Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ынхан нам бус хуульчид болж жүжиглэв

2019-2-28
0
ЖИРГЭХ

“Цагдан хорих байранд шүүгч амиа алдсантай холбоотой, мөн бусад асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийнэ” гэсэн зарлал өнөөдөр Зууны мэдээ сонины тэргүүн нүүрэнд нийтлэгджээ. Зарын дагуу Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт яваад очиход БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Оросоо сууж байна. Дэргэд нь АН-ын логотой дэвтэр дэлгэн суусан бүсгүй Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан, захад суусан залуу гэхэд АН-ын Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн гишүүн Т.Баясгалан байх жишээтэй. Ер нь л Ардчилсан намын элдэв арга хэмжээнд сууж харагддаг Билэгсайхан зэрэг хүмүүс мөн байлаа. Тэднийг дагалдаж ирсэн О.Чулуунбилэг нарын АН-ынхан сэтгүүлчдийн голд суугаад лайв хийж байлаа. Олон нийтэд хуульч гэж өөрсдийгөө танилцуулсан тэд улстөрийн өнцгөөс асуудлыг ярьж эхэлсэн юм. Ингээд хэвлэлийн бага хурал эхэллээ.

                  Д.Оросоо АН-ын гишүүн. Өмнөх парламентын үед БГД-ийн Засаг даргаар ажиллаж байв. 

 

Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо, “Энэ сарын 23-ны өдөр ХЗДХЯ-ны харьяа ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан хуульч эмэгтэй амиа алдсан. Төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн байгууллага дотор Монгол Улсын иргэн амь насаа алдаж байгаа анхны тохиолдол энэ биш. Зам тээврийн яаманд ажиллаж байсан хуульч залуу бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Баянзүрх дүүргийн Тамгын газарт ажлын байрандаа бусдад хутгалуулж гэмтсэн. Увс аймгийн Баруун туруун сумын дугаар ангийн хилийн цэргийн байлдагч оргож, амиа хорлосон хэрэг гарсан. Дорноговийн Зүүнбаянгийн хилийн цэрэг бас л амиа хорлосон байж болзошгүй асуудал шалгагдаад явж байгаа. Нийгмийг цочроосон хэргүүд цуврал хэрэг мэт гардаг боллоо. Энэ бол Монголын төр өөрөө террорист шиг болж иргэнийхээ үндсэн эрхийг хангаж чадахгүй байгаагийн илрэл. Ийм учраас бид зүгээр сууж чадсангүй. Хуульчид бол нийгмийн инженер учраас бид нэгдлээ. Иргэнийхээ амьд явах эрхийг хангах чиглэлээр ҮАБЗ яаралтай хуралдаж, зөвлөмж гаргах ёстой гэж үзэж байна. Төрийн болон хууль хяналтын байгууллагад бүтцийн шинэчлэл хийж, иргэндээ үйлчилдэг төрийг бий болгомоор байна. ХЗДХЯ-ны харьяа байгууллагад ноцтой асуудал үүсээд байгаа учраас салбарын сайд нь огцрох ёстой” гэв.

                                                    Л.Болормаа АН-ын гишүүн. АЭХ-нд ажилладаг

Араас нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Болормаа, “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яагаад мэдээлэл хийдэггүй юм. Яагаад ард түмнээс уучлал гуйдаггүй юм. Яагаад огцордоггүй юм. Ийм учраас Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна” гэлээ.

Т.Пүрэвхатан АН-ын гишүүн. Одоогоор АЭХ-ны тэргүүн. Өмнөх парламентын үед Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, түүнээс өмнө нь Баянзүрх дүүрэгт ажиллаж байв. 

 

Залгаад, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан, “Хүний амьд явах, халдашгүй байдлыг бэхжүүлэх үүднээс хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ. Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийг нь хангаж чадаагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж огцорч, ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Өдийг хүртэл чимээгүй явлаа, бид. Хэрэг гарсан газрууд бүгд ХЗДХЯ-ны харьяа газар байгаа” гэсэн юм.

Т.Баясгалан нь АН-ын гишүүн. Өмнөх парламентын үед Авто тээврийн үндэсний төвийн

дэд захирлаар ажиллаж байв.

 

Ингээд сэтгүүлчид тэднээс зарим зүйлийг тодрууллаа.

-Амиа алдсан шүүгчийн нэрийг барьж та бүхэн салбар хариуцсан сайдаас нь хариуцлага нэхэж байна. Хариуцлага нэхэх зөв. Гэхдээ энэ хүний нэрийг барьж сэтгүүлчдийг дуудаж, мэдээлэл хийхдээ өмгөөлөгчөөс нь, ар гэрээс нь зөвшөөрөл авсан уу. Өмгөөлөгчтэй нь уулзсан уу?

-Бид өмгөөлөгчтэй нь холбогдоогүй. Холбогдох шаардлага бага. Яагаад гэвэл өмгөөлөгч нь мэргэжлийн туслалцаа үзүүлээд явж байгаа байх. Бид бол хэргийн дотоод зүйл рүү орохгүй. Түрүүн хэлсэнчлэн хуульчид нийгмийн инженер гэдэг үүднээс нэгдээд мэдээлэл хийж байна.

-Та АН-аас Засаг дарга хийж байсан. Дэргэд чинь суугаа эмэгтэй АН-ын логотой дэвтэр дэлгэчихсэн байна. Хуульчид юм уу, улстөрчид юм уу. Хариуцлага нэхэж байгаа чинь зүйтэй ч шүүгчийн үхлээр далимдуулж улстөр хийгээд байгаа юм биш үү?

-Энд ямар ч улс төрийн зорилго байхгүй. Хуульчид бид өөрсдөө л дуу хоолойгоо илэрхийлж байна. Та бүхэн ч нэг талд үйлчлэх хэрэггүй. Дээд шүүхэд ажиллаж байсан хуульч эмэгтэй амь насаа алдсан хэргийг хууль хяналтынхан шалгаж тогтоох байлгүй дээ.

-Та нар таньдаг болоод хурал хийж байгаа юм уу. Ямар холбоотой болоод хурал зарлаж бөөндөө ирж байгаа юм бэ?

-ШШГЕГ бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяаны агентлаг. Гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх үүргийг Засгийн газрын гишүүнийхээ хувьд хариуцдаг. Нийгэм цочроосон хэргийг арилгах ёстой салбарын яам ажлаа хийхгүй байгаа учраас сайд нь улс төрийн хариуцлага үүрэх ёстой.

-АН-ын хуульчид нийлээд МАН-ын сайдыг мэргэжил нэгтнийхээ үхлээр далимдуулж дайръя гэж байгаа юм байна. Гэхдээ хуульчдад ингэх нь ёс зүйтэй асуудал мөн үү?

-Хуульчид бол нийгмийн инженер. Бид ярьж л байх ёстой.

-АН-ын хуульчид өмнөх парламентын үед Ашигт малтмалын газрын дарга нас барахад, хорих ангид хүн амиа алдахад дуугарч байгаагүй л дээ?

-Тэр үед сэтгүүлчид ч дуугүй байсан.

-Үгүй, бид сурвалжилж, мэдээлсэн.

 

Эх сурвалж: newspress.mn, Г.Улсболд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • иргэн (5.77.28.7)
    Овоо жоохон юм хийх гэхээр энэ АН ынхан дунд нь хутга шидэх юмаа. Нямдоржийг огцруулаад хэнийг тавих вэ? Эрдэнэт Зоригийн хэрэг энэ тэр чинь одоо л зов тийшээгээ эргээд бхад.
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.194.125)
    Ene dotor shuugch, huulich geheer gyaltaih yum alga, ehleed oorsdoo sain bolovsroh heregtei, or ovdmoor kkkk
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.195.231)
    Гарчиг нь оносон байна.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.188.40)
    хүн үхэж байрадтүхсэний чини нэгнээ намаар дуудах
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.25.3)
    ХЭХЭ ҮНЭНИИГ ХЭЛХЭД НАМ БАС ХАМААТАИ ЮУ
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.10.194)
    оросоо чи хуульч юм бол намаас хол бай
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.10.194)
    та нар боль ингэж ард түмнийг 2 хуваадаг явдлаа боль одоо өөр сэтгэ юу хийхээ мэдэхгүй байна уу
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.179.25.4)
    аль ч намын үед тэнд хүн амиа алдаж л байсан,урд насандаа шүүгч хийж байсан,үхэх насандаа эх орныхоо эсрэг хужаагийн гар хөл амь насны өмгөөлөл хийж явсан шуналын дэв 1 авгай амиа боомилчихож ..,юунд нь сандраад байгаан,ТӨРД ТАНГАРАГ ӨРГӨСӨН Л ЮМ БОЛ ТӨР ТҮМЭН ОЛНЫХОО ТӨЛӨӨ Л ЗҮТГЭ,МУУ ЮМ МОДОН УЛААТАЙ ГЭДЭГ
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.39.134)
    АН ЖОРЛОН СӨНӨЖ ЯЛААНУУДЫГ НЬ ДҮҮЖИЛ
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.17.233)
    Hunii zovlong duruuldug umguulugchiin busar argaa hereglej bgaa AH icheerei.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.183.126)
    Эд нар ЯДАРЧ ЯВАА юм байна даа.Хөөрхий ид ид.Юм олдвол.Их горьдож дээ.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (202.55.188.37)
    АН-нхан нам бус хуульчид болж жүжиглэв....КККККККККККККККККККККК
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (202.55.188.37)
    АН - гэдэг бол ,,Харх үүрлэсэн, харанхуй нүх " гэж юутай үнэн.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
    • Готов
      АН-ынхан одоо чимээгүй байсан чинь дээр 20 ондоо бэлтгэж байна гэж та нар улс төрийн амиа хорлолт хийж байна: Та нарын яриа болгон чинь иргэдийн зэвүү дургүйг зэрэг хүргэж байна
      2019 оны 02 сарын 28
    • санал нэг бна.
      2019 оны 02 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    14 цаг 36 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    14 цаг 40 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 47 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    14 цаг 53 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 цаг 17 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК