Японы Оказаки хотод байт харвааны ганцаарчилсан болон холимог багийн тэмцээн болов. Тэмцээний ганцаарчилсан харваанд Монголын тамирчин Б.Отгонболд түрүүлж Б.Урантунгалаг хүрэл медаль хүртсэн байна. Харин мөнгөн медалийг Японы Хикарү Хонда хүртжээ.
Дашрамд дурьдахад манай шигшээ багийн 10 тамирчин хоёр дасгалжуулагч тус хотод 18 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн байна.
Б.Жаргал