Дархан аварга Б. Бат-Эрдэнэ, Гацуурт ХХК-ны захирал Л. Чинбат нар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Монгол бөхийн өргөө өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтанд байсан билээ. Харин хоёр талаас дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, Монгол бөхийн өргөө рүү дайрахгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргажээ. Ингэснээр Монгол бөхийн өргөө нээгдэж, үйл ажиллагаа нь хэвийн горимдоо шилжлээ.
Энэ хүрээнд шаргачин гахай жилийн эхний барилдаан ирэх сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдоод байна.
Уг ойлголцлын санамж бичигт талуудыг төлөөлөн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Гацуурт ХХК-ны захирал Л.Чинбат нар гарын үсэг зурлаа. Түүнчлэн хоёр тал нэгдэн МҮБХ-ны ээлжит V Их эеийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)