Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнөөдөр эхэллээ. Башёгийн зүүний магнай ёкозүна Хакүхо М.Даваажаргал эхний даваагаа төвөггүй авсан бол ёкозүна Какүрюү М.Ананд уналаа. Мөн өнгөрсөн тэмцээний түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил гараагаа сайхан эхлүүлж, бусад озеки нар ч энэ өдөр давцгаав. Тэгвэл цагтаа озеки цолтой мандаж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маань таван тэмцээний дараа дэвжээнд гарч, жонидан зиндаанд эхний ялалтаа авлаа.