Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр боксын спортын дасгалжуулагч Л.Энхбаатарт "Олимпийн алдар" одон гардууллаа. Л.Энхбаатар нь спортын салбарт 18 дахь жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдах хугацаандаа тивийн рингэнээс олон гялалзсан амжилт гаргасан гавьяатан билээ.
Мөн түүний шавь нараас өнгөрсөн жил М.Нандинцэцэг ДАШТ-ээс Монголын эмэгтэй боксчдын анхны хүрэл медалийг хүртсэн юм.
Б.Жаргал