Казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш нийслэл хотноо зохиогдох гэж байна.
Жил бүр зохиогддог Казах үндэсний бөхийн төрөл болох казах курес бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Баян-Өлгий аймгийн бөхчүүд оролцдог. Харин энэ жил анх удаа казах курес бөхийн Монгол улсын аваргуудыг тодруулахаар болсон юм.
Тус тэмцээн 55, 60, 66, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд шилдгүүдээ тодруулах бөгөөд түрүүлсэн тамирчдыг 500 мянган төгрөгөөр, үнэмлэхүй ялалт байгуулсан аваргыг нэг сая төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнах аж.