Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Төр сайн менежер гэдгийг Тавантолгойн төсөл дээр харуулна

2019-3-04
0
ЖИРГЭХ

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ болж байгаа чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцож байна. Түүний ярилцлагыг хүргэе.

 

-Уул уурхайн хөрөнгө оруулалтыг татахад энэ чуулга уулзалт чухал нөлөөтэй байдаг. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр манай улс хөрөнгө оруулагчдад хандсан “Mongolia@PDAC 2019”-ийг зохион явууллаа. Хөрөнгө оруулагчдад хүргэсэн гол мессэж юу байсан бэ?

-PDAC бол дэлхийн уул уурхайн хамгийн том чуулга. Энд бүх том хөрөнгө оруулагч ирж байгаа. Эндээс гарч байгаа мессэжүүдийг хөрөнгө оруулагч нар маш анхааралтай харж байдаг. Монголын Засгийн газар уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих юм байна, таатай орчин бүрдүүлж байгаа юм байна, уул уурхайн салбараа төр нь дэмжих юм байна гэдгийг хөрөнгө оруулагч нарт танилцууллаа. PDAC-ийн уулзалт ерөнхийдөө уул уурхайн бодлого тодорхойлдог. Хөрөнгө оруулагч болон хөрөнгө татах сонирхолтой талууд энэ уулзалтын үеэр боломжуудаа ярилцдаг. Улс төр, хууль эрхзүй, эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж хөрөнгө оруулагчдаа татдаг. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ уулзалтад энэ жил 26 мянга орчим оролцогч оролцож байгаа. Манай улс сүүлийн арваад жил энэ уулзалтад оролцож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаад хоёр дахь жилдээ энэ уулзалтад оролцож байна. Энэ жил Тавантолгойн төслөө хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцууллаа.

-Таны илтгэлд Эрдэнэс-Тавантолгойн талаар бодит нөхцөл, ирээдүйн боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Гаднын хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож сонсож байсан шүү.

-Тавантолгойн орд бол дэлхийн коксжих нүүрсний ордын ноён оргил. Энэ ордтой өрсөлдөх орд бараг байхгүй. Байршлын хувьд ч маш таатай. Гол түүхий эд хэрэглэгч, мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн буюу баяжуулсан нүүрс хэрэглэгч гол улс БНХАУ-ын зах зээлээс 670 орчим км радиуст байгаа гэдгээрээ байршлын хувьд таатай. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ид өрнөж байна. Эхлээд Эрдэнэс-Тавантолгой дээр стратегийн түншлэгчээ сонгох зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Монголоос гарч байгаа нүүрсний зах зээл БНХАУ гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт Тавантолгойн нүүрсийг онгоцоор АНУ руу, Европ руу зөөж борлуулна гэдэг бүтэхгүй асуудал. Коксжих нүүрсний зах зээл дээр Австралитай, Индонезтай өрсөлдөхийн тулд бид ажиллаж байгаа. Үүний төлөө Монгол Улсын Засгийн газар шийдвэрүүдээ гаргасан. Ингэхийн тулд стратегийн түншлэгч буюу хамтрагч зайлшгүй олох шаардлагатай байгаа. Хамтрагч нь тодорхой болоод нүүрс худалдан авах компани нь урт хугацааны нөхцөлөө тохироод, дэд бүтэц, боловсруулах, баяжуулах, кокс, химийн үйлдвэрүүд дээрээ хамтрах ийм стратеги Монголын төр барьж байгаа. Дээрээс нь Оюутолгойгоос тусдаа Цахилгаан станц барьж байж энэ олон үйлдвэрийг хангана. Гэх мэтчилэн Тавантолгойн төсөл дээр стратегийн түншлэгчээ сонгоод түүний дараагаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс гол тоглогч болох хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангууд, хуулийн, техникийн, санхүүгийн, аудитор гэсэн энэ зөвлөхүүдээ сонгож байж Тавантолгой олон улсын зах зээл дээр гарах ёстой гэж үзэж байгаа. Стратегийн хамтрагчаа сонгосноор жилд 70 сая тонн нүүрс гаргах боломжтой.

-Манай улсын төсвийн дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. 2019 онд ч гэсэн уул уурхайн салбараас олох орлогоо  маш өндрөөр төсөөлж байна. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд ямар бодлого барих вэ. Ялангуяа хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар бодлого барих вэ?

-Төрийн бодлого өөрөө цэгцтэй ойлгомжтой байх ёстой. Татварын орчныг бид хамаагүй оролдож болохгүй. Дээрээс нь Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-д орж байна, Алтны татварынх орж байна. Энэ хуулиудыг яаралтай баталж явуулах ёстой. Энд ямар нэгэн компанийн лобби байхгүй. Монгол Улс түүхэндээ анх удаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22 тн алт авсан. Гэтэл алтны 2.5 хувийг батлаагүйнхээ горыг одоо эхнээсээ амсаад эхэлсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний байдлаар Төвбанкинд тушаасан алт 1300 тн байсан. Одоо 300 кг хүрэхгүй  байна. 260 орчим кг алт л Монголбанканд тушаасан байна. Энэ маягаар явбал энэ жил Монголбанканд тушаах алт 10 тн хүрэх нь үү яах нь вэ гэдэг сэтгэл зовоож байна. Хил гаалиар алт нууцаар гаргах явдал ихсэх вий л гэж болгоомжлоод байгаа. Тиймээс энэ сарын 20-доор алтны татварын асуудлыг, дээр нь Тендерийн хуулийг яаралтай оруулна. Тэгж байж бид Тавантолгой дээр олон улсын зөвлөхүүдээ сонгох зайлшгүй шаардлага байгаа.

-Яагаад Тендерийн хуулийг өөрчилж байж зөвлөх сонгох шаардлагатай байгаа юм бэ. Одоогийн хуулиар болдоггүй юм уу?

-Одоогийн тендерийн хуулиар бол бид хамгийн мууг нь сонгох гээд байгаа. Тэгэхдээ ганцхан баг л сонгохоор байгаа. Гэтэл бидэнд дэлхийн топ5 банк, дэлхийн шилдэг арван зөвлөх хэрэгтэй байгаа юм. Ингэж байж бид Тавантолгойгоо олон улсын түвшинд зөв засаглалтай, үнэ цэнэтэй аж ахуйн нэгж болгож гаргаж ирнэ. Ер нь IPO гэдэг зөвхөн мөнгө босгохдоо биш, “Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компанийн засаглалыг сайжруулах юм. Одоогийн байгаа энэ бүтэц зохион байгуулалт, дүрэм журмаар ““Эрдэнэс-тавантолгой”” олон улсын бирж дээр гарна гэдэг худлаа. Тэгэхээр засаглалыг сайжруулахын тулд эхний ээлжид зөвлөхүүдээ сонгоод дараа нь банкуудаа сонгоод явна. Одоогийн байгаа бүрэлдэхүүн “Эрдэнэс-Тавантолгой”-г олон улсын түвшинд гаргаж чадахгүй.

Тэгэхээр олон улсын түвшинд хүрсэн олон улсын шилдэг менежерүүдтэй хамтарсан байдлаар монголын шилдэг хөвгүүдийг баг болгож “Эрдэнэс-Тавантолгой”-гоо олон улсын түвшинд гаргах ёстой. “Эрдэнэс-Тавантолгой”  компанийн хувьд энэ гурван сардаа багтаад зөвлөхүүдээ, банкаа сонгоод хоёрдугаар улирлын сүүл, гуравдугаар сарын эхэн хагастаа багтаана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. IPO хийснээр засаглалыг сайжруулж, компанийн чадавхийг дээшлүүлнэ. Төрийн өмчих компани ингэж анх дуаа IPO гаргах гэж байгаа. Өмнө нь төрийг муу менежер гэдэг байсан. Гэтэл "Эрдэнэс-Тавантолгой" өнгөрсөн жил 38.1 сая тонн нүүрс экспортлолоо. Төр сайн менежер гэдгийг Тавантолгойн төсөл дээр харуулна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    12 цаг 27 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 31 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    13 цаг 7 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК