Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ганбаяр: Би олон аваргуудтай рингэнд гар зөрүүлж үзсэн, азтай хүн

2019-3-04
0
ЖИРГЭХ

Шидокан каратэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт Улсад болж, Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Уг тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Хилийн 0303 дугаар тусгай салбарын сэтгэлзүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны ахлах офицер, хошууч Б.Ганбаяртай ярилцлаа.

 

-Каратегийн ДАШТ-ээс хос медальтай ирсэн танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Тэмцээн Кувейт улсад хоёрдугаар сарын 22-24 болж, Монголоос хоёр дасгалжуулагч, нэг орчуулагч дөрвөн тамирчин оролцоод нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд ирлээ. 35 дахь удаагийн тэмцээнд Монголын баг нийлбэр дүнгээр гурвдугаар байрт орсон. Би 85 кг-ын жингийн шидокан карате, шидокан триатлон гэсэн төрөлд өрсөлдлөө. Би шидокан каратегийн төрөлд мөнгө, шидокан триатлоны төрөлд хүрэл медаль хүртсэн.

-Мөнгөн медалийнхаа өнгийг хувиргах боломж хэр байв?

-Алтан медалийн төлөөх тулаанд эзэн орны тамирчинтай эн тэнцүү үзсэн, энэ удаа арай барсангүй. Би каратегийн ДАШТ-д анх удаа оролцож байгаа юм. Миний хувьд Кувейтийн тамирчинаас бэлтгэл сургуулилт, туршлагаар дутуу байсан болохоор ялагдлаа.

-Эзэн орны тамирчинтай тулалдах хэцүү гэдэг дээ?

-Тийм шүү. Эзэн орны тамирчинтай тулалдах нь сэтгэл зүйн хувьд амаргүй даваа. Гэхдээ энэ замыг тойрч гарна гэж юу байх вэ.  

-ДАШТ-д анх удаа оролцоод хоёр медаль хүртэнэ гэдэг чамлахааргүй байна?

-Би энэ спортоор тогтмол хичээллэдэггүй юм. Яг тэмцээнд зориулж бэлтгэл хийсэн нь бага. Ажлын цаг заванд тохируулж бэлтгэлээ хийсэн дээ.  

-Хэдэн орны хэдэн тамирчин өрсөлдөв?

-18 орны 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд миний жингийн триатлоны төрөлд 14, карате төрөлд 16 тамирчин өрсөлдлөө. Тэмцээн 65, 75, 85, -95, +95 гэсэн жингийн ангилалд өрсөлдөөн өрнөсөн.

-Шидокан карате гэдэг нь каратегаас юугаараа ялгаатай юм бэ?

-“Дайчдын замнал” гэдэг утгатай каратэгийн нэг төрөл юм. Бусад төрлөөсөө ялгаатай нь барилдаантай. Өчих, боох техникийг давхар хийж болдог. Барилдаантай учраас манай тамирчдад давуу тал үүсгэдэг.

-Тулааны спортын төрлөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Каратегаас гадна боксын спортын мастер, гардан тулааны спортын мастер, бие хамгаалах урлагийн спортын мастер цолтой. Миний аав Баттогтох залуу насандаа боксын спортоор хичээллэж явсан. Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд орж явсан гэдэг. Тамирчин хүний хүү болж төрсөн нь тулаанч болоход нөлөөлсөн байх. 2012 оны үндэсний бие хамгаалах урлагийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн нь миний анхны алтан медаль байв. Үүний дараа сонсогчийн алдар тэмцээнд хоёр түрүүлж, бас аваргын бүсний төлөөх тулаанд ялалт авсан.

-Аав тань хэдэн кг-ын жинд тулалддаг байсан бэ?

-1980-аад онд УАШТ-ий 75 кг-ын жинд аварга болж байсан юм билээ. Германы олон улсын тэмцээнд оролцох гэж байхад нь эмээ маань “толгой тархиндаа гэмтэл авчихана” гээд болиулсан гэдэг.

-Боксын рингэнд үзүүлсэн амжилтаасаа дурдвал?

-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс  долоон мөнгөн медальтай. -91, +91 гэсэн хоёр жинд тулалддаг байсан.

-Таны жинд алдарт Отгонбаяр ид үзэж байсан даа?

-Тэгэлгүй яах вэ. Одоо ч мундаг байна. Би олон аваргуудтай рингэнд гар зүрүүлж үзсэн, азтай хүн.  

-Шидокан каратегийн спорт саяхан олимпийн наадмын хөтөлбөрт орлоо. Энэ спортоор олимпийн медаль хүртэх боломж манайханд бий юү?

-“Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт орсон. Манайхаас хоёр эрх авч байгаа сураг дуулдсан. Монголчууд энэ спортын төрлөөр олимпийн медаль авах бүрэн боломжтой. Төр засгаас дэмжээд өгвөл олон арван том амжилт үзүүлэх боломж монгол каратечдад байна. Энэ дашрамд надад дэмжиж тусалдаг ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ баярласанаа хэлье. Манай хилчид маань намайг тэмцээн уралдаанд оролцож байхад сэтгэл зүрхээрээ дэмжиж, урам зориг их өгсөн. Монгол Улсын өнцөг булан бүрт алба хашиж буй Хийморьлог хилчиддээ болон Д.Алтанхүү багшдаа баярлалаа.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Orgil_enerel (66.181.161.60)
    On jawdaa amjilt husiy
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • B.Batnaym (66.181.161.108)
    ahdaa bayar hvrgej amjilt hvsey
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.108)
    ahdaa bayar hvrgej amjilt hvsey
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.160.123)
    Дүүгээрээ бахархаж байна.Цаашдых нь амьдралд нь аз жаргал,ажил хөдөлмөрт нь өндөр амижил хүсье.
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Bolormaa (112.72.11.120)
    Amjilt
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    Mundag bna hvvdee ulam ih amjiltig hvsie
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Л.Отгонтулга (122.201.21.1)
    Дүүгээрээ бахархаж байна шүү. Ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе...
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • түвшин (202.131.228.131)
    зүрүүлж биш ээ, зөрүүлж гэж бичдэг санагдах юм, сэтгүүлчээ
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    12 цаг 26 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 30 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 36 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 42 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    13 цаг 6 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК