Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулагддаг уламжлалтай билээ.
Энэ уламжлал дагуу өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад 09.00-17.00 цаг хүртэл хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх юм байна.