Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт хугацаат шалгалт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, МХЕГ-аас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад удирдамжаа танилцуулж, шалгалт хийх зөвшөөрөл авлаа.
Шалгалтыг өнөөдрөөс эхлэн сарын хугацаатай хийж гүйцэтгэх юм байна. Уг нь МХЕГ-аас өнгөрсөн жил тус газарт шалгалт хийх гэсэн боловч Д.Жигжиднямаа хоёр ч удаа татгалзсан хариу өгсөн байна. Өнгөрсөн хоёр жилийн байдлаар УБТЗ-д 62 удаагийн осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан нь тус газрыг шалгах үндэслэл болжээ.
Сэтгэгдэл (2)