Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 16, 19 хүртэлх насныхны футзалын лиг хоёрдугаар сарын 25-аас 03-р сарын 09-ийг хүртэл амжилттай өнгөрлөө. Өсвөр, залуу үеийн хүчирхэг багуудтай “Дэрэн” клуб энэ удаагийн лигийн тэмцээнд мөн л амжилттай оролцон 16, 19 хүртэлх насны ангилалд аварга авч, өнгөрсөн жилийн амжилтаа давтсан юм.
16 хүртэлх насны ангиллын мөнгөн медалийг “Хараацай” клуб хүртэх нь тодорхой болоод байсан бол 19 хүртэлх насныхны мөнгөн медалийг “ДМЮ” клуб, аваргын болзол хангасан “Дэрэн” 6:5-аар буулган авсныхаа хүчээр өөрсдийн болгож чадлаа. “ДМЮ”, “Дэрэн”-г хожсон тул “Монголын тэмүүлэл” 19 хүртэлх насанд хүрэл медаль хүртлээ. Харин 16 хүртэлх насанд Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клубийн хөвгүүд шагналын тавцанд гарч, хүрэл медалийг энгэртээ гялалзуулав. Шагналт байранд шалгарсан багуудын чухал нэгэн хэсэг байсан шилдэг тоглогчдыг тодруулахад: 19 хүртэлх нас:
Шилдэг хаалгач: С.Батмагнай /Дэрэн/ Шилдэг тэгш тоглогч: Н.Тэнгис /ДМЮ/
Шилдэг довтлогч: Б.Оюунболд /Монголын тэмүүлэл/ 30 гоол 16 хүртэлх нас: Шилдэг хаалгач: Б.Мөнх-Өлзий /Хараацай/
Шилдэг тэгш тоглогч: Д.Шийрэвжамц /Дэрэн/
Шилдэг довтлогч: Б.Намсрайдорж /Арвис/ 23 гоол нар тус тус нэрлэгдлээ