Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сангийн яамнаас хоёр асуудлыг оруулсан. Нэгдүгээрт, “Блокчейн технологи дээр суурилан платформыг ашиглан Засгийн газар үнэт цаас гаргах” журмыг баталлаа. Өмнө нь Засгийн газар үнэт цаасыг голчлон арилжааны банкуудад санал болгодог. Арилжааны банкууд хүү тогтоож авсны дараа цааш нь хоёр дах зах зээл дээр гаргадаг зарчмаар явагддаг. Хөрөнгийн бирж дээр зарж ашиглах оролцоо багатай байсан. Хэрэв Засгийн газар үнэт цаас гаргасан тохиолдолд блокчейн технологи дээр суурилан платформыг ашигласан технологи дээр үндэслэж бүх иргэн, аж ахуй нэгжүүдэд Засгийн газар үнэт цаасыг санал болгох боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зээлийн хүүг буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ бол зээлийн хүү бууруулах банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зүйл болсон. Энэ журмыг ашиглах хэрэгцээ шаардлага өнөөдөр бага байна. 2018 оны төсөв ашигтай гарсан. Нэгдүгээр сарын татварын орлого давж биелэсэн. 130 гаруй сая төгрөгийн ашигтай төсөв гарсан. Ашиглах хэсэг нь тодорхой бус байгаа ч бид хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлээд аль болохоор хүү буулгах, санхүүгийн зах зээлийн иргэд аж ахуй нэгжийн хувьд нээлттэй болгох журмыг батлуулсан.
Хоёрдугаарт, Засгийн газрын зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн болон авах арга хэмжээний төслийн талаар танилцууллаа. Цаашлаад Засгийн газрын тогтоол болгож ирэх долоо хоногт гаргахаар яригдсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нилээдгүй урт хугацааны турш шалгалаа. Үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн. Зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь зээл авсан аж ахуй нэгж бий. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Зээлээ төлөхгүй байсан ч Монголбанканд бүртгэгддэггүй учир зээлийн эргэн төлөлт тааруу байдаг. 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байсан. Энэ тоо 100 тэрбум болж, эргэн төлөлт сайжирсан. Зээл олгодог сангуудаа голлон шалгасан. Зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (7)