Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Швейцарийн дэвшилт технологийг нэвтрүүлэх нь чухал

2019-3-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна тус улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм. 

Айлчлалын эхний өдрөө Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм. Арга хэмжээг Монгол Улсаас Швейцарийн холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нээв. Энэ үеэр хатагтай Марина Кароббио Гүшетти “7000 гаруй км алс зайд, хоёр өөр тивд оршдог, түүх соёл, ёс заншлын хувьд өөрийн гэсэн онцлогтой манай хоёр үндэстнийг өнгөц харахад нэлээд ялгаатай мэт. Гэсэн атлаа нийт газар нутгийн гуравны нэг нь уулархаг, үзэсгэлэнт байгальтай, ард түмэн нь эх болсон нутаг газраа чин сэтгэлээсээ хайрладаг, өв соёлоо дээдэлдгээрээ бид ижил төстэй билээ. Миний хувьд ирэх зургадугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх болно. Монгол оронтой илүү ойр танилцах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн харилцаагаа илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд айлчлал маань чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Тэрбээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бидний зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна туршлага мэдлэгээ харилцан хуваалцах нь ойрын үеийн чухал зорилт байх болно. Түүнчлэн Монгол иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн зэрэг салбарт хамтран ажиллахыг бид сонирхож байна. Аялал жуулчлал бидний хувьд ихээхэн ирээдүйтэй салбар гэдгийг Монголд айлчилж буй швейцарь жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас харж болно гэсэн юм. Мөн “Бид тавин таван жилийн турш найрсаг харилцаатай явж иржээ. Өнөөдөр бид ойг нь тэмдэглэж байна. Энэ бол эцсийн цэг биш. Үүнээс цааш цоо шинэ шатанд гарах ёстой. Энэ нь хоёр ард түмний эрх ашигт бүрнээ нийцнэ” гэдгийг онцолсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “100 жилийн өмнө манай өвөг дээдэс эх орныхоо бүрэн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эхлүүлж байх үедээ Монгол Улс Швейцарь лугаа хөгжих замыг сонгох нь зүйтэй гэж үзсэн түүх бий. Энэ нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог, далайд гарцгүй, харьцангуй цөөн хүн амтай зэрэг Монгол, Швейцарийн ижил төстэй зүйлийг анзаарч байсан төдийгүй улс гүрнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших замаар улсынхаа хөгжлийг тэтгэж ирсэн Швейцарь Улсын загварыг бидэнд тохирно гэж бодож байсны илрэл болов уу. Өнгөрсөн 55 жилд хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан итгэмжит харилцааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Швейцарийн Холбооны Улстай тогтоосон харилцаагаа боломжтой бүхий л салбарт хөгжүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ түвшинд хүргэж, Швейцарийн дэвшилт технологийг нэвтрүүлэх нь чухал гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ен (222.129.244.72)
    Shveithard mundag tekhnologi ch biidee
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.17.192)
    Tesla hiimel oyuniig urdaas harsan
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.17.192)
    Teslagiin baga tulsheer tsahilgaan gargadag seimens kompan
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    8 цаг 8 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    8 цаг 11 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 18 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    8 цаг 24 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    8 цаг 48 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК