Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 71 хүүхэд хордсон хэрэг гарсан билээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газраас хордлогын голомтод ажилласан дүгнэлт гарчээ. Шинжилгээгээр и.коли бактериар хүүхдүүд халдварласан болох нь тогтоогдсон байна. Тиймээс тус сургуулийн захирал болон сумын Засаг даргад албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 13-14-ий өдрүүдэд шалгахад гүний худаг гаргаагүй, дотуур байрны хүүхдүүд усанд орох нөхцөл боломж бүрдээгүй, дотуур байрны бохирын цооног ажиллагаагүй, гал тогоонд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил дахин илэрсэн байна. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)