Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“М.Энхболдгүй төр”-ийн 40 хоног

2019-3-12
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр  Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт ажлаа хүлээлгэн өгсөн.

Үүнээс хойш 39 хонож байна. Монгол Улс мандан бадарсан уу. Төрийн нэрээр хулгай дээрэм хийгчид шийтгүүлсэн үү. “60 тэрбумын хэрэг” нотлогдож “ЖДҮчид хариуцлага хүлээв үү?

Богино хугацаанд ихийг нэхэж байгаа бол хүлээе. М.Энхболд Г.Занданшатарт УИХ-ын даргын ажлаа хүлээлгэж өгөхдөө амжилт хүсээд УИХ-аар хэлэлцэж байгаа болон хэлэлцэхээр өргөн баригдсан хууль тогтоомжийн жагсаалтыг хүлээлгэн өгсөн. Тэр хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэх үү, эсвэл яаралтайгаар оруулж ирэх “өөр хуулийн төслүүд” батлагдах болов уу. Энэ мэт олон асуудал хүлээгдэж байна. УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхээр хэлэлцэж эхлэх нь үү гэтэл АТГ-ын дарга, дэд даргыг солихоос эхлээд өөр асуудлууд яаралтайгаар орж ирэхээр боллоо.

МАН-ын III Бага хурал 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд болж, 20-нд М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Энэ үеэр өөртэй нь холбоотой ноцтой асуудал бүрт хариулт өгсөн. Энэ тайлбараа шүүхийн өмнө ч давтан хэлэх байх. Харин түүнийг ноцтой асуудлуудад, тухайлбал Эрдэнэтийн 49 хувийн хэлцэл, ХХБ-ны хувьчлал, уул уурхай лицензүүд, АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, “МАНАН” бүлэг, “шударга бусын хонгил”, “60 тэрбумын схем” зэрэгтэй холбоотой асуудлаар өөрийг нь холбогдуулан ярьсан зүйлүүдээ нотолж чадахгүй бол шүүхэд хандана гэсэн билээ.

 Нэг Ерөнхийлөгч нөгөө Ерөнхийлөгчөө, нэг УИХ-ын дарга нөгөө УИХ-ын даргаа шүүхээр шалгуулж төрийн албаны залгамж халааг үргэлжлүүлэх болсон нь нэн харамсалтай боловч итгэхгүй байхын аргагүй хүмүүс итгэхээс аргагүй мэдээлэл хийж байсан болохоор эдгээр асуудлыг эцэслэхгүй бол маргаан, талцал үргэлжилсээр байна.

Тэр өдөр М.Энхболд ажлаа өгөхгүй гэдгээ ч, “Та ажлаа өгчихвөл би ч ажлаа өгнө” гэсэн хоёрхон хүний мэдэх учиртай нууцыг задалсан У.Хүрэлсүхийг таньснаа ч мэдэгдсэн. Харин үүнээсээ хойш 40 гаруй хоногийн дараа, ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу “шинэ хууль” яаралтай батлуулж ажлаа өгсөн юм. Гэсэн ч дээрх бүх асуудал яг хэвээрээ гацав.

Ингэхэд М.Энхболд яах гэж огцрохгүй гацаагаад байв? Тэр явчихаар юу болчих гээд байв гэдэг нь одоо маш тодорхой харагдаж байна. Хэдийгээр тэрбээр нэгэнтээ “ҮАБЗ дээр ганцаардаад байна. Тухайлбал ШХАБ-ын асуудлаар” гэсэн нь ноцтой сонсогдож байсан ч одоо бодоход халхавч байсан юм биш үү.

АТГ-ын даргыг, дэд даргыг, Ерөнхий прокурорыг өөрчлөх хүсэл бол ил байсан. Харин Эрдэнэт үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоох зэрэг дээр ҮАБЗ дээр санал нэгдэхгүй л байжээ дээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордуудыг төрийн мэдэлд авахыг ч М.Энхболд дэмжиж өгөхгүй байсан бололтой. Жирийн иргэнд энэ бүхэн яг амьдралд нь тулсан асуудал биш боловч ЖДҮХС-ийн зээлээр орлогоо нэмэгдүүлэх боломжоо “мэдээлэлд ойр”, төрийн өндөр албан тушаалтнуудад алдсанаа мэдсэн олон нийт одоог хүртэл хариуцлага тооцохыг хүлээсээр байна. Энэ бүхэн улс төрийн тохироо, томилогооны зураг схемээс болоод гацсаар улиг болох, замхрах магадлал өндөр байгаад олон нийт дургүйцэж бухимдсаар...Хэн ШХАБ-д элсэх гээд, элсүүлэх гээд байгаа нь эс харагдах боловч нөлөө бүхий улстөрчид дуугарч эхэлсэн. Батлан хамгаалах салбараар оролдож, хар тамхитай тэмцэх ажлаа ШХАБ-тай холбон ярьж, ШХАБ-ын гишүүн орноор айлчлах, түүний жинхэнэ гишүүн болсноор их хэмжээний зээл авчих боломж байгаа тухай ярих энэ бүхэн тохиолдол гэж үү.

М.Энхболд одоо хаана, юу хийж яваа нь хэнд сонин байх бол. Тэр одоо УИХ-ын гишүүн. Харин тэр улстөрчийн байр суурь, ноён нуруу, аливаа ажилд хандах арга барил хэсэг бүлэг хүмүүст нэлээд удаан хадгалагдах, бүр нэхэгдэж мэдэх бололтой. 

М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 28-нд Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан согтуу галзуу хэдэн хуурай дүү нараасаа болж нүүр хийх газаргүй болж “Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч гэсэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж байна” гэсэн мэдэгдэл хийгээд МСУХ-ны ерөнхийлөгчийн холбооны ажлаа өгсөн юм. “Морио гомдоосон монгол” гэгчээр түүнээс хойш өөдлөөгүй. Цаг үргэлж “тэжээсэн хэдэн бяруундаа” тийрүүлсээр байгаад УИХ-ын даргын ажлаа хүртэл өгөхдөө өөрийг нь огцруулах хуулийн төслийг бараг л гараараа бичилцэх нь холгүй нөхцөл байдалд орж билээ.

Мөнхийн дарга гэж байх биш. Улс төр, төрийн алба харгис шүү дээ. Харин өнөөдрийн цаг мөчид түүн шиг амар амгалан хүн байгаа болов уу гэмээр алсарч. Багийнхан руугаа, арай ойр дотно хамтарч явсан бүхэн рүүгээ харахад адлуулаастай. Гол буруутан нь өөрөө мэт.

Тэр бол 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож тухай үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг гаргасан. Энэ 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан ч одоо Ц.Элбэгдоржтой л хардагдаж үлдсэн юм. 

УИХ-ын сонгуулийн өмнөхөн түүнийг олж ирж нам удирдуулж ялалт байгуулах болдог. Тэр ялуулдаг. Одоо ч тэвдэхийн цагт тийм уур амьсгал үүсэхийг үгүйсгэхгүй. Учир нь 2006 онд Ерөнхий сайдаар томилогдоод таван намтай Эв нэгдлийн гэдэг тодотголтой Засгийн газрыг тэр тусмаа гол сөрөг хүчин АН-гүйгээр байгуулж ажилласан түүнийг талцаж хуваагдсан нэг намыг ялуулчихвал гайхах зүйлгүй.

Үүний өмнө Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа 60 тэрбумын асуудлыг ил болгох ёстой.Нэгнээ хэлмэгдүүлээд явуулсан шигээ шийтгэж эсвэл цагаатгаж чаддаг төртэй байх нь ийм хэлмэгдэл дахин давтагдахгүй байх, хэрэгт холбогдсон бол хэн ч шийтгэгддэгийг харуулах учир замхруулалгүй шийдэх асуудал яах аргагүй мөн.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал анхаарлын төвд байна. Цагтаа бараг хааны зиндаанд төр барьж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Асгатын ордыг оросуудад наймаалцахад нь саад хийж чадсан М.Энхболд энэ удаад хэнээс айж эмээж, юунд шунаж холбоотон хамсаатан болох билээ.

“Жоом толгойгүйгээр ес хоног амьдарч чаддаг” гэгчээр талцал хуваагдлын дүнд зарим даргагүйгээр монголчууд амьдарч үзлээ. Дарга биднийг тэжээдэггүй юм байна гэж зарим нь ойлгосноо ярьж байна билээ. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн ард иргэдийн хувьд ийм л юм. Дарга ард иргэдийн дэмжлэггүйгээр оршин тогтнох тун хэцүү. Аргагүйн эрхэнд дарангуйлж эхэлдэг. Дарангуйлал нь хэтэрч, нийгэмчлэл нь ихэсч тав хоног таг харанхуй болсон Венесуэл алсын АНУ-ыг буруутгаж эхлэхийг бид харж байна. Энэ жишээ цаанаа л ойрхон, Монгол руу гэтээд ч байх шиг санагдах боллоо. Харин иргэд даргагүйгээр амьдарч аж төрж болоод байдгийг хараад авлаа. Өөрийгөө, өрхтэйгээ болгоод байхад болдог аж. Гэтэл өрхийн орлогоос нь төрчид хулгайлчихаад байхыг өдөр бүр уншиж, сонсож, харж байгаа иргэд нэг л өдөр тэсрэх вий.

Ийм нэгэн 40 хоногийг бид үдлээ. Юу сайхан болсон, юу сайхан болохыг таашгүй.

 

У.Оргилмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (43)

  • serlee (66.181.164.84)
    hereg algaa bichij baigaa setguulch hen be
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.64.120)
    Баастай бурхан байсан ч, байгаагүй ч адилхан л өдөр хоног өнгөрч өрөнд баригдсаар л байгаа.
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.26.145)
    БООВ БӨГСИЙ НЬ ДОЛООЖ ГОЛОО ЗОГООГЧДЫН ЗООС НЬ ТАСРАХААР ХУУЧНАА САНАГАЛЗАН ЖАРГАЖ ЯВСАН ҮЕЭ МАГТАН ДУУЛЖ ХАМГААЛАХ НЬ ОЙР БАЙСАН БЯЛДУУЧЛАГЧДЫН ЗАН ЮМ ДАА.ЭНХБОЛДИЙГ УНАГААГААД Л БОЛЧИХ ЮМ ШИГ БОДОЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ.ЯМАР БӨХ ШИГ НАЙРААД НУХААД ХАЯЧИХААД ЯЛЧИХДАГ БИШ.МАНАН МОНГОЛЫГ ЗУЗААН НӨМӨРЧИХСӨН БАЙЖ ГЭДЭГ НЬ УЛАМ ТОД ХАРАГДАЖ БНА.АРАБЫН ШЕХУУДЫН ЗИНДААНД ХҮРТЛЭЭ БАЯЖСАН ХҮНИЙГ ЮУ ГЭХЭВ.БӨГС ДОЛООГЧИД ОДОО БОЛЬЧИХ.ӨӨРТ ЧИНЬ Л ГАЙ ИРНЭ ШҮҮ.
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.44.218)
    М.Энхболд бол Гэрийн хүмүүжил их сайтай айлын хүү, ах дүүс нь ч их сайн хүмүүс байдаг.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.32)
    Jenco, Huk 2-toi haritsuulashgui hun shuu dee. Hoorhiig denduu muuhai doromjilson doo
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.32)
    Ene huniig harluulj muulj doromjilj buulgasan shaltgaan ch tailagdaad ehellee dee. Denduu tulhtai, taivan, jinhene mongol er hun dee
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (118.41.99.188)
    Та гоё бичлээ уншлаа таалагдлаа
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • бажаа (66.181.161.70)
    Энхболд ноён нуруутай жинхэнэ эр хүн дээ
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.187.78)
    Ардын нам ахиад л хадаг бариад гуйх өдөр ирнээ. Өнөөдрийн удирдагч дарга нар нь өөдтэйхөн ч авч явж чадахгүй байгаа юм шиг харагдаад байна. Женкогийн заавраар, херо, зандан, болд гээд хогийн гаруудын турхираасаар л явж байна даа.
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.242.47.98)
    Аль амбасын үеийн газрын наймаа,тэр нь нотлогдоогүй.Тэрнээс хойш хичнээн засаг дарга нар байсан билээ. 60тэрбумийг Энхболдоос бусад хурган дарга нар хэрэгжүүлсэн байх.Тэд нарын ажилд авсан чадваргүй хүмүүс тѳрийн албанд буг болж бна.М.Энхболд бол ноён нуруутай.тулхтай улс тѳрч мѳнѳѳс мѳн.
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
    • Tiim shuu
      2019 оны 03 сарын 16
  • irgen (150.129.141.27)
    Yag unen, Gatsaa kazinochin Zandanshatar, tsergiin baga darga Huuk 2-oos yu ch garahgui. Butargaj taraahaas uur yu hiij baigaa yum be. Deerem guteglegt harin sain sursan.
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (103.229.122.137)
    СЭЛЭМ.НУСКА 2 МОНГОЛЫН ТӨРД М.ЭНХБОЛДЫН ДЭРГЭД ЖУЛДАЖ БНА. . НУСКА О.ЭРДЭНЭ .СЭЛЭМ НАР ҮНДСЭН ХУУЛЬ.БУСАД ХУУЛИЙГ БАЙНГА ЗӨРЧИХ ЮМ. . ӨӨРСДӨӨ ИХ ТОМ гээд БОДЧИХСОН. . . АДГИЙН ХУЛГАЙЧ ЗАСГИЙН ГАЗАР БОЛООД БНААА. . ОДОО ХАРААД БХАД МИЕЭ ЗӨВ.ХУУЛЬ ЗӨРЧИХИЙГ НЬ ХОРИГЛОЖ БАЙЖ ДЭЭ. . СЭЛЭМ. НУСКА О.ЭРД НАР МЭХТ МЭХЭНДЭЭ гэднгҮЛГЭРЭЭР ХӨӨГДӨХ ХУГАЦАА НЬ ОЙРТСООР. . . ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ. СЭЛЭМ. НУСКАМНУУД БОЛЖЭЭ. . ЭНЭ ЗАСАГ. . .
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Zochin (119.40.99.30)
    Энхболдтойгоо адилхан царайтай энэ маанаг хүүхэн юу гэж хүмүүсийн тархи угаах гэж тэнэг юм бичнэ вэ! Улаанбаатарын газрыг хэн зарж, гишгэх газаргүй болгосон бэ ухна Оргилмаа?
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.179.27.60)
    Түүнийг хүний хувьд маш сайн хүн, мөс чанартай хүн байх гэж боддог , олон хүмүүсийн ярианд ингэж дурдагдсан байдаг, олон намын хүмүүстэй сайн харьцаатай байсан гэж ойлгодог. Өнөөдөр олон хүмүүс, улс төрчид түүнээс нүүр буруулжээ, жишээ нь нэгдсэн журмаар ЖДҮС -гаас нууцаар зээл авсан УИХ гишүүд сайд нар нь, 60 тэрбум гэдэг схемийг жинхэнээр хэрэгжүүлсэн намын нөхөд удирдлага нь өдийг хүртэл ажил амьдралаа тэтгүүлж эх орныхоо төлөө өнөөгийн сайн муу хэргийн бий болгоход хамтран санаа нийлж зүтгэж явсан амин найзууд нь .....Та гүтгүүлж худлаа доромжлуулсан үйлдэл болгоноо шалгуулж үнэн мөнийг олоорой.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.160.88)
    Өнөөгийн энэ их булай булхай бузар луйврийн хаагуур нь юу хийгээд яваад байсан нөхөр вэ,,!!?
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.82)
    Эбитэй нийлээд буруутсан
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    Энхболд үгүйлэгдэнэ гэж юу байх вэ дээ төр түмний ажил явдгаараа явна шүү дээ нэг хүний тахин шүтлэгийг болих л хэрэгтэй байгаамдаа
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.24.16)
    Оргилмаа бусгуй овоо мэдрэгдэм " борыг " ( тогрог шуу) гулгуулаа юм биз дээ ...
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • zochin (202.179.26.34)
    boon char nugelten M.Enchbold chorond uldsen amidralaa ongorooch estoi
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.170)
    ми овогт хамаг л буруу гарын хулгайч нартай нийлчихсэн. нэг ч талх зарж үзээгүй мөртлөө мөш их хадгаламж хөрөнгөтэй гээд яриад сөхөөд гаргавал их но байгаа.
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • ИРГЭН (66.181.164.222)
    ЗАА ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА БИЗ ДЭЭ. МОНГОЛЧУУДАА. АЖИЛ ХИЙХЭД АЛДАА ОНОО БАЙСАН Л БАЙЛГҮЙ. УНАЖ ЯВААД МОРИО, ХАНИЛЖ ЯВААД НӨХРӨӨ ГЭЭЧЭЭР ХАЖУУД НЬ ХАМТДАА ТӨРИЙГ БАРИЛЦАЖ ЯВСАН ХҮМҮҮС ӨӨР ГАРИГААС ИРСЭН МЭТ ЭНХБОЛДЫГ МУУЛААД ГАЙХААДЛ, ШАГШРААД Л БАЙСАН НЬ СОНИН САНАГДААД БАЙДАГ ЮМ. НЯМКА, ХҮҮК Г.М
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Энэ балай бүхий л хууль бус зүйлийн ард хайцайлж байсан хүн дээ, Төрийн хуулийг хууль биш болгосон хүн , энэ нь улс оронд асар их хохирол авчисан байх
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.176.118)
    olon jiliin um yariad bgaan gazriin naimaa xeel xaxyyl. ternees daraa 7 xonooos shaal oor boochixno geegyi shuu
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.176.118)
    olon jiliin um yariad bgaan gazriin naimaa xeel xaxyyl. ternees daraa 7 xonooos shaal oor boochixno geegyi shuu
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Бар (66.181.160.31)
    Энэ хүн шиг тухтай хүн одоо байгаа нөхдөд алга
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.143.95)
    Балай авгай
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    М.Энхболд дарга бол Оюунэрдэнэтэнгүүдийн яриад байгаа шиг хүн бишээ?! МАН-ыг ялуулсан, Асгатын ордыг өгөөгүй, сонгуулийн өмнө МАН-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49%-ийг анх дэлгэсэн, бас Эрдэнэтийн 49%-ийг төрд авах нь зөв гэдэг шийдвэрийг гаргаж чадсан, Монгол улсыг ШХН-т элсүүлэхээс болгоомжилсон, МИАТ-ын болон бусад томоохон АА-н нэгжийн хувьчлалыг түдгэлзүүлсэн төрийн хүний нуруу жудаг гаргаж чаддаг гээд олон гавъяа түүнд бий?! Энэ төрд түүн шиг мэрэгжсэн туршлагажсан тулх жудагтай улс төрч байхгүй ээ?! Түүнийг яаж ч балчиг шавартай хутгах гээд нэмэргүй?! Ёстой булавч бултайж дараьч даравч дардайх нь дамжиггүй ээ?!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • artaased
      uneheer toriin tushee mongol hunii uhaalag noen nuruutai udidagts bol M Enhbold odoo sagsalzaad baitgaa hooson tolgoitnuud bol mongoliig horlogzid gedgiig jbzgui munhag hunii gar togloom bolj baigaa gedgiig bolobsrol uhaantai mongolzuud oilgoj baigaa jaahan l huleene uu
      2019 оны 03 сарын 12
  • Иргэн (203.91.119.94)
    М.Энхболд дарга бол Оюунэрдэнэтэнгүүдийн яриад байгаа шиг хүн бишээ?! МАН-ыг ялуулсан, Асгатын ордыг өгөөгүй, сонгуулийн өмнө МАН-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49%-ийг анх дэлгэсэн, бас Эрдэнэтийн 49%-ийг төрд авах нь зөв гэдэг шийдвэрийг гаргаж чадсан, Монгол улсыг ШХН-т элсүүлэхээс болгоомжилсон, МИАТ-ын болон бусад томоохон АА-н нэгжийн хувьчлалыг түдгэлзүүлсэн төрийн хүний нуруу жудаг гаргаж чаддаг гээд олон гавъяа түүнд бий?! Энэ төрд түүн шиг мэрэгжсэн туршлагажсан тулх жудагтай улс төрч байхгүй ээ?! Түүнийг яаж ч балчиг шавартай хутгах гээд нэмэргүй?! Ёстой булавч бултайж дараьч даравч дардайх нь дамжиггүй ээ?!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    М.Энхболд дарга бол Оюунэрдэнэтэнгүүдийн яриад байгаа шиг хүн бишээ?! МАН-ыг ялуулсан, Асгатын ордыг өгөөгүй, сонгуулийн өмнө МАН-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49%-ийг анх дэлгэсэн, бас Эрдэнэтийн 49%-ийг төрд авах нь зөв гэдэг шийдвэрийг гаргаж чадсан, Монгол улсыг ШХН-т элсүүлэхээс болгоомжилсон, МИАТ-ын болон бусад томоохон АА-н нэгжийн хувьчлалыг түдгэлзүүлсэн төрийн хүний нуруу жудаг гаргаж чаддаг гээд олон гавъяа түүнд бий?! Энэ төрд түүн шиг мэрэгжсэн туршлагажсан тулх жудагтай улс төрч байхгүй ээ?! Түүнийг яаж ч балчиг шавартай хутгах гээд нэмэргүй?! Ёстой булавч бултайж дараьч даравч дардайх нь дамжиггүй ээ?!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ хүний нүгэл цагийн аясаар улам л зузаарах болтой сүүлийн өдрүүдийн үйл явдлаас харахад
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • Нүглийг нь мэдэж байгаа бол тоочооч хө
      2019 оны 03 сарын 12
  • Т (203.91.115.37)
    Иргэн Энхболд 60 тэрбумын асуудалд оролцсон нь үнэн Тиймээс ажилаа өгөх нь зөв
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • 60 Тэрбумыг ярьж орж ирсэн хүмүүсийн саналыг хүлээж аваагүй юм билээ. Харин Хүрэлсүхэд 60тэрбумын санал таалагдаад ЭНхболдыг хүчээр унагааж байгаад ЖДҮ-гээр барьцаалж байгаад өөрөө хэрэгжүүлсэн .
      2019 оны 03 сарын 12
  • зочин (202.9.45.161)
    энхболд зайлж хүмүүсийн итгэл сэргэсэн, нэг их бөөн хар чулуу аваад хаячих шиг болсон, одоо тарвага, хүзүүгүй хочит элбэгдоржийг хууль дуудаж цагтаа олон аавын хүүхдүүдийг чирч оруулсан аавынд очих сайхан цагийг монголчууд хүлээж байна.
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • Ajaa taij
      Nogoon malgaitanii udamuud sugselzej ehelvuu guide ut?
      2019 оны 03 сарын 12
    • zerleg
      dongoswoo
      2019 оны 03 сарын 12
    • zochin
      unen
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (103.229.122.5)
    Энхболд байсан тулдаа Жэнкогийн бүлэглэлд хориг тавьж байсан. Одоо яаж сад тавьж байгааг харж байгаа биз дээ!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • ХУУЛЬГҮЙ, ХУУЛЬД ЗАХИРАГДДАГГҮЙ УЛС ЯАХЫГ Л ХАРАХ ҮЛДЛЭЭ. Хүссэн юм хүзүүгээр....
      2019 оны 03 сарын 12
    • zerleg
      unen shu hemjeegui erht haani duriig suriig uzuulj baina da
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (182.160.38.98)
    цэвэрлэгдэж л байна. гэхдээ тарвагын шүүгч прокурорууд хаалт хийсээр л байна.
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    1 цаг 35 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2 цаг 38 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    3 цаг 14 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    3 цаг 27 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    4 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    5 цаг 14 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    5 цаг 16 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    5 цаг 21 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    5 цаг 26 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    8 цаг 55 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    9 цаг 58 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    10 цаг 18 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    10 цаг 23 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    10 цаг 59 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    11 цаг 19 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    11 цаг 35 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК