"Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртэж, бөхөд хайртай монгол түмэн бөөн баяр болж байлаа. Удалгүй П.Орхоноос допинг илэрч, байдал тун муугаар эргэсэн. Учир юу гэвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо П.Орхоныг допинг хэрэглэсэн хэмээн шийдвэрээ өчигдөр танилцуулсан бөгөөд барилдах эрхийг нь 2022 оны есдүгээр сар хүртэл хассан байна.
П.Орхон өнгөрсөн хугацаанд хориотой эмийн бэлдмэл хэрэглээгүй, үүнийгээ нотлоно гэж ярьдаг ч харамсалтай нь ДБНХ-ноос гаргасан шийдвэр эцсийнх юм. Ийнхүү цэл залуу 26 настай манай "Токио-2020"-гийн гол найдвар маань дөрвөн жил тэмцээн уралдаанд оролцохгүй болж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)