Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдан хорих 461 дүгээр ангид хэн ч “алга”

2019-3-14
0
ЖИРГЭХ

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, Цагдан хорих 461 рүү ачигдсан үе үеийн улс төрийн зүтгэлтнүүд хийгээд нөлөө бүхий эрхмүүдийн цуваа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, “Фортуна" Н.Батбаяр болон Б.Гарамгайбаатар, “Жаст”-ын Ш.Батхүү, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг гээд уртаас урт үргэлжилсэн. Гэвч энэ цуваа өдгөө тасарч, бүр зүүд зэрэглээ мэт сарниад байна.
Тэднийг улс төрд ямархуу манлайлагч байсныг нь мөн албан тушаалд хүрэхээрээ хэрхэн шунан тачааддагыг нь өнгөрсөн хугацаанд ард түмэн сайн харж авсан. Ер нь төрийн өндөр албан тушаалны цензур соц нийгмийн үеийн ойлголтоос тэс өөр болж хувьсан өөрчлөгдсөний тод илрэл нь энэ биз ээ.

Магадгүй энэ бүхэн нь нийтийн өмчөөс хувийн өмчийн хэлбэрт шилжснээс үүдэлтэй байж ч мэдэх. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр төрд гарсан бүхэн өрөмийг нь өөрсдөө хамж, ард түмэнд хусам долоолгох байдал улам даамжрав. Эцэстээ “толгой”-нуудыг хувааж, ордуудыг өөрсдийн болгосон нь эхнээсээ илчлэгдэхийн цагт Цагдан хорих 461-ийг чиглэсэн цувааны жим татсан ч, өнөөдөр энэ жим бүдгэрч эхлэв. Жимээр тоос татуулж байсан бүхэн өнөөдөр эрх чөлөөгөө эдлэж, тааваараа тарвалзах нь холгүй явна. Гадна, дотнын сувиллаар жаргалыг ханатал эдэлж, хэсүүчилж байна.

Уг нь бол тэд гэмт буруутайд сэжиглэгдэж цагдан хоригдсон. Тухайн үедээ өөрийг нь шударга бусын хонгил руу орууллаа гэж гиншигнож, би буруугүй, тэд буруутай гэж  байв. Ёстой л “Үхсэн ч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг арга саам эрэлхийлж, хуулийг гууль болгох гэж үзсэн. Тэдний хичээл зүтгэл талаар болсонгүй. Тиймдээ ч Цагдан хорих 461 дүгээр анги өдгөө хов хоосон байна. Тэнд хэн байна. Хэн ч алга.

Сүүлчийн харуулаар тодроод байсан Жастын Ш.Батхүү хэдхэн хоногийн өмнө “манаагаа” орхисноор хорих анги ийн эзгүйрэхэд хүрсэн юм. Ингэснээр төрийн эрх, бизнесийн магнатаар тодорсон нөхдүүд хуулийн уландаа хэрхэн гишгилж болдогыг батлан харуулав. Тэдний Монголд тарьсан харгайгаар монголчууд өдөр бүр өр төлж сууна. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөс хасах блансад хүртлээ шалдаа буусан эдийн засаг амьтай голтой дэнжигнэж буй энэ цагт төрийн мөнгөнд гар дүрсэн авлигачин нөхдийн хөрөнгийг хуугаар нь хамж, улсын санг арвижуулах нь зүйтэй баймаар. Ийм арга замаар улсынхаа эдийн засгийг сэхээнээс гаргасан дэлхийн түүх олон байдаг юм билээ.

Гэвч монголчуудад тэр дундаа төрийн болоод хууль цаазын индэрт гарсан хэнбугайд ч ийм сонирхол нэгээхэн алга. Яагаад. Чухам яагаад тэдэнд Монголоо гэсэн чин сэтгэл дутна вэ. Тэдэнд ийм сэтгэл үгүй, тэдэнд ийм чин зориг, ёс суртахуун үгүй болоод л Цагдан хорих 461 өдгөө эзгүйрэв. Тэнд хэн байна. Хэн ч алга. Харин Монголд хэн байна. Авлига авч, албан тушаалын өөд мацахын төлөө эхнэр, хүүхдээ ч худалдахаас сийхгүй улаан гартнуудаар дүүрэн байна.

Энэ бол Монголын эмгэнэл, энэ бол Монголын гутамшиг.

Төрийн мөнгөд гар дүрэгсэд их янгууч. Эсвэл үнэнээсээ өвдсөн байгаад түүнийгээ оношлуулж чаддаггүй байсан ч байж мэднэ. Учир нь хээл хахуулийн хэргээр хоригдсон бүхний бие нь өвдөж, хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг моод улам эрчимжив. Хоригдсон болгоныг л өнөө маргаашгүй үхэх гэж байна гэж оношилж, сүр бадраан, өндөр үнэтэй тариаг зай завсаргүй шахна. Эндээс л хорих ангийн эмнэлэг шиг сайн эмнэлэг Монголд байхгүй гэгдэх болов. Тиймдээ л төрийн томчууд хорих ангийн эмнэлгийг зоридог болсон гэх юм уу даа. Худалч хүнд ингэж л ойлгогдохоор байгаа юм. За, ингээд хорих ангийн эмнэлэгт хэвтсэн эрхмүүдийн судсанд улсын мөнгөөр худалдаж авсан өндөр үнэтэй тариаг баруун солгойгүй шахаж, улсын хангамжаас хооллож ундална. Үгүй, ямар аз нь гийсэн од атгаж төрсөн гэхээр ийм байдаг юм, бүү мэд. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг хээл хахуулийн хэргээр саатуулагдсан “өвчтнүүдийг” мөнгөөр угжсаар байгаад биеийг нь тэнхрүүлэхээр нөгөөдүүл нь наранд гарахад саадгүй болж байгаа юм. Ингэж л хуулийн байгууллага бусдыг халаасны хэмжээгээр хэмжиж, эрх мэдэлтэнд энэрэнгүй ханддаг нь ил болсон.

Тиймдээ л Цагдан хорих 461 дүгээр анги эзгүйрэв гэж ямар сайндаа хэлэхэв дээ. Сүүлчийн харуулаар тодорсон  “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг прокурорт буцаагдснаар батлан даалтад гарсан. Ийнхүү авлига, авч албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан эрхмүүд тус ангиас өвчтэй, зовлонтой зэрэг элдэв шалтгаанаар суллагдсаар өдгөө улс орныг донсолгосон дуулиант хэргийн баатрууд гэртээ бүгэхэд хүрэв.

Гэртээ бүгэгсэд яаж ийж байгаад хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж үзэж байна. Тухайлбал, Шадар сайд асан Ц.Оюунбаатарт холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд товлогдсон ч өнөөдрийг хүртэл хойшилсон хэвээр. Мөн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэрэг, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Зам тээвэр, хөгжлийн яамны ТЗУГ-ын дарга асан Б.Махбал нар гээр олон нөхдүүдэд холбогдох хэрэг тодорхой хугацаагаар хойшилсон хэвээр байна.

Эрх мэдэлтнүүдийн хувьд шүүх хурлыг хойшлуулж, сунжруулах нь шалгарсан аргад тооцогддог. Тэд хуулийн цоорхойг гаргууд ашиглаж, хэргээс яаж бултахаа андахгүй. Учир нь дээр дурдсанчлан ямар ч дуулиантай хэрэг байсан хэрхэн сунжруулж, шүүхээс татаж, бүр болохгүй бол зовж зүдэрсэн царай гаргаж байгаад л хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахаа мэддэг. Тиймдээ ч цагдан хорих 461 дүгээр анги хоосорсон биз ээ.

Бид аливаа зүйлийг олон улсын жишигтэй харьцуулдаг улс. Олон улсад хууль бүхнээс дээгүүр гэж үздэг бол манай улсад эрх мэдэл, мөнгө нэгдүгээрт эрэмблэгдэж, түүний нь араас хуульт ёс удаалж байна гэхэд болно. Энэ байдал нь бүр буглаж идээлчихсэн. Уг нь хуулиас давсан эрх мэдэл байх ёсгүй байлтай. Гэсэн ч хуульт ёс эрх мэдэл, мөнгөний өмнө хүчгүйдэж, нэгэнт өвдөг сөгдсөн гэдгийг улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн сунжирч, сунжруулсан хэргүүдээс харж болно.

Эргэн сануулахад, 2018 онд авлигад идэгдсэн байгууллагын жагсаалтыг шүүх байгууллага тэргүүлсэн байдаг. Тиймээс цагдан хорих ангид мөнгөтэй хоригдоно гэж үү. Лав үгүй байх.

Тиймээс л дахин асууя. Цагдан хорих 461 дүгээр ангид хэн байна, хэн ч алга.

Харин Монголд хэн байна. Мөнгө, эрх мэдлийн төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй урвагчид л дүүрэн байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Zochin (66.181.160.126)
    Unshihaas ch durgui hurch bna da
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (202.126.88.38)
    Haachsan yam be
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.4)
    Төрийн өмчтэй нэр холбогдоогүй шинэ хүмүүс гарч байж л төр цэвэршинэ дээ
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.182.35)
    //Тиймээс л дахин асууя. Цагдан хорих 461 дүгээр ангид хэн байна, хэн ч алга.// ЭНЭ ӨДРИЙГ БАХАРХАЖ ТЭМДЭГЛЭХ ЮМ БИШ ҮҮ? ШОРОН ХҮНГҮЙ БАЙНА ГЭДЭГ БАЯРТАЙ ҮЙЛ ЯВДАЛ БИЗДЭЭ.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    цаг болхоор цагаан захтанууд битүү сууцгаах байх
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.120.211)
    Сахал Эрдэнэбилэг, Миеэ, Хүзүүгүй тарвага, Бадамжунай мэтийн татаасаар үүрлэсэн Дээд шүүх, ШЕЗ, Улсын прокурорыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байж л монголд шударга ёс тогтоно.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ДЭЭД ШҮҮХ, ПРОКУРОРТ САЛХИ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХЭН БАЙХААС НЬ ҮЛ ХАМААРААД ХУУЛЬ БҮГДЭД НЬ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БАЙХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ШУДАРГА ҮНЭНГ ХҮЛЭЭЖ БАЙНА. ЭСВЭЛ БИД АЖИЛЛАНА ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.40.6)
    одоо тарвага батүүл энхсайхан ХХБ-хан хэд хоног амраад хооллоод гарна.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.106.126)
    Дээдэс ханцуй дотроо тохиролцоод завгүй байх шиг байна даа. Эвтэй бол хүчтэй гээд уриалаад байсан уу.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.88.39)
    Удахгүй ирж амрах байлгүй дээ новшнууд .
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • ШУДРАГА ИРГЭН (202.126.89.107)
    Цаазын ялыг сэргээж Эрдэнэтийн 51%,49% ынхныг цаазаар авах естой.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • zochin
      bagahan shig erguuteree uchiraa medehgui baij ingej bolohgui
      2019 оны 03 сарын 14
  • Зочин (66.181.182.163)
    Жэнко тэнд очих естой!!! Тереес темер зам барина гэж 739 тэрбум тегрег Жэнко хулгайлсан. Одоо VАБЗеес еерее зевлемж гаргаж Эрдэнэс Тавантолгойд темер зам гэж vзvvлсэн шороогоо дахиад 280 сая доллараар одоо Жэнко шахаж байгаа. Тэр менгеерее Тавантолгой хувьцаа авч Жэнко Тавантолгойг зvгээр авна гэж Тамгын дарга Зика нь 3.7нд хэвлэлээр зарласан!!! Жэнког огцруулж, барьж хийж тэр менгийг телvvлээчээ!!!
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • chi zugeer zail gai min
      2019 оны 03 сарын 14
  • зочин (202.9.45.113)
    элбэгдорж тэнд очихоор аяндаа араас нь нөгөөдүүл нь очоод дүүрэх байлгүй дээ. цаг хугацааны асуудал байх
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Тавантолгойг иргэн бvрт 1072 хувьцаа болгож Элбэгдорж егсен. Жэнко еерт нь егсенгvй гэж Элбэгдоржийг Жэнко Прокурорт егее биздээ. Одоо Жэнко албан тушаалаа ашиглаж Тавантолгойг зvгээр авна гэнэлээ. Жэнког харин барьж хийгээчээ, Элбэгдоржийг биш!
      2019 оны 03 сарын 14
  • Яг үнэнийг хэлжээ (104.35.56.37)
    Яг үнэн
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.212.119.186)
    Наана. Чинь жирийн ард иргэд, 5-10 төгрөг хуссан карманы хулгайч ядарсан ардыг хоридог газар шиг бгаан, хэдэн тэрбумаар нь хуссан хулгайчуудыг хорилоо гэдэг шал худлаа, ямар амралтын газар аваачиж тансаглуулж бгд хорисон нэр зүүгээд бнах, монголд ер шударга юм хаана бнаа, хуулийг хэрэгжүүлж баыгаа юм алга,
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • иргэн (66.181.160.13)
    урвагч хулгайчуудаар бүрэлдсэн мнглын засаг төр хуули шүүхийнхэний эмгэнэлт хуви заяа хойшид хэрхэн үргэлжлэхийг 2020 онд болох сонгуулиар л шийдэнэ дээ гэхдээ түмэн олон мини ямар сонголт хийхээс шалтгаалах бизээ
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Туяа (66.181.161.55)
    Тун тун тун тоогүй
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.25.19)
    yag unen
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    7 цаг 2 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    7 цаг 6 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    7 цаг 18 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    7 цаг 42 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК