Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Харү башёгийн дөрөв дэх өнөөдрийн барилдаанаар их аварга Хакүхо М.Даваажаргал Дайшёог давж дөрвөн даваатай боллоо. Харин их аварга Какүрюү М.Ананд Миёогирюүг давж гурван даваа, нэг унаатай барилдааныг үргэлжлүүлж байна. Харин Озэки Такаясү Эндог, Озэки Гойэдо Кайсейгээр тус тус дөрөв дэх даваагаа авсан бол Озэки Точиношин Нишигикиг давснаар даваа, унаа тэнцэж 2-2 болов.
Өнгөрсөн башёгийн түрүү бөх Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдрийн барилдаанд Митакүэмид унаснаар нэг даваа, гурван унаатай болов. Дөрөв дэх өдрийн барилдаан Такакейшёо, Хокүтофүжи нар барилдан Такакейшёо давснаар гурван даваа, нэг унаатай болсон бол Хокүтофүжи нэг даваа, гурван унаатай болов. Манай бөх Ичиножёо А.Ичинноров Окиноүмиг давж 4 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.