Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр Улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байгаа. Мөн Улаанбаатар хотод 5220 орон сууц бэлэн байна. Нөгөөтэйгүүр 30 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 46 мянган иргэнээс санал ирсэн.
Уг саналыг үндэслэж ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх журам баталсан. Журмын хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр 2019 онд нийтдээ 630 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарах боломжтой болсон" гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)