Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Салхитын мөнгөний ордын хэргээр хэд хэдэн албан тушаалтанг шалгаж байна

2019-2-25
0
ЖИРГЭХ

Салхитын мөнгөний ордын лицензийг булаацалдсан хятадуутай холбоотой хэмээн Цагдан хорх 461 дүгээр ангид хоригдсон гавьяат хуульч Л.Бямбаа дотуур хувцсаараа хоолойгоо боомилж нас барсан хэрэг энэ сарын 24-нд гарсан билээ. Тодруулбал, АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаагаар Салхитын мөнгөний ордын лицензийн хэрэгт холбогдуулан иргэн Л.Бямбаа болон Ш.Мөнгөншагай нарыг энэ сарын 22-нд 48 цагийн хугацаанд саатуулсан байдаг. Ингэхдээ ажлын цаг дууссан байсан учир прокуророос гаргасан цагдан хорих хүсэлт шүүхэд очоогүй юм байна. Гэвч цагдан хорих хугацаа дуусахаас ердөө хэдхэн цагийн өмнө нь Л.Бямбаа амиа хорлосон нь энэ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдэгдсэнээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, шалгаж байсан. Улмаар энэ сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчимд талийгаач ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байдалтай олдсон. Одоогоор дээрх асуудалд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөн ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох болно” гэсэн юм. Шүүгч амиа хорлосон байдалтай олдсоны дараа тэрбээр ямар нэг хэргийг хайцаалахын тулд амиа хорлов уу, эсвэл түүнийг золиослож хэргээс зугтах гэсэн үйлдэл байв уу гэх зэргээр олон таамаг өрнөж байна.

Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Салхитын мөнгөний ордыг тойрсон шуугиан гарсан билээ. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга асан одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодны цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймгийн прокурорын хяналт дор тусгай ажиллагаа явуулж, Салхитын ордны 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрд авсан юм. Яг энэ үеэр манай хуулийн байгууллагын томоохон албан тушаалтантай хамаарал бүхий газраас 1.3 сая доллар олдсон байдаг. Энэ мэтээр хэргийн учиг хөвөрсөөр Л.Бямбаа болон Ш.Мөнгөншагай нартай холбогдсон учир саатуулсан бололтой юм.Бүр цаашлаад Салхитын мөнгөний ордын асуудалтай холбоотойгоор хэд хэдэн албан тушаалтанг шалгаж байгаа гэх. Энэ нь ЗГХГ-ын дарга асан буюу одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар “Цаашид хууль зөрчсөн аль ч үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална. Газар хувийн өмч биш. Үндсэн хуульд Монгол Улсын газар, хэвлий, байгалийн нөөц баялаг ард түмний өмч мөн гэж заасан. Холбогдох хуулийн дагуу хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн зохицуулалттай. Тусгай зөвшөөрөл нь ашиглах л эрх. Өөрөөр хэлбэл, газрын баялгийн нөөц ашигласны татвараа төлөөд ашиглах гэрээ гэсэн үг. Түрээсийн байранд амьдардагтай адилхан. Түрээсээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол өмчөө хурааж, гэрээгээ цуцална биз дээ. Заавал шүүхээр явах процесс биш. Ашигт малтмалын хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 11 үндэслэл бий. Хүчингүй болгохдоо мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсыг хүлээж авах хүнгүй, гадагшаа зугтсан байсан. Бид мөн сонсох ажиллагаа явуулсан. Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхлын асуудлаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр ч ажиллагаа явуулж болдог. Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааны цаана асар том сүлжээ бий. Хууль хяналтынхан болон хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн асуудал бий. Хамгаалалтын алба нь гэхэд хууль хяналтынхантай холбоотой, маш олон газар хамгаалдаг сүлжээ байгууллага байгаа юм. Хэвлэлийнхэн тусгай ажиллагаа гэж нэрлээд байгаа болохоос зайлшгүй хийх ёстой ажил байсан. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу хийгдсэн ажил” гэсэн тайлбар өгч байсан юм. Тэгвэл гавъяат хууль, шүүгч асан Л.Бямбаа амиа алдснаар Салхитын мөнгөний ордын лицензийг аалзны тор хэрсэн гэдгийг батлах шиг боллоо. Аалзны торын хэрээсээ хөврүүлэх утасны учиг магад Л.Бямбаа шүүгчээс эхлэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Тиймдээ ч АТГ-аас хойшлуулалшгүй ажиллагаагаар баривчилсан болов уу.

Энд хамгийн гол тухайн иргэн ямар ч хэргээр баривчлагдаж болно. Гэхдээ хорих ангид алба хааж буй албан хаагчид хянуур байж, түр саатуулагдсан, цагдан хоригдож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Гэтэл ШШГЕГ-ын харьяа хэд хэдэн хорих ангид хоригдлууд амиа алдсан хэрэг гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан ялтнуудыг тээвэрлэж явсан автомашин осолдож, нэг хүн амиа алдсан. Мөн цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтэн өөрийгөө шатаасан хэрэг гарч байв. Энэ мэтээр хорих ангид хоригдсон иргэд цаг бусаар амиа алдаж байхад ШШГЕГ-аас тодорхой мэдээлэл өгөхгүй гээд сууж байна. Хууль хяналтын байгууллагынхан хуулийн дагуу ажилаа гүйцэтгэж байна. Тэдний сэжиглээд, хардаад барьсан болгон энэ мэтээр цаг бусаар амиа алдаад байвал нийгэмд шударга ёс тогтоно гэж үү. Тиймээс ШШГЕГ-ын удирдлагуудаа хорих ангиудын хяналтыг сайжруулаач. Тэнд иргэн амиа хорлоогүй, бусдад хорлогдсон ч байж мэдэх юм шүү. 

Б.Цэрэнлхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (150.129.141.47)
    Энэний ард хятадын эрлийз ми энхболд байгаа ойлгомжтой удахгүй илэрнэ хараарай та нар
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шижир (182.160.3.52)
    Яагаад амиа хорлосон гэж дүгнээд байгаа юм бэ болиоч , Хүн амины хэрэг гарсан ч байж болох юм. Энэ хүн зүгээр л нэг энгийн болчихсон тэтгэврийн эмэгтэй байсан шүү дээ.Алуулсан гэдэгт хуульч хүний хувьд 100 хувь итгэлтэй байна. Ийм бодолтой хүн олон байгаа. Сайн л шалгаарай да. За да манай мөрдөлт хүүхдийн сэтгэхүйтэй чадах уу.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • hm (66.181.161.4)
    unen monoo shalguulchih zorig dutjee !! argagui l no toi bjee iim shuugch nasaaraa shuugch hsen geheer heden hun buruu yalalsan bol !!!
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.25.221)
    Энэнээс ч аймар аалзны торыг сарантуяа гэдэг шүүгч хэрээд бүх монголыг нөмөрчихсөн юм бишүү? элбэгдоржийн баруун гар сарантуяаг зүгээр орхиж байвал бүх юм худлаа юм бндөө. Атг зүгээр л жүжиглэж бн
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
    • + Дээд шүүхийн Ц.Амарсайхан гэгч авгай!!!!!
      2019 оны 02 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    15 цаг 45 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    15 цаг 48 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    16 цаг 1 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    16 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК