Автоспортын олимп хэмээгддэг “Дакар ралли- 2019” тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-нд болсон.
Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн 5000 гаруй км элсэн цөлийг туулсан автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт, мотоспортын ОУХМ Б.Баттөр нар оролцож, 68 орны 334 багаас “АUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд III байрт шалгарсан билээ.
Тэгвэл өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Дакар Ралли-2019” тэмцээнд оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нарт "Алтан Очир" одон, ОУХМ Б.Баттөрт "Алтан медаль" гардуулав.
Б.Жаргал