Эгчийгээ найзтайгаа нийлж хөнөөсөн яллагдагч Б нарт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцээд бүх насаар нь хорих ял оноолоо.
Хэргийг нэхэн сануулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Саруул хороололд гал гарч 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтай олдсон. Хэргийн мөрөөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба шуурхай ажиллаж, хэрэгтэн баривчилсан юм. Хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай Б нь хувийн өш хонзонгийн улмаас хоолойг нь боомилж хөнөөгөөд, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрт гал тавьсан байдаг. Тэрбээр тус хэргийг үйлдэхдээ өөрийн найз Э-тэй хамтран үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (5)