Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 21 асуудал хэлэлцэх юм байна. Тухайлбал, үүнд Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох бэлтгэл ажлын явц, энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх хяналт, шалгалтын талаар, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх талаар УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох аж.
Р.Хишигээ