Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтайн магтаал, хуур цуурын аялгуугаар хөглөгдсөн “Урианхайн түүх"

2019-2-26
0
ЖИРГЭХ

Монголчууд эвлэлдэн нэгдэж их төр улс үүсгэх ирээдүйн үйл хэргийг урианхайчууд хэрхэн угтан мэдэж, түүнд бэлтгэсэн, хар , шар, цагаан зэрэг олон өнгөөр нэрлэгдсэн урианхай нар, түүхэнд мөртэй зарим овог аймаг хэрхэн бий болсон зэрэг өмнө нь төдийлөн яригдаж сонсогдоогүй сонин содон домог түүхийг агуулсан  “Урианхай өргөжин тэлсэн түүх” номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид эмхэтгэн сар шинийн босгон дээр хэвлүүлжээ.

Тэрбээр номынхоо өмнөтгөлд “ Миний бие энэ удаад эртний болон дундад эртний урианхай нарын түүх судлалд санаа өгч мэдэхүйц үлгэр домгийг тэмдэглэн авснаа дэвтэрлэлээ. Шинжлэх ухааны судалгааны арга зүйд тулгуурлаагүй, баталгаа нотолгоогүй гэх шүүмжлэл энэ номтой холбоотойгоор гарах нь мэдээж боловч судлаачийн хувьд үнэнийг батлах нотлох зорилго тавиагүй, аман мэдээллийг судалгааны эргэлтэд оруулахаар хэвлүүлж байна” гэжээ.

Улаанбаатар хотын төв номын сан “Урианхай өргөжин тэлсэн түүх” номын нээлтийг хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж, эрдэмтэн судлаач, уншигчдын саналыг сонссон нь шинэлэг, содон ажил боллоо. Энэ хэлэлцүүлэгт оролцсон зарим судлаачийн үгийг хүргэе.

МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор С. Амартүвшин:

Домогт өгүүлж буй үйл явдал нь үнэний улбаатай байдаг. Монголчууд болсон явдлыг түүхлэн  үлдээхдээ аман болон бичгийн хэлбэрээр, тэр дундаа уран сэтгэмжээр  дүрслэн үлдээдэг гайхалтай ард түмэн юм.  ”Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” гээд  гайхалтай бүтээлүүдэд бидний өвөг дээдсийн үүх түүхийг уран сэтгэмжтэй, үнэнээр өгүүлсэн байдаг.  Ингэхэд Монголын бичгийн мэргэд  хэзээ ч худлыг бичдэггүй байсан бөгөөд  зохиож бичих арга барилд ихэд хожуу буюу 17 дугаар зууны үеэс суралцсан гэж үздэг.

 Энэ ном бөө мөргөл, шашин шүтлэгийн сурвалжтай мэт боловч тайлагдашгүй нууцыг дэлгэсэн эртний үүх түүхийг бодитоор хэлж өгчээ.  Энд  өгүүлэгдэж байгаа  түүхийг илүү нарийвчлан  судалбал   яасан юм бэ гэсэн саналыг  тавьж байна. Зохиолын баатрын явсан чиглэлийг нь гаргаад аялалын маршрутаар нь газрын зураг зохион судалж  болно. Хоёрдугаарт, энэ номыг уншиж байхад Алтайн магтаалыг сонсч байгаа мэт,  цуурын аялгуугаар хөглөгдөж байгаа мэт  мэдрэмж төрсөн. Бичлэгийн хэлбэр үнэхээр гайхалтай.  Бөөгийн яруу найраг, дүрслэлээр дамжуулан бидэнд өгч байгаа мэдээлэл нь уран сэтгэмжтэй, оюун санааны  өөр ертөнцөд хөтлөн аваачиж байна. Урианхайчуудын язгуур зан чанар, ёс суртахуун, сэтгэлгээг их тод илэрхийлжээ.  Угсаатны болон түүхэн талаас нь гүнзгийрүүлэн  судлах хэрэгтэй  үнэн түүхийг уран сэтгэмжээр өгүүлсэн утга зохиолын чухал өв гэж үзэж байна.

Түүхийн ухааны доктор Ц.Минжин:

Энэ номыг бүтээхдээ судлаач маань бөөгийн онгодын хэлсэн домог үлгэрийг ашигласан байна. Хэл найруулгын хувьд  орчин цагийн монгол хэлнээ  яруу сайхан буулгасан, бие даасан сайн бүтээл болж чаджээ.  Хоёрдугаарт, Эзэнт гүрний түүх, Чингис хааны намтар түүхийг  голлон судалдаг эрдэмтний хувьд  надад энэ номонд болж буй үйл явдлууд  Монголын Эзэнт гүрний газар нутгийг тэр чигт нь  хамарч байгаа нь харагдаж байна. Маш өргөн нутаг дэвсгэрийг хамарсан. Дараагийн нэг сонирхолтой зүйл нь зүг зүгт тодорхой үүрэгтэйгээр тарж явсан хан хөвгүүдийн замд тааралдсан улс орнуудын аж байдлыг их тод өгүүлжээ. Шар айргийг яаж исгэж байна, үзэмний дарсыг яаж хийдэг, дарвуулт онгоц хийгээд усны  урсгал сөрж явж болдог сонин болгон өгүүлж байна. Ихэр мөрөн  гэхэд л газрын байршлыг нь уншихаар Амударьяа, Сырдарьяа мөрөн байж мэдэхээр байна.  Туйлын цагаан шөнийн тухай, цас мөсний оронд хүрч очсон тухай өгүүлж байна.

Эдгээр домог  газарзүйн  байршлын хувьд их үнэмшилтэй байна. Нэгдүгээрт, бидний амьдарч байгаа газар нутагтай маш сайн тохирч байна. Хоёрдугаарт, тухайн газар нутгуудад амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маягийг маш тод харуулж өгч байна. Энэ бол Энэтхэг, энэ бол Япон, гурван хааны улс гэдэг нь Солонгос байна гэхчилэн ойлгогдож байна. Хан төрийн хар сүлдний зэвийг бүтээлгэж авчирсан  учраас Зэвийн удам гэж нэрлэв гэхчилэн судалбал зохих сонин мэдээ занги элбэг байна. Энэ ном  уншсан хүн бүрийн сэтгэлийг хөглөх бүтээл болж чаджээ.

Угсаатны зүй судлаач, түүхийн ухааны доктор Н.Маралмаа:

Монголын судлаачид бөө мөргөлийн талаар ихээхэн судалсан байдаг боловч онгодын хэлсэн үг, буултан дахь үйл явдал, домог үлгэрийн утга учрыг түүхэн талаас  судалсан нь цөөхөн. Сүүлийн үед угсаатны зүй судлаачдын сонирхол нь амьд домог руу хандаж,  эртний соёлыг судалдаг болсон. Гэхдээ онгодын хэлсэн үлгэр домгийг яг ингээд цаасан дээр буулгаад олон түмэнд хүргэсэн нь одоогоор цөөн байна. Энэ номонд урианхай түмнийг дотор нь хар урианхай, цоохор урианхай, халтар урианхай, шар урианхай гэх мэтээр яагаад нэрлэж байсан учрыг өгүүлсэн шинэ мэдээлэл их байна. Мөн хас тэмдгийн билэгдэл, утга учрыг тодорхой тайлбарласан, тэр нь бидний хувьд нэн шинэлэг байгаа нь сонирхол татаж байна.   Ер нь түүхэн баримтууд олонтой, уншаад байх тусам олон сайхан мэдээлэл гарч ирж байна. Бөө мөргөл судлалаар ажиллаж байгаа судлаачид энэ номыг үзэх хэрэгтэй гэдгийг  онцлон хэлмээр байна.

Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Буянзаяа:

Монголын уран зохиолын түүхэнд урианхай түмнийг онцлог байдлаар тусгасан байдаг. Газар зүй, ахуй хэв шинжийнхээ хувьд их том тодруунаар бичигдсэн. Ер нь Урианхайчууд бурхан гэдэг үгтэй их холбоотой ард түмэн. Бурхан Халдунд нутагладаг  байв.  Гэтэл 15 дугаар зууны сүүл,16 дугаар зууны эхэн үед Монголын уран зохиолд Урианхайчуудын тухай шинэ мэдээ гарч ирсэн. Зургаан түмний  нэг Урианхай хүмүүсийг хулан зээрээр хооллож, хулгар шараар зулам хийж, худгийн ус гаргаж, хулгай зэлгийг номхотгосон гэжээ.  Тэгэхээр худгийн усыг урианхайчууд гаргажээ. Өгөдэй хаан нас барахаасаа өмнө өөрийн бүтээсэн дөрвөн сайн үйлийн  нэг нь усгүй газар  ус гаргасан гэж дурдсан байдаг. Энэ чухал үйлийг тэгэхээр урианхайчууд хийээ.13 дугаар зуунд худаг усыг бий болгосон нь Урианхайчууд юм. Энэ лүгээ адилаар монголчуудын түүхэнд урианхай нарын оруулсан хувь нэмрийг үнэлэхэд Галаарид судлаачийн эмхэтгэсэн энэ домогууд өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэх нь дамжиггүй.  Бас нэг сонирхолтой зүйл нь бидний өвөг дээдэс хаа нэгтээгээс ирэх биш, харин эсрэгээрээ харийн олон оронд очиж тэдний хаан язгуурыг бататгаж өгсөн тухай өгүүлж байгаа нь цоо шинэ хандлага юм.  Өөр ямар биет өв байгааг судалж өгөөч гэмээр байна.

“Сити” дээд сургуулийн багш, доктор Б.Мөнгөнхүлэг:

Энэ номыг би амьтай, шүншигтэй ном гэж харж байгаа. Урианхайн өв соёл, түүхийг өгүүлсэн, бөөгийн онгодын хэлсэн домог яриаг эмхэтгэн буулгасан ийм гайхалтай ном одоо хэрнээ байхгүй. Миний өвөө Сүхийн Чойсүрэн гэж алдартай туульч байв. Намайг долоодугаар ангид байхад бурхны оронд явсан. Тэр хүртэл өвөөгийнхөө дэргэд байж Алтайн магтаалыг сонсч өссөн. Түүнээс хойш манай нутгаас Эрдэнэцогтын Баатаржав, Авирмэдийн Балдандорж нар төрийн туульч болсон. Урианхайчууд Бурхан Халдуны уугуул  гэдэг нь үнэн. Урианхайчуудын түүхийг мартуулахыг хүсдэг байдал 1990 оноос хойш арай өөрчлөгдсөн. Урианхайчуудын ан ав хийх, тууль хайлах, уран дархан хийх зан заншил нь цул соёл юм. 

Энэ номонд хар чулуу хайлуулж гэсэн нь  төмрийн хүдрийг  хэлээд байна. Судлах зүйл ихтэй ном болжээ.байна. Судалгааны  том эх сурвалжийг бий болгосон байна. Гарч байгаа зүйр үг хэллэг нь их чухал юм байна. Түүхэн сурвалжтай холбож судалбал гайхам үр дүнд хүрч мэдлэх  асар их мэдээллийг агуулсан  том бүтээл болжээ.

Доктор Б.Галаарид:

Энэ номын өмнөх үгээс бусад  нь бөөгийн буулт. Би зөвхөн эмхэтгэж, өмнөтгөл  л бичсэн. Буулгасан бөө нь урианхай биш, бэсүд овгийн хүн. Мөлжүүртэй ном болсон нь үнэн. Түүх, соёл, угсаатны судлалд шинэ санаа, таамаг гаргах, түүнийгээ батлах нотлоход түүхий эд болохуйц олон сонин түүх, хууч энэ номонд бий.  Жишээ нь, бид урианхайчуудыг  зүүн талын Хэнтий, Хянганаас наашилж, баруун талд гарсан ард түмэн гэж боддог. Гэтэл энэ номонд орсон домогт өгүүлж байгаагаар бол бүр эрт дээр үед, их улс байгуулагдахаас ч өмнө Тэнгэр уулнаас Монголын нутгаа нар зөв тойрон нүүдэллэжээ. Дараа нь бослого тэмцэл  гараад уруудаж буруудах үед төрийн цаазаар нар буруу эргүүлэн баруун зүгт нүүлгэсэн  зэрэг сонин түүх энд бий. Хувцасны тухайд гэхэд хаан хүн яагаад хар бараан хувцас өмсч болдоггүй юм, урианхай хүн яагаад улаан дээл өмсдөггүй болсон юм зэргийг тайлбарласан  мэдээлэл байгаа. Саха урианхай гэдэг нэрийг цагаан урианхай гэж домогт өгүүлж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бөө мөргөлийн зүүн зүгийн 44 тэнгэр, баруун зүгийн 55 цагаан тэнгэр гэдгийн анхдагч эх үүслийн талаар тайлбар болж мэдэхүйц мэдээлэл энэ домогт байгаа нь судалгааны ихээхэн ач холбогдолтой юм. Харын тэнгэр хэрхэн бий болов, харын тэнгэрт хатуу идээ яагаад өргөх болов, бөө хүн анх яаж тэнгэртэй харьцаж чаддаг болов гээд олон мэдээлэл эдгээр домогт бий.

Баян- Өлгий аймгийн Буянт сумын уугуул Д.Дарьчулуун:

Энэ ном монгол түмний өнө эртний түүхийг агуулсан гайхамшигтай бүтээл  болжээ. Одоогийн бөө нар яагаад ийм зан үйл хийж байгаагаа мэддэгггүй, хүмүүс ч юу хийлгэж байгаагаа мэддэггүй. Харин энэ ном олон зан үйлийн утга учрыг тайлах сэжим өгсөн үнэхээр хэрэгтэй эх сурвалж  болжээ.

Доктор Б.Галааридын “Урианхай өргөжин тэлсэн түүх” хэмээх ном хэвлэгдээд удаагүй ч эрэлт ихтэй, хүмүүсийн анхаарал сонирхол татаж эхлээд байгаа нь номын хэлэлцуүүлэгт нэлээд олон эрдэмтэн доктор, мөн ӨМӨЗО, мөн Баян-Өлгий, Ховд, Эрдэнэтээс хүмүүс зорин ирж оролцсоноос  харагдаж байв. Дашрамд хэлэхэд Улаанбаатар хотын төв номын сангаас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэг анхных байсан бөгөөд ийм үр өгөөжтэй ажлыг улам өргөжүүлбэл хэрэглэгчдийн таашаалд нийцэх нь дамжиггүй.

 В.Сарантуяа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.87.54)
    88003585 Баточир Бие Бид даа дээ хайрын хайхан сайхан хайрла чин ах бид сайн сайр Би 2 отгоо :3:29 ❤❤❤
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    3 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    7 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    6 цаг 54 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    8 цаг 28 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    8 цаг 39 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    8 цаг 45 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    10 цаг 37 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    11 цаг 4 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    11 цаг 10 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    11 цаг 21 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    11 цаг 26 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    13 цаг 11 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    13 цаг 34 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    13 цаг 47 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    14 цаг 14 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    14 цаг 35 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    14 цаг 46 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    14 цаг 53 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    15 цаг 9 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 25 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК