Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

PDAC дахь Монгол: Алт, зэс, нүүрс, ахиад Тавантолгой

2019-3-05
0
ЖИРГЭХ

Торонтогийн “Метро Торонто конвеншн цэнтр”-ийн 206D тоотод зассан суудал битүү дүүрчээ. Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хөрөнгө оруулагчдад хандсан илтгэлийг сонсохоор хөрөнгө оруулагчид, шинжээчид цугласан нь энэ байв. Монголын уул уурхай моодноос гарах болоогүйг илтгэсэн энэ дүр төрх нэг талаар хөрөнгө оруулах сонирхол, нөгөө талаар хөрөнгө оруулах улсын хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой юу гэсэн хөрөнгө оруулагчдын эргэлзээг харуулж байлаа. Тиймээс л хөрөнгө оруулагчдад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласнаасаа хойш хоёр дахь жилдээ Канадын Торонтод болдог уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт PDAC-ийг зорин ирсэн Д.Сумъяабазар сайдын үг Монголд хөрөнгө оруулах уу үгүй юү гэдэгт нь жим болох учиртай байв. “Монголиа@PDAC-2019” тусгай хөтөлбөр зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад улс орныхоо хууль эрх зүйн орчин, салбарынхаа талаар танилцуулсан Д.Сумъяабазар сайд “Монгол улс ашигт малтмалын ерөнхий бодлоготой байсан бол одоо голлох ашигт малтмал бүрээр тусгай стратегийн бодлого боловсруулан ажиллаж байгаа” гэдгийг дурдаад ингэснээр хайгуулын салбарын хөрөнгө оруулагчдын эрсдэлийг эрс бууруулж байгаа гэдгийг онцолсон билээ. Мэдээж хөрөнгө оруулагчдад бодит тоо, бодит ажил л чухал байдаг учир өнгөрсөн жилийн PDAC-аас энэ жилийнх хүртэл Монголын уул уурхайн салбарт ямар өөрчлөлт ахиц гарсныг сонирхох нь дамжиггүй. Гэсэн ч энэ талаар манай улс, манай уул уурхайн салбар нүүр бардам хэлэх үгтэй байсан нь юутай сайхан. Учир нь, Дотоодын нийт бүтээгдэхүүний 54, нийт үйлдвэрлэлийн 71, нийт экспортын 86, нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг уул уурхайн салбар эзэлдэг гэхээр манай улсын эдийн засагт уул уурхай салбар ямар жин дардаг нь бэлхнээ харагдана. Улсынхаа эдийн засагт ингэж жин дардаг уул уурхайн салбар өсөлттэй байсан учир нийт эдийн засаг ч нэмэх үзүүлэлттэй гарсан нь маргаангүй. Бүр тодруулбал Монголын эдийн засагт өнгөрсөн онд зэс хоёр тэрбум ам.доллар, нүүрс гурван тэрбум ам.долар оруулсан бол Монголбанкинд тушаасан алтны хэмжээ мөн л түүхэн дээд амжилт авчирсан билээ. Өнгөрсөн оны эцсийн мэдээгээр Моголбанкинд тушаасан алт 22 тонн болсон нь манай улсын түүхэн дээд амжилт болсон юм. Энэ нь эдийн засагт 897 сая доллар авчирсан үзүүлэлт юм. Үүнийг тэрбум долларт хүргэх боломж тун удахгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд PDAC-ийн үеэр хөрөнгө оруулагчдын өмнө онцоллоо. Ингэвэл тэрбум доллар эдийн засагт авчирдаг уул уурхайн гурав дахь ашигт малтмал алт болох юм. Алтны олборлолт өсөх таатай нөхцөл ч бүрдээд байгаа. Одоо манай улсын алтны салбар шороон ордоос олборлолт явуулдаг. Үүнийг үндсэн орд руу шилжүүлж байгаа. Үороон ордоос үндсэн орд руу олборлолтыг шилжүүлснээр алтны олборлолт нэмэгддэг гэсэн судалгаа байдаг учир энэ салбарт хөрөнгө оруулахыг зорьж байгаа хөрөнгө оруулагчдад сайдын хийсэн мэдээлэл чимэгтэй сонсогдсон нь гарцаагүй. Манай улсын хувьд уул уурхайн гол бүтээгдэхүүний зах зээл нь яах аргагүй БНХАУ, Япон, Солонгос улсууд. Эдгээр улстай улс төр, эдийн засгийн сайн харилцаатай Стратегийн түншлэлийн гэрээ хэлцэл байгуулсан нь манай улсын уул уурхайн салбар бас нэгэн давуу тал гэдгийг хөрөнгө оруулагчдад салбарын сайд дуулгасан. Голлох ашигт малтмалуудаа турбум ам.доллдар давсан ашигтай ажилладаг болгохоор том зорилт тавиад байгаа. Үүнийгээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 баримт бичигт тусгасан гэдгийг ч онцолж байлаа. Оюутолгойн цахилгаан станцын зөвшөөрлийг өгч ажил эхэлсэн, Өмнийн говийн бүсийн дэд бүтцийн асуудлыг энэ таван жилд шийдэхээр том зорилго тавьсан зэрэг өнгөрсөн жилйин PDAC-ийн уулзалтаас хойш энэ жилийн уулзалтыг олон сайхан мэдээтэй угтаж байгаагаа хөрөнгө оруулагчдад нүүр бардам хэлэх сайхан байлгүй яах вэ.

Д.Сумъяабазар сайдын илтгэлийн гол чухал хэсэг нь мэдээж Тавантолгойн IPO байлаа. Стратегийн түншлэгч сонгон шалгаруулж, гаднын зөвлөхүүдтэйгээр ажлаа урагшлуулна гэж мэдэгдсэн сайдын илтгэл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан. Ямартай ч PDAC2019 уулзалтын үеэр Монгол Улс уул уурхайн бодлогоо танилцуулсан, боломжийг нээсэн. Хөрөнгө оруулагчид хошуурах цаг удахгүй биз ээ.

“Монголиа@PDAC-2019” уулзалтын сонирхолтой зочин илтгэгчид нь Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресийн “Оюутолгой-Улс орны ирээдүйг хурдасгагч” байлаа. Амжилттай хэрэгжиж байгаа ийм төсөл Монголын уул уурхайн салбарт байгаа нь үнэхээр бахархам сайхан. Монголд хөрөнгө оруулахад болох юм байна гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад хэрэгжээд явж байгаа Оюутолгойгоос өөр юу өгөх билээ дээ. Түүнээс гадна төслөө эхлүүлэх нь цаг хугацааны л асуудал болоод байгаа “Занаду майнз”-ын Эндрю Стюарт, оны эхний хагаст багтаан алтны төслөө эхлүүлэхээр төлөвлөсөн “Степ гоулд”, Хөндийн ордын олборлолт эхлүүлэх зөвшөөрөл хүлээж буй “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн Петер Акерли нар ч бусад хөрөнгө оруулагч нарт Монголын талаар, хөрөнгө оруулахад таатай нөхцөлийн талаар, өөрсдийн төслийн талаар дуулгасан. Ийм хөрөнгө оруулагчдын үнэн үг эргээд өчнөөн хөрөнгө оруулагчийн эргэлзээг тайлж итгэлийн цучил нэмдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    11 цаг 15 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    11 цаг 19 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 26 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    11 цаг 32 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 56 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК