗӨВ ХЭЛЖЭЭ. МӨН БАС ТОДОРХОЙ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДАРХАЛЖ ЮУ Ч ХИЙЖ БОЛНО ГЭСЭН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИНД ОРУУЛЧИХ
      2019 оны 02 сарын 19
  • Зочин (103.26.195.33)
    garamgai saagchid diildexgyi ee
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Ерөнхийлөгчөө ШҮҮХИЙГ ОРВОНГООР НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ. СОЦ НИЙГМИЙН ҮЕД ХУУЛИЙН ДУНД ТӨГССӨН ХҮНИЙГ Л ОРОН НУТГИЙН АРД ИРГЭДИЙН САНАЛААР СОНГООД Л ЯВУУЛДАГ БАЙСАН ТЭГЛЭЭ ГЭЭД ШҮҮХ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ЗАВХРАЛД ОРЖ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА. ТЭР ҮЕД ТАНД ГАНЦ Л ДАРГА БИЙ ТЭР БОЛ ХУУЛЬ ГЭДГИЙГ Л ОЙЛГЖУУЛЖ БАЙСАН ЮМ ДАА...
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • хэхэ (203.217.139.226)
    пиздаа юм даа
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    18 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    18 цаг 57 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 4 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    19 цаг 10 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 34 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК