“Токио-2020”-д уралдах Монголын хоёр дахь марафонч тодров Хонгконг улсад “Алтан зам” марафон гүйлтийн олон улсын тэмцээн болоход манай тамирчин зургаад хурдлав. Энэ тэмцээнээс “Токио-2020” олимпийн наадамд оролцох норматив олгосон байна. Манай марфонч Б.Мөнхзаяа медалийн үзүүрээс атгаад алдсан ч олимпийн замд гүйх болзол хангалаа. Үүнээс өмнө Г.Хишигсайхан Японд болсон “Сэншү марафон”-оос алтан медаль хүртснээр олимпийн наадмын норматив биелүүлээд байв. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос олимпод өрсөлдөх тамирчдын нэрсийг албан ёсоор батламжлах юм.
Б.Жаргал