Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Я.Санжмятав “Энэ хуулийн төсөлд лобби оруулж ирсэн байна. Ажилтан өдөрт илүү цагаар ажиллах дээд хэмжээ нь 12 цаг гэж байна. Хүн жилийн 365 хоногийн 110 өдөр нь л өөрийн гэртээ байх нь. Амьдралд хөдөлмөрлөх, мөнгө олох мэдээж хэрэгтэй. Гэхдээ гэр бүлийн тогтвор суурьшил, амьдрал ахуй, физилогийн олон асуудал зөрчигдөнө. Мөн малчны хөдөлмөрийн асуудал байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мал маллаж байгаа ажилтан хэрвээ зөвшөөрсөн бол цалингийн хөлсийн 30 хувийг олгоно гэж заасан байна. Уг нь 109 хувь мөнгийг нь олгох ёстой шүү дээ. Энэ мэтчилэн асуудал зөндөө байна. Хуулийн төслөө сайн нягтлаарай” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)