Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

2019-3-15
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Зэвсэгт хүчний 98 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Эрхэм генерал офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, дэлхийн халуун цэгүүдэд Монгол Улсаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,

Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг  дэвшүүлье!

Монгол цэргийн өдрѳѳр Та бидэнд туурга тусгаар улсыг өвлүүлсэн өвөг дээдсийнхээ, эх орноо амиа дэвсэн хамгаалсан хатан зоригт цэрэг эрсийнхээ үйл хэргийг дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсийг ѳвлѳн зүтгэж яваа цэргийн албан хаагчиддаа талархах учиртай юм.

Монголын түүх бол Монгол цэргийн түүх. Түүхийн аль ч үед төрийн их үйл хэргийн тулгуур багана, гардан хэрэгжүүлэгч нь Монгол цэрэг байсаар ирсэн юм.

Манай орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Орчин цагийн Зэвсэгт хүчний анхны томоохон сорилт нь Халхын голын байлдаан байсан. Энэ онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ байлдаанд Монголын зэвсэгт хүчин ЗХУ-ын армитай хамтран оролцсоноор  тусгаар улсын статусыг баталгаажуулах урьтал нөхцлийг бүрдүүлэн,  эх орноо батлан хамгаалах чадвартай болохоо дэлхий дахинд илтгэн харуулсан билээ.

Тусгаар тогтнолоо сэргээх, хамгаалах, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явц нь ээдрээ нугачааг туулан он цагийг элээсээр 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан юм.

Энх цагийн бүтээн байгуулалтад ч Монголын Зэвсэгт хүчин идэвхтэйгээр оролцож, хот сууринг барилгажуулах, атар газар эзэмших, газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн бахархалтай түүхтэй. Тухайн үедээ барилга инженерийн шинэ технологиудыг судлан нэвтрүүлэгч, чухал хөдөлгөгч хүчин байсан түүхтэй.

Монголын  зэвсэгт хүчин 1980-аад оны сүүлчээр Азид дээгүүр орох мотомеханикжсан, хамгийн орчин үеийн зэвсэглэл, техниктэй, бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй томоохон арми болон өргөжсөн.

Дэлхийн улс төрийн нөхцөл өөрчлөгдѳж, хүйтэн дайн төгсгөл болж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт явагдснаар улс орныг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах үзэл номлол, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий болсон билээ. Зэвсэгт хүчин цэргийн шинэчлэлийн бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг санаачлан Монгол Улсын Их хурлаар батлуулж, өнөөдөр эдгээр батлан хамгаалах салбарын багц хуулиудыг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явц эрчтэй өрнөж байна.

Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

“Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг стратегийн баримт бичгүүд нь зорилго, агуулгынхаа хувьд дээрх хуулиудтай харилцан уялдаатай нэгдмэл цогц эрх зүйн үндсийг ханган бүрдүүлж байна.

Монгол цэрэг өнөөдөр ч Монгол Төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна. Баяр хүргэе” гэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    6 цаг 6 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 9 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 16 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    6 цаг 22 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 46 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК